Агуда
Агуда (1068 оны 8 сарын 1 – 1123 оны 9 сарын 19) болбоос 1115 онд зүрчидийн Алтан улсыг үндэслэсэн хаан юм. Тэрбээр 12-р зууны эхээр зүрчидийн Ваньянь аймгийн ноён байх үедээ зүрчидийн бусад овог аймгийг нэгтгэж, 1114 оноос Киданы төрийг эсэргүүцэн зэвсэгт бослого гаргасан нь амжилтанд хүрч, 1115 онд Жинь буюу Алтан улсыг байгуулж, Киданы эсрэг нанхиадын Сүн улстай холбоотон болж тэмцсэн.
Агуда | |
---|---|
Тайзу хуанди (金太祖) | |
Хаанчлал | 1115-1123 |
Бүтэн нэр | Ваньянь Агуда |
Төрсөн огноо | 1068 оны 8 сарын 1 |
Өнгөрсөн огноо | 1123 оны 9 сарын 19 |
Өмнөх | - |
Удаах | Үчимэй |
Их хатан | Шэнмү их хатан, Гуани их хатан, Циньшянь их хатан |
Хүүхэд | Ваньянь Зонган, Ваньянь Зонжюнь, Ваньянь Зоншэн, Ваньянь Зонби... |
Улс | Алтан улс |
Ургийн овог | Ваньянь |
Сүмийн цол | Тайзу хуанди (太祖 皇帝) |
Оны цол | Шоугуо (收國; 1115-1116) Тяньфу (天輔; 1117-1123) |
Намтар
засварлахАгудагийн эцэг нь зүрчидийн ваньянь овгийн ноён Хэлибо, эх нь Налан овгийн ноёны охин бөгөөд тэдний дундаас 1068 онд Аши голд (Одоогийн Хармөрөн мужийн Харбин хот орчим) төрсөн. 1113 онд Агудагийн ах Уяашу нь нас барсны дараа овгийнхоо ахлагч болсоноос хойш Киданы эсрэг бослого гаргахаар бэлтгэж байгаад 1114 оны 9 сард харьяат 2000 гаруй цэргээ удирдан зүрчидийн нутаг дахь Нинжянжоу[1] хотыг довтлон эзлэж, 11 сард нь Киданы 7000 цэрэгтэй Чухэдяний тулалдаанд ялав. Энэ ялалтандаа урамшиж, 1115 оны 1 сард өөрийгөө эзэн хаанд өргөмжлөн, Алтан улсыг байгуулж, оны цолоо Шоугуо (收國) хэмээн тунхаглав. 1115 оны 8 сард Киданы Хуанлон фу (黄龍府; одоогийн Жилинь мужийн Нонань шянь) гэх газрыг дайлах үеэр Киданы 70 түмэн их цэрэгтэй Хубудаганы газарт зүрчидийн 2 түмэн цэргээр тулалдаж ялалт байгуулав. 1116 оны эцэст Агудагийн удирдсан зүрчидүүд Ляодунгийн хойгийг бүхлээр нь эзлэв. 1119 оноос Киданы эсрэг амжилттай байлдаж ихэнх хот тосгодыг нь эзлэсээр 1123 он гэхэд Киданы уугуул нутгийг бүгдийг нь эзлэсэн байв.
Түүний үед Алтан улс дан ганц өөрийн хүчээр Кидантай байлдсангүй, нанхиадын Сүн улсад элч илгээж, холбоотон болохдоо Киданы хятадаас булааж авсан 16 жоуг Сүн улсад өгөх санал тавьсныг Сүн улсын талаас зөвшөөрч, холбоотон болох явдал амжилттай бүтсэн.
1123 онды 8 сард Агуда 56 настайдаа таалал төгсөж, түүний хаан суурийг дүү Үчимэй нь залгамжлан хаан болсон. Агудаг Алтан улсын нийслэл Жунду хотын ойролцоох Дафан ууланд (大房山) Руйлин (睿陵) бунханд оршуулсан.
Гэр бүл
засварлахЭцэг эх:
- Эцэг: Хэлибо, ваньянь овгийн ноён
- Эх: Налан овогт хатан (拏懶氏),
Хатад, хүүхдүүд
- Шэнмү хатан, Танкуо овгийнх(聖穆皇后 唐括氏)
- Ваньянь Зонжюнь (完顏宗峻), 3-р хөвүүн
- Ваньянь Зончао, Фэн ван (豐王 完顏宗朝), 7-р хөвүүн
- Ваньянь Зонжиэ, Жао ван (趙王 完顏宗傑)
- Гуани хатан, Пэйман овгийнх (光懿皇后 裴滿氏)
- Ваньянь Зонган, Ляо ван (遼王 完顏宗幹), Ахмад хөвүүн
- Циньшянь хатан, Хэшэри овгийнх (欽憲皇后 紇石烈氏)
- Ваньянь Зонван, Хуаньсү ван (桓肅王 完顏宗望), 2-р хөвүүн
- Ваньянь Зонжүнь, Чэнь ван Chen (陳王 完顏宗雋), 6-р хөвүүн
- Ваньянь Элү, Шэнь ван (瀋王 完顏訛魯)
- Сюаньшянь хатан, Пусань овгийнх (宣獻皇后 僕散氏)
- Ваньянь Зоняо (完顏宗堯, 1096 – 1135), 5-р хөвүүн
- Ваньянь Элүдо, Бинь ван (豳王 完顏訛魯朵)
- Угулун овгийн их татвар (元妃 烏古論氏)
- Ваньянь Зонби, Лян ван (梁王 完顏宗弼), 4-р хөвүүн
- Ваньянь Зончян, Вэй ван (衛王 完顏宗強), 8-р хөвүүн
- Ваньянь Зонминь, Шу ван (蜀王 完顏宗敏), 9-р хөвүүн
- Шяо овгийн Чон татвар (崇妃蕭氏), киданы сяо угсааных
- Ваньянь Шинилиэ, Жи ван (紀王 完顏習泥烈)
- Ваньянь Нинжи, Си ван (息王 完顏寧吉)
- Ваньянь Яньсүнь, Жү ван (莒王 完顏燕孫)
- Дүнүкэ ахайтан (獨奴可), боол гаралтай
- Ваньянь Воху, Е ван (鄴王 完顏斡忽)
- Тодорхойгүй:
- Ваньянь Үлү (完颜兀魯), Ууган охин
- Тушань Дингэтэй (徒單定哥) гэрлэсэн.
- Тушань Гонтай (徒單恭) гэрлэсэн.
- Би гуо гүнж (畢國公主), 2-р охин
- Угулун Элүнтэй (烏古論訛論) гэрлэсэн.
- 3-р охин
- Пуча Шижянүтэй (蒲察石家奴)
- Ваньянь Үлү (完颜兀魯), Ууган охин
Өмнөх -- |
Алтан улсын хаан 1115-1123 |
Дараах Үчимэй |
Эшлэл
засварлах- ↑ одоогийн Жилинь мужийн Фуюй хот