Ар Хорчин хошуу
Ар Хорчин хошуу (монголоор: ᠠᠷᠤ
ᠬᠣᠷᠴᠢᠨ
ᠬᠣᠰᠢᠭᠤ; хятадаар: 阿鲁科尔沁旗, пиньинь: Ālǔ kē'ěrqìn qí) нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаанхад хотын харъяаны хошуу. Улаанхад хотоос баруун урагш 200 гаруй км-т байдаг. Нийт 240,000 гаруй хүнтэйгээс 57.6% нь хань үндэстэн, 40.3% нь монгол үндэстэн аж төрдөг.
Түүх
засварлахТус хошуу нь Чингис хааны дүү Хавт Хасарын удамчир 16-р зуунд аж төрж байсан "Бахун ноёны хөвгүүд Номт хөндлөн дайчингийн үрс Ар Хорчины засаг ноёд болов."[1] Энэ хошууны нутгаар Нон мөрөн урсдаг тул заримдаа Нон Хорчин гэж нэрлэх тохиолдол байдаг. Чин улсад дагаар орсны дараа Номт хөндлөн дайчингийн хөвгүүн Гүмү дуурсах ноёны хөвгүүн Далай чөхүрийн хөвгүүн Мужаныг (?-1647) 1644 онд засаг, хошууны бэйс өргөмжлөн, Ар Хорчин хошууг байгуулан Зуу Удын чуулганд харъяалуулав. Улмаар тус хошууны хоёр дахь засаг ноён Зулзаган бээр Эеэр засагчийн үед төрийн бэйл, төрийн жүн ван цолоор тус тус өргөмжлөгдсөн нь Чин гүрэн мөхтөл хэвээр үргэлжилсэн.
Чин улс мөхсөний дараа 1912-1933 он хүртэл ДИУ-ын Жэхэ мужид, 1933-1945 онд Манжго улсын Хянган аймагт харъяалагдаж байсан. 1949 онд Өвөр Монголын Өөртөө засах ороны Зуу Уд аймгийн бүрэлдэхүүнд багтаж байгаад, 1969 онд Өвөр Монгол татан буугдахад Ляонин мужид харъяалагдсан. 1979 онд Өвөр Монгол дахин байгуулагдсаны дараа буцаан Зуу Уд аймагт шилжиж, 1983 оноос Улаанхад хотын хошуу болсон.
Засаг захиргааны хуваарь
засварлахАр Хорчин хошуу нь 2 зээл гудамж, 7 балгас, 3 тосгон, 4 суманд хуваагддаг.
Нэр | Ханз | Пиньинь галиг | Монгол бичиг | Засаг захиргааны код |
---|---|---|---|---|
Зээл гудамж | ||||
Хан уул зээл гудамж | 罕乌拉街道 | Hǎnwūlā Jiēdào | ᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠵᠡᠭᠡᠯᠢ ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ |
150421403 |
Уу мөрөн зээл гудамж | 欧沐沦街道 | Ōumùlún Jiēdào | ᠤᠥ ᠮᠥᠷᠡᠨ ᠵᠡᠭᠡᠯᠢ ᠭᠤᠳᠤᠮᠵᠢ |
150421404 |
Балгас | ||||
Чавга балгас | 天山镇 | Tiānshān Zhèn | ᠴᠢᠪᠠᠭᠠ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
150421100 |
Тяньшанькоу балгас | 天山口镇 | Tiānshānkǒu Zhèn | ᠲᠢᠶᠠᠨ ᠱᠠᠨ ᠺᠧᠦ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
150421101 |
Шуаншэн балгас | 双胜镇 | Shuāngshèng Zhèn | ᠱᠤᠸᠠᠩ ᠱᠧᠩ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
150421102 |
Хонд балгас | 坤都镇 | Kūndū Zhèn | ᠬᠤᠨᠲᠤ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
150421103 |
Баянхуа балгас | 巴彦花镇 | Bāyànhuā Zhèn | ᠪᠠᠶᠠᠨᠬᠤᠸᠠ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
150421104 |
Шаогэнь балгас | 绍根镇 | Shàogēn Zhèn | ᠱᠤᠤᠭᠢᠨ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
150421105 |
Загастай балгас | 扎嘎斯台镇 | Zhāgāsītái Zhèn | ᠵᠢᠭᠠᠰᠤᠲᠠᠢ ᠪᠠᠯᠭᠠᠰᠤ |
150421106 |
Тосгон | ||||
Шиньминь тосгон | 新民乡 | Xīnmín Xiāng | ᠰᠢᠨ ᠮᠢᠨ ᠰᠢᠶᠠᠩ |
150421200 |
Шяньфэн тосгон | 先锋乡 | Xiānfēng Xiāng | ᠰᠢᠶᠠᠨ ᠹᠧᠩ ᠰᠢᠶᠠᠩ |
150421201 |
Улаанхад тосгон | 乌兰哈达乡 | Wūlánhādá Xiāng | ᠤᠯᠠᠭᠠᠨᠬᠠᠳᠠ ᠰᠢᠶᠠᠩ |
150421205 |
Сум | ||||
Хансум сум | 罕苏木苏木 | Hǎnsūmù Sūmù | ᠬᠠᠨᠰᠦᠮᠡ ᠰᠤᠮᠤ |
150421202 |
Сайхантал сум | 赛罕塔拉苏木 | Sàihǎntǎlā Sūmù | ᠰᠠᠢᠬᠠᠨᠲᠠᠯᠠ ᠰᠤᠮᠤ |
150421203 |
Балчирууд сум | 巴拉奇如德苏木 | Bālāqírúdé Sūmù | ᠪᠠᠯᠴᠢᠷᠤᠳ ᠰᠤᠮᠤ |
150421204 |
Баян Өндөр сум | 巴彦温都尔苏木 | Bāyànwēndū'ěr Sūmù | ᠪᠠᠶᠠᠨ᠌ᠠᠥᠨᠳᠥᠷ ᠰᠤᠮᠤ |
150421206 |
Холбоотой хуудас
засварлахЭшлэл
засварлах- ↑ Ц, Рашпунцаг (2006). Болор эрхи. Vol. 2. Translated by М, Баярсайхан нар (1 ed.). Улаанбаатар. pp. 605–606.