Армин Цоггелер

Италийн чаргачин

Армин Цоггелер (Итали: Armin Zöggeler, 1974 оны нэгдүгээр сарын 4-нд Мерано хотод төрсөн) — Олимпын хошой аварга Италийн чаргачин юм. Тэрээр ганцаарчилсан чарганы төрөлд 2002 болон 2006 оны хоёр олимп дараалан түрүүлж байсан ба 1998 оны мөнгө, 1994, 2010 болон 2014 онуудад хүрэл медаль хүртэж байжээ. Дэлхийн (1995, 1999, 2001, 2003, 2005, 2011) зургаан удаагийн аварга.

Армин Цоггелер
2005 онд.
2005 онд.
тамирчны тухай
Төрсөн өдөр1974 оны 1 сарын 4 (1974-01-04) (50 настай)
Төрсөн газарИтали, Мерано
Улс, оронИталиИтали Итали
Өндөр1.81 м[1]

2014 оны хоёрдугаар сарын 7-нд Италийн тугийг олимпын наадмын тэнгэрт зургаа дахь удаагаа мандуулж, мэргэжлийн гараагаа 1991 онд эхлүүлсэн түүний спортын замналын торгон агшин байв. Учир нь тэрээр дөчин насны босго давж зодог тайлах жил нь байсан билээ.[2]

Эшлэл засварлах

  1. FIL-Luge profile, accessed December 4, 2010
  2. "Саночник Цоггелер будет знаменосцем сборной Италии на Олимпиаде в Сочи". Р-Спорт. 8 октября 2013. Retrieved 2013-10-08. {{cite web}}: Check date values in: |date= (help)

Холбоос засварлах