Кельтийн тэнгис

Кельтийн тэнгис (Монголын хэл шинжээч хоёр янз «л» авианы учрыг тайлснаар бол Келтийн тэнгис[1]; англ. Celtic Sea; ирл. An Mhuir Cheilteach; уэл. Y Môr Celtaidd; франц. La Mer Celtique) — Атлантын далайн ай савд хамаарах тэнгис. Баруун талаасаа нар зөв дүгэрвэл Атлантын далай, Ирланд, Ариун-Георгийн хоолой, Бристолийн булан, Их Британи (Уэльс, Англи), Ла-Маншийн хоолой, Франц, Бискайн булан, бүтэн эргээд ахин Атлантын далайгаар хүрээлэгддэг.

Кельтийн тэнгис
Land's End (looking west).jpg
Английн баруун үзүүрээс харагдах Кельтийн тэнгис
Mappa an Mor Keltek.png
Газрын зурагт Кельтийн тэнгисийг цэнхэрээр тоймлов.
Ай савын улс орон ФранцФранц Франц, ИрландИрланд Ирланд, Их БританиИх Британи Их Британи

Тэнгисийн умард, дорнод талд Кельт өв соёлын нутаг байгааг үндэслэж "Кельтийн" хэмээх утгаар нэрийдэхийг 1921 онд Английн далайчин Эрнест У.Л. Хольт гэгч санаачилсан нь амжилт олжээ.[2]

Цахим холбоосЗасварлах

  Commons: Кельтийн тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоосЗасварлах

  1. М.Саруул-Эрдэнэ: Үсгийн эндүүрлийг хэлэлцье – 5
  2. Haslam, D. W. (Hydrographer of the Royal Navy). "It's the Celtic Sea—official", The Times, March 29, 1976; Issue 59665, p. 15 (Letters to the Editor), col G. 2008-11-27-нд авсан.