Бүдүүн Харгайтын байлдаан

Бүдүүн Харгайтын байлдаан гэж Байтагийн Бүдүүн Харгайтын голын адгийн хойд талын өндөрлөгт 1948оны 7-р сарын 8-нд Монголын 10 хилчин ба хил нэвтэрч ирсэн гоминдаан болон хасагийн дээрэмчидтэй хийсэн хүч тэнцвэргүй тулалдаан юм.

Байдлааны үйл ажиллагаа

засварлах

1948 оны 7 сарын 5-нд Бүдүүн Харгайтын постод дайсны цэргүүд 200-300 метрт ойртож, тагнан өдөөн хатгаж байгаад буцжээ. Энэ үед манай хилчид ажиглахаас өөр ямар ч арга хэмжээ аваагүй байжээ. Энэ байдалд дүгнэлт хийж сумангийн дарга ахмад Майдраг улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхирваагаар удирдуулан, хүч нэмэгдүүлж 7-р сарын 7-нд уг манааг гаргажээ. Хилчин байлдагч Дандархайдав нарын 3 байлдагч түлш бэлтгэж постынхонтой хамт байжээ. 7-р сарын 8-ны өглөө байрандаа пулемѐтчин Тэгшээ, хилчин Чойжин нарыг үлдээж, бусад нь өглөөний цай уухаар Бүдүүн Харгайтын гол дээр байжээ. Өглөө эрт 7 цагийн үед Бүдүүн Харгайтын гол дагаад болжмор жиргэж ниссэн тул ажиглахад газрын өнгөтэй адилхан ногооноор өнгөлөн далдалсан тэр хавийн газар хавтгайран хөдлөж байгаа юм шиг санагдахаар дайсан орж ирж буйг хараад Чойжин нөхдөө дууджээ. Дайсны тоог бүх хилчид тоолох гэж оролдсон боловч 150-300 хүртэл тоо гаргаж байсан гэдэг. Зөвхөн хилчин Тэгшээ 150 хүн байна гэж тодорхой тоог хэлсэн гэдэг. Ахлах дэслэгч Хаянхирваа хилчин Пэлжээд мэдээ бичиж өгөөд сайн мориор явж холбоо барь гэжээ. Тэгэхэд хилчин байлдагч Тэгшээ миний хүрэн халзан мориор яв гэжээ /энэ морь Яргайтын заставын агтанд сэтэртэй байж байгаад 1960 оны сүүлээр үхсэн юм/. Хаянхирваа баруун гар талын өндөрлөгт Тэгшээ, Даваадорж, Гиваан нарыг, зүүн талын өндөрлөгт Чойнжин, Дандархайдав, Гончигзэвэг нарыг, өөрөө байлдагч Баянгийн хамт дунд нь хориглож, харин байлдагч Архад /хасаг/-ыг хойд хонхортоо морьдоо бариулахаар томилжээ. Дайсан ойртож ирсэн үед ахлах дэслэгч Хаянхирваа цагаан пуужин буудаж, зогс гэж анхааруулахад дайсан давшиж эхлэжээ. Энэ үед манай хилчид ч хариу гал нээжээ. Миномѐтын сум морьд байсан хойд хонхорт дэлбэрч, байлдагч Архад амь үрэгдэж, морьд нь зугатаахад дайсанд уналга болгохгүйн тулд хилчид буудаж устгажээ. Пулемѐтчин Тэгшээгийн дэргэд мина дэлбэрч, нэг хөл нь шөрмөсөндөө тогтсон тул ахлах дэслэгч Хаянхирваа ухрах тушаал өгсөн боловч Тэгшээ ухраагүй. Бага дарга Гиваан, наводчик Даваадорж нарч мөн ухраагүй гэдэг. Байлдагч Баян, Дандархайдав нар 2-3 удаа буудаад, ан буудсан анчин шиг өндийж харахад нь дайсан буудаж, амь эрсэджээ. Дандархайдав хоолойгоор буудуулж, цогцос нь хөөсөн байсан нь хэт өндийсний нотолгоо юм. Дайсан хойд өндөрлөгийг тойрч байхад ахлах дэслэгч Хаянхирваа Бүдүүн Харгайтын голын цаад өндөрлөгт Гончигзэвэг, Чойжин нарыг гаргаж хориглуулахдаа дагаж хөөж амьдаар барих гэсэн дайснуудыг буудаад тэднийг хамгаалж чаджээ. Гэтэл араас нь Хаянхирваа өөрөө гүйхэд дайснууд түүнийг амьдаар барьж авахаар хөөхөд тэрээр Бүдүүн Харгайтын гол дагаад доош зугатаахад хориглосон хоѐр байлдагчийн сум нь дууссан учир яаж ч чадаагүй гэдэг. Хаянхирваа гранат дэлбэлэхэд бэлэн болгон гартаа бариад зугатаажээ. Энэ үед зэргэлдээ байсан манааны цэргүүд буун дуу сонсоод туслахаар ирж яваа барааг хараад дайсан зугатаажээ. Хилийн шугам ойрхон байжээ. Манаанд туслахаар ирсэн цэргүүд дайсны барааг хараад хил давуулсан гэдэг. Сумангийн нэмэгдэл хүч өдрийн 14 цагийн үед очиход Хаянхирваа, Чойжин, Гочигзэвэг нар Бүдүүн Харгайтын голын эрэг дээр уйлсан сууж байжээ.

Байлдааны дараа

засварлах

Сумангийн нэмэгдэл хүч хамгаалж хоноод маргааш өглөө нь отрядын дарга дэд хурандаа Зоноровоор ахлуусан комисс ирж, нарийн шалгалт хийж акт бичжээ. Комисс дайсны зэвсэглэлийн хүчийг нэг чиглэлд давхардуулахгүй буудсан сумны хонгиог тоолон тогтоож, 50-60 газарт цус байсан ба 10 гаруй газарт их хэмжээгээр цус гаргасан мөр байсан нь ийм их хэмжээгээр цус алдсан хүн үхсэн байх гэж бодогдохоор байжээ. Дайсан нэг ч хүний хүүр үлдээгээгүй ба байлдаан болж байхад шархадсан, үхсэн хүнийг зөөж байгаа нь тодорхой харагдаж байжээ. Энэ нь дайсан ихээхэн хүн хүчтэйг гэрчилж байгаа юм. комиссийн дүгнэлтээр Пулемѐтчин Тэгшээ сумаа дуусгаад пулемѐтоо эд ангиар нь задлаж, шидээд гол төмрөөр нь хад цохиж гулзаалгахад халуун улайссан гол төмөрт нь хоѐр гарын алганы арьс наалдсан байжээ. Гранатаа өөрийн цээжин доороо хийж дэлбэлжээ. Туслах наводчик Даваадорж МХЗЭ-ийн батлахаа чулуун доор хийж нуугаад гранатаа дэлбэлсэн кольцо нь гартаа байжээ. Бие зөвхөн нурууныхаа ясанд тасралгүй тогтсон байжээ. Тасгийн дарга Гиваан МХЗЭ-ийн батлахыг урьж устгасан ба гранатаа нэг гартаа бариад гал хамгаалагчийг нь нөгөө гартаа атгасан байжээ. Тэгшээ, Даваадорж нар өөрсдөө гранат дэлбэлж, амьдаар барих гэсэн дайсныг устгаж, шархдуулсан тул дайсан Гивааныг гранат шидэж устгасан гэж дүгнэлт хийж болохоор байжээ. Тулалдаан өглөөний 8 цаг орчмоос 10 хүртэл маш ширүүн болж хоѐр талын сум хэрэгсэл нь дуусчээ. Зөвхөн гурван баатрын хориглосон өндөрлөгт 15 метр.кв орчим талбайд 16 миномѐтын сум дэлбэрсэн байжээ.


Бүдүүн харгайтын чиглэлд болсон хилийн тулнаралтууд

засварлах

Бүдүүн Харгайтын чиглэлээр хятадын гоминданы командлал 200-500 хүний бүрэлдэхүүнтэйгээр манай хилчдээс амьд хэл олзлох, манааг устгах зорилгоор 1947-1948 онд олон удаа дайралт хийж байжээ. Тухайлбал, 1947 оны 7-р сарын 4- нд Бүдүүн Харгайтын голд дайсны 300 хүн манааг бүслэхэд отрядын дарга дэд хурандаа Зоноров туслахаар очоод 6 хилчнээ алдаж, 3 хилчнээ шархдуулжээ. Мөн сарын дараа дайсны 500-аад хүний бүслэлтэд орж, байлдагч Чойжилжаваа 6-7 удаа шархдуулан бүслэлтийг дайрч, тухайн үеийн нөхцлийг сайн ашиглан гарч байсан гэдэг. Гоминдаанчууд 1948 оны 11-р сарын 2-нд бас л 300-аад хүний хүчээр өдөөн хатгалга хийжээ

Байлдаанд оролцсон хилчдийн дурсамж

засварлах

Дэмчигийн сумангийн улс төрийн орлогч Хаянхирваа: “Шуудхан хэлэхэд 50гаруй жилийн өмнөх түүхэн баримт үйл явдлыг мушгин гуйвуулах гэсэн цэргийн тангараг нэгт Цэдэн-Иш генералд би туйлаас гомдсон шүү. Хойч үе маань үнэнийг дэнслэх болно”3… “Яг энэ үед морьдын байранд миномѐтын имна дэлбэрч Дандархайдав шархдаж бид явгарцгаасан”4… “Архад маань миномѐт, гранат, пулемѐтын ширүүн галд өртөж амь үрэгдсэн юм”5… “Яг энэ үед манай нисэх онгоц ирж, бидний байсан өндөрлөг дээгүүр гурвантай тойрч, эргэлдэхэд дайсан сандарч ухарсан юм”6 … гэжээ. “Ахлах дэслэгч Хаянхирваа ухарсан гэдэг нь огт худлаа, шууд хэлмэгдүүлэлт гэж үзнэ. Гүтгэлэг гэж хэлнэ. Цэдэн-Иш генерал дайнд ороогүй, албан тасалгаанд л байсан хүн шүү дээ. Хилийн цэргийн түүх архивыг үгүй хийхэд оролцсон хүн гэж боддог”7… “Буданчийн хөх толгойд нисэх онгоц байлаа. Нисэх онгоц хүрэхэд дайсан айж сандарч, ухарч зайлжээ”8… “Дандархайдав хоолойгоороо буудуулан бие нь хөөчихснийг харж…”9 … гэжээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар, генерал Цэдэн-Иш манааны ахлагч Хаянхирваа нь маневрлан байлдах тактик хэрэглээгүй, 7 сарын 5-нд уг манааг дайсны 20-иод хүн ирж тагнаж байхад эсэргүүцэл үзүүлээгүй, манааны байрыг өөрчлөөгүй, Хаянхирваа, Гончигзэвэг, Чойжин нар ухарсан нь зөв боловч дайсны гол хүчний дайралтад байсан хилчин дайчдаа хамгаалах хэлбэрээр баруун талдаа ухралт хийгээгүй байсан, сумангийн дарга Майдраг, орлогч Хаянхирваа нар “ухарч үл болно” гэдэг тушаал өгсөн бол дайсанд барьж өгсөнтэй адил юм гээд энэ тулгаралтаас хилчин дайчдад зайлшгүй анхаарах шаардлагатай дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Зөвхөн Байтагийн арван баатрын тухай биш хилийн манаа, застав, отрядын байлдааны үйл ажиллагаанд хойч үед сургамжтай, зайлшгүй анхаарах дүгнэлт хийсэн байдаг.