Долгорсүрэнгийн Дагвадорж
Асашорюү Акинори (朝青龍 明徳, あさしょうりゅう あきのり, 1980 оны 9 сарын 27 - ) нь Монгол улсын Улаанбаатар хотод төрсөн сүмо бөх юм. Жинхэнэ нэр нь Долгорсүрэнгийн Дагвадорж. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон.
Асашорюү Акинори (朝青龍 明徳) | |
---|---|
Шикона | Асашорюү Акинори |
Жинхэнэ нэр | Долгорсүрэнгийн Дагвадорж |
Төрсөн өдөр | 1980 оны 9 сарын 27 |
Төрсөн газар | Монгол улс, Улаанбаатар |
Өндөр | 184 см |
Жин | 149 кг |
Харьяалагдах дэвжээ | Такасаго дэвжээ |
Амжилт | |
Хамгийн өндөр цол | Ёкозүна |
Нийт барилдаан | 669 ялалт 173 ялагдал 76 өнжсөн (67 башо) |
Макүүчи дэх барилдаан | 596 ялалт 153 ялагдал 76 өнжсөн (55 башо) |
Түрүү | Макүүчи 25 Макүшита 1 Санданмэ 1 Жонидан 1 |
Шагнал | Гарамгай барилдааны 3, дайчин барилдааны 1 |
Тоо баримт | |
Анхны башо | 1999 оны 1 сар |
Макүүчид дэвшсэн | 2001 оны 1 сар |
Зодог тайлсан | 2010 оны 1 сар |
Тайлбар | |
2004 оноос 2007 он хүртэл Асашорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд тэрхүү цолын бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдсэн бөгөөд 2010 оны 1-р сарын тэмцээний үеэр орой нэг хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шуугисан явдал эцэстээ түүнийг зодог тайлахад хүргэсэн.[1][2] Түүний зодог тайлах ёслол 2010 оны 10 сарын 3-нд болжээ.
Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой.Мөн ганбаа баавгайг давж байсан
Амжилт
засварлах1 сар Хацү башо (Токио) |
3 сар Харү башо (Осака) |
5 сар Нацү башо (Токио) |
7 сар Нагоя башо (Айчи) |
9 сар Аки башо (Токио) |
11 сар Кюүшү башо (Фүкүока) |
|
---|---|---|---|---|---|---|
1999 он |
(Маэзүмо) | жонокүчи #34 6–1 |
жонидан #85 7–0 |
санданмэ #75 7–0 |
макүшита #53 6–1 |
макүшита #27 6–1 |
2000 он |
макүшита #12 3–4 |
макүшита #19 5–2 |
макүшита #9 6–1 |
макүшита #2 7–0 |
жүүрёо #7 9–6 |
жүүрёо #3 11–4 |
2001 он |
Барууны маэгашира #12 9–6 |
Зүүний маэгашира #6 9–6 |
Барууны комүсүби 8–7 Г |
Зүүний комүсүби 7–8 |
Барууны маэгашира #1 10–5 Д★ |
Зүүний комүсүби 10–5 Д |
2002 он |
Барууны сэкивакэ 8–7 |
Барууны сэкивакэ 11–4 Г |
Барууны сэкивакэ 11–4 Д |
Зүүний сэкивакэ 12–3 Г |
Зүүний оозэки #3 10–5 |
Зүүний оозэки #2 14–1 |
2003 он |
Зүүний оозэки #1 14–1 |
Барууны ёкозүна 10–5 |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 5–5–5[A 1] |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 12–3 |
2004 он |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 13–2[A 2] |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 9–6 |
Зүүний ёкозүна 13–2 |
2005 он |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 13–2[A 3] |
Зүүний ёкозүна 14–1 |
2006 он |
Зүүний ёкозүна 11–4 |
Зүүний ёкозүна 13–2[B 1] |
Зүүний ёкозүна 1–2–12[A 4] |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 15–0 |
2007 он |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 10–5 |
Зүүний ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна Өнжих шийтгэл хүлээсэн 0–0–15 |
Барууны ёкозүна Өнжих шийтгэл хүлээсэн 0–0–15 |
2008 он |
Барууны ёкозүна 13–2 |
Барууны ёкозүна 13–2 |
Зүүний ёкозүна 11–4 |
Зүүний ёкозүна 3–3–9[A 5] |
Барууны ёкозүна 5–5–5[A 6] |
Өнжсөн 0–0–15 |
2009 он |
Барууны ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 11–4 |
Барууны ёкозүна 12–3 |
Барууны ёкозүна 10–5 |
Барууны ёкозүна 14–1 |
Зүүний ёкозүна 11–4 |
2010 он |
Барууны ёкозүна 13–2 |
Зодог тайлсан –– |
x | x | x | x |
Нүд болгон дахь тоо нь "даваа-унаа-өнжөө"-г илэрхийлнэ. Түрүү Зодог тайлсан Жүүрёо, макүшита Тусгай шагнал: Д=Дайчин барилдааны шагнал Г=Гарамгай барилдааны шагнал У=Уран барилдааны шагнал Бусад: ★=Кинбоши |
Тайлбар:
- ↑ Хүзүүгээ гэмтээж тэмцээнийг орхисон
- ↑ Хокүторикитэй үзүүр түрүү булаалдсан
- ↑ Котоошүтэй үзүүр түрүү булаалдсан
- ↑ Баруун гарын тохойгоо гэмтээж тэмцээнийг орхисон
- ↑ Зүүн гарын тохойгоо гэмтээж тэмцээнийг орхисон
- ↑ Тэмцээнийг орхисон
2002
засварлах2002 оныг сэкивакэ цолтойгоор эхэлсэн ба амжилттай барилдсаар 3, 5, 7 сарын тэмцээнүүдээс нийт 34 даваа авч оозэки цол хүртжээ. 9 сард 10 давсан дундаж амжилт үзүүлсэн боловч оны сүүлийн башод 14 давж анхны түрүүгээ авчээ.
2003
засварлах1 сарын тэмцээнд 14 давж түрүүлснээр 2 дараалсан түрүү авч сүмогийн 68 дахь ёкозүна болсон байна. 5 сарын тэмцээнд анхны ёкозүна түрүүгээ авсан. 9 сарын тэмцээнд мөн түрүүлжээ.
2004
засварлахАсашорюү 2004 оныг маш хүчтэй эхлэн эхний 2 тэмцээнийг уналгүйгээр түрүүлж сүүлийн жилүүдэд үзэгдээгүй амжилт гаргажээ. Дараалсан давааны тоо 35 хүрсэн амжилт тогтоосон байна. 9 сарын тэмцээнээс бусад бүх 5 тэмцээнд түрүүлсэн ба уг тэмцээний өмнө хурим хийснээс бэлтгэл хангалттай хийж чадаагүй нь түрүүлж чадаагүй явдалд нөлөөтэй байсан гэж ярьдаг.
2005
засварлах2005 он Асашорюүгийн хувьд хамгийн өндөр амжилтын жил болсон ба уг жилийн 6 тэмцээний бүгдэд түрүүлсэн болон нэг улиралд 84 даваа авсан дээд амжилтуудыг тогтоожээ. Мөн 7 тэмцээн дараалан түрүүлсэн шинэ амжилтыг тогтоожээ. 2 тэмцээнийг уналгүй түрүүлсэн байна.
2006
засварлах2006 оны эхний тэмцээнд Асашорюү 11 давснаар түүний дараалсан түрүүнүүдын амжилт тасарсан байна. 3-р сард түрүүлсэн боловч 5 сарын тэмцээнд тохойндоо гэмтэл авснаар тэмцээнээс гарчээ. Уг жилийн үлдсэн 3 башод түрүүлснээр 2006 оныг өндөр амжилттай дуусгажээ.
2007
засварлах1-р сарын тэмцээнд түрүүлснээр 20 дахь түрүүгээ авсан ба дараалсан түрүүнийхээ тоог 4 болгов. 3 сарын тэмцээнд Хакүход нэмэлт барилдаанаар ялагдсан байна. 7-р сарын тэмцээнд түрүүлж 21 дэх түрүүгээ авчээ. 2007 оны 8 сард гэмтэлтэй хэмээн зарлаж бүсийн аялан тогтолтод оролцоогүй боловч хандив цуглуулах хөлбөмбөгийн тоглолтонд оролцсоныхоо төлөө шийтгэл хүлээж, тэмцээнээс чөлөөлөгдсөн анхны ёкозүна болсон. Үүний улмаас 9 ба 11 сарын тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулсан байна.
2008
засварлах2008 оны нэг сарын тэмцээнд тэрээр 2 удаагийн тэмцээнээс завсарласны дараа оролцож сүүлийн өдөр адил 13-1 гэсэн үзүүлэлттэй явсан ёкозүна Хакүхотой барилдаж маш ширүүн өрсөлдсөний эцэст ялагджээ. 3 сарын тэмцээний сүүлийн өдөр мөн даваа унаа тэнцсэн хоёр ёкозүна барилдаж энэ удаа Асашорюү давснаар алдарт ёкозүна Таканоханагийн 22 түрүү авсан амжилттай тэнцсэн байна. Гэвч 5-р сарын тэмцээнд эхний өдөр гэмтэл авсан тул амжилт муутай оролцож 11 давжээ. Гэмтлийн шалтгаанаар дараагийн 2 тэмцээнд дундаас нь орхин гарч оны эцсийн 11 сарын тэмцээнд оролцоогүй өнжсөн тул түүний зодог тайлах асуудал яригдаж эхэлсэн байна.
2009
засварлах2009 оны 1 сарын тэмцээний эхэнд Асашорюүгийн барилдаан тогтвортой бус, тохойны бэртэл бүрэн эдгээгүй байсан боловч ялалт байгуулсаар тэмцээний сүүлийн өдөр 14 даваатайгаар тэргүүлж байсан төдийгүй барилдааны хувьд ч тэгширсэн байна. 1 унаатай явсан ёкозүна Хакухотой барилдаж унасан боловч нэмэлт барилдаанд давснаар 23 дахь түрүүгээ авч түрүүний тоогоор 4-т орох амжилтыг тогтоожээ. 3 сарын тэмцээнд гурван оозэки болон ёкозүна Хакүход унан, амжилт муутай барилдав. 5 сарын тэмцээнд сүүлийн өдрийг хүртэл түрүүлэх боломжоо хадгалж байсан ч оозэки Харүмафүжи давснаар түрүүлэх боломжгүй болж, улмаар ёкозүна Хакүход унаж, 3 унаатайгаар тэмцээнийг өндөрлөлөө. 7 сарын башод сүүл харьцангуй муу барилдаж, 10 даваатай өндөрлөсөн бөгөөд оозэки болсноосоо хойш бүтэн барилдсан 3 башодоо дараалан түрүүлж чадаагүй муу амжилтыг анх удаа үзүүлсэн байна. 9 сарын тэмцээний өмнө бэртэл гэмтлээс болж бэлтгэл дутуу гэгдэж байсан боловч эхний 14 өдөр ялсан бөгөөд сүүлийн өдөр Хакүход унасан ч аваргын төлөө нэмэлт барилдаанд ялж, 24 дэхээ түрүүлэн, түрүүний тоогоороо түүхэнд 3-т орох Китаноүмитэй зэрэгцлээ. Харин оны сүүлийн башод эхний 11 өдөр ялсан боловч сүүлийн 4 өдөр ялагдав.
2010
засварлахТэрээр 2010 оны эхний тэмцээний 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангаж, 25 дахь түрүүгээ авсан. Гэвч тэмцээний дундуур нэгэн шөнө согтуудаа хүнд гар хүрсэн дуулиан газар авч, улмаар түүнийг зодог тайлахад хүргэжээ.
2017 оноос улс төрд хөл тавьжээ.
Барилдааны хэв маяг
засварлахӨмнө гарч ирж байсан гадны ёкозүна нар болох Акэбоно, Мүсашимарү нар 200 хол кг давсан биеийн арал жингээр ааглан барилддаг байсан бол 2001 онд дөнгөж 129 кг байсан Асашорюү харьцангуй хөнгөн жинтэй бөхөд тооцогддог байсан тул өөрийн хурд, хүч, мэхний давууд суурилан маш хурдтай, ширүүн барилдаануудыг үзүүлж байсан байна. Сүүлийн жилүүдэд жин харьцангуй нэмж 145 кг орчим болсон ба өрсөлдөгчтэйгээ тулж барилдах нь илүүтэй болсон. Жин нэмэгдэхийн хэрээр хурд саарсан боловч олонхи бөхчүүдээс илүү хурдтай хэвээр үлджээ. 158 кг Котомицүкиг өргөж шидэж байсан нь түүний хүч хэр ихийг харуулах нэг жишээ юм. Бэлтгэлийн үеэр 200 кг цээжнээс шахдаг гэсэн мэдээлэл байдаг.
Гэр бүл
засварлахТэрээр 2 хүүхэдтэй. Аав Донровын Долгорсүрэн нь үндэсний бөхийн улсын заан, ах Д.Сумъяабазар нь улсын аварга, ах Д.Сэржбүдээ нь улсын начин цолтой бөхчүүд юм.
Цахим холбоос
засварлах- Нихон Сүмо Кёокаи - Намтар
- Японы үндэсний спортод Монголчууд амжилт гарган мандаж буй тухай тусгай мэдээлэл.
Өмнөх Мүсашимарү Кооёо |
68 дахь ёкозүна 2003 - 2010 |
Дараах Хакүхо Даваажаргал |
Эшлэл
засварлах- ↑ http://www.ft.com/cms/s/0/24bf742c-117a-11df-9195-00144feab49a.html
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2010-03-11. Татаж авсан: 2020-09-24.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)