Англи
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хант Улсыг бүрдүүлэгч үндсэн дөрвөн орны нэг нь Англи (Англи: England) юм. Англи орон Их Британи арлын өмнө, зүүн, төв бие дээр Шотланд, Уэльс хоёртой газраар хиллэж, Умард, Ирланд, Кельтийн хэмээх гурван тэнгисээр хүрээлүүлж оршдог. Мөн зүүн урд талаараа Ла-Маншийн хоолой (англиар English Channel - Англи суваг)-гоор Европын эх газраас тусгаарлагдан байдаг. Их Британи арлыг тойрсон 100 гаран жижиг арал Англид харьяалагдана.
Англи England (Англи)
| |
---|---|
Төрийн дуулал: Янз бүр Голдуу "God Save the King" (Их Британийн төрийн дуулал) | |
Төлөв | Улс |
Нийслэл ба томоохон хот | Лондон 51°30′N 0°7′W / 51.500°N 0.117°W |
Үндэсний хэл | Англи хэл |
Орон нутгийн хэл | Корн хэл |
Угсаатны бүлгүүд (2021) | |
Шашин (2021) | |
Ард түмний нэршил | Англичууд |
Төр засаг | Үндсэн хуульт хаант засгийн нэг хэсэг, Их Британийн засгийн газраас хэрэгжүүлдэг шууд засгийн газар |
• Хаан | III Чарльз |
Их Британийн Парламент | |
• Төлөөлөгчдийн танхим | 533 гишүүд (650-аас) |
Байгуулагдсан | |
7 сарын 12, 927 | |
5 сарын 1, 1707 | |
Газар нутаг | |
• Газар | 130,279 км2[1] |
Хүн ам | |
• 2021 тооллого | 56,489,800[2] |
• Нягтаршил | 434/км2 |
ННӨ | 2021 тооцоо |
• Нийт | £1.76 их наяд[3] |
• Нэг хүнд ноогдох | £31,138 |
Мөнгөний нэгж | Фунт стерлинг (GBP) |
Цагийн бүс | UTC+0 (Гринвичийн Дундаж Цаг) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (Британийн Зуны Цаг) |
Огнооны формат | өө/сс/жжжж (МЭ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +44 |
5-р зууны үед умард Германаас Герман төрлийн хэлтэй хүмүүс Английн зүүн хэсэг рүү олноор нүүн суурьшжээ. Эдгээр хүмүүс нь англи (одоогийн англиас ялгаатай буюу эртний англи), сакс, фриз, ют зэрэг олон овог, аймгийн төлөөлөл байсан хэдий ч түүхэнд Англи-Саксон (Anglo-Saxon) гэж ерөнхийлөн нэрийдэгддэг. Английн нутагт хэд хэдэн жижиг улс, гүн, вант төр зэрэгцэн оршин байсан бөгөөд 927 онд Этельстан (эртний англиар Æþelstan, Æðelstān гэж бичигдэнэ) гэгч ван "Англи-Саксоны ван" бус харин "Английн ван" (rex Anglorum - King of England) цол өргөмжлөгдсөнөөр өнөөг хүртэл Англи улс, Англи орон оршин байна гэж үздэг.
1284 онд Уэльсийг Нормандаас авсан Английн вант улс нь 927-1707 оны хооронд бүрэн эрхт улс байв. 1707 онд Их Британи арал дээр байсан өөр нэг улс болох Шотландын вант улстай нэгдэж Их Британийн вант улс гэдэг шинэ улс үүсгэснээс хойш Англи нь Их Британи улсын гол, онц том бүрэлдэхүүн хэсэг байсаар байна.
Өдгөө Их Британийн нутгийн 53.5% (130.4 мянган км²), хүн амын 84% (53.0 сая) нь Англид ноогддог.[4][5] Монголд Англиар Их Британийг төлөөлүүлж ярих нь түгээмэл.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь
засварлахАнгли орны нутаг дэвсгэр, хүн ард нь аймаг (regional..), хошуу (county..), сум дүүрэг (district..), баг хорооны (parish..) буюу хууль ёсны 4, хошууны (county) буюу уг ёсны 1 гэх 5 түвшинд (level) хэд хэдэн зүйл болон хуваагдаж харьяалагдана.
Урьд өмнө нь байгаагүй томоохон нэгж - аймаг (region) гэх засаг захиргааны зүйлийг 1994 онд үүсгэсэн. Өмнө талаас нэрлэвэл Баруун Өмнөд Англи, Зүүн Өмнөд Англи, Их Лондон, Дорнод Англи, Баруун Мидленд, Дорнод Мидленд, Йоркшир ба Хамбер, Баруун Умард Англи, Зүүн Умард Англи гэх 9 нэгж байна.
Лондоноос бусад найман аймаг дотроо 6 хотын хошуу (Metropolitan county), 27 хөдөөний хошуу (Non-metropolitan county/Shire county), 56 нэгдмэл нэгж (Unitary authority) болон хуваагдана. Хотын хошууд дотроо 36 хотын дүүрэг (Metropolitan borough), хөдөөний хошууд дотроо 201 сум (Non-metropolitan district) болж хуваагдана. Харин нэгдмэл нэгж сум дүүргийн түвшинд хуваагдахгүй. Хотын бөөгнөрөл болох Лондон аймаг 33 дүүрэгтэй (32 London borough, 1 City of London).
Бүхэл Англи засаг захиргааны зорилго, эрх, үүрэггүй ч уг ёсны 48 хошуунд (county) хуваагдана.[6] Дээр үеэс энэ хошуудад хаант төрийн томилсон амбан ноён (Lord Lieutenant - жанжин лорд) тохоон томилогдсоор ирсэн.[6] Үүнийг одоо ч ойшоон үздэг бөгөөд засаг захиргааны хошуунаас ялгахын тулд уг ёсны, ёслолын, газарзүйн хошуу (ceremonial county - ёслолын хошуу) зэргээр нэрийддэг.
Мөн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ Region and Country Profiles, Key Statistics and Profiles, October 2013, ONS. Retrieved 9 August 2015.
- ↑ "Phase one - Census 2021 first results". Census 2021.
- ↑ Fenton. "Regional gross value added (balanced) per head and income components". www.ons.gov.uk.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named2011census
- ↑ Office for National Statistics. "Population estimates for UK, England and Wales, Scotland and Northern Ireland – current datasets". statistics.gov.uk. Archived from the original on 27 Наймдугаар сар 2011. Татаж авсан: 5 June 2009.
- ↑ 6.0 6.1 "Lieutenancies Act 1997". Office of Public Sector Information. 1997. Татаж авсан: 8 August 2010.
Гадаад холбоос
засварлах