Жамъянгийн Дүнжмаа

Монгол улсын Гавьяат Жүжигчин уртын дуучин

Жамъянгийн Дүнжмаа Монгол улсын Гавьяат Жүжигчин уртын дуучин.

Жамъянгийн Дүнжмаа
Ерөнхий мэдээлэл
Төрсөн он1952 он
Төрсөн газарМонгол улсын Дундговь
аймгийн Өлзийт сум
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлуртын дуучин
Төрөл саданТөрсөн дүү нар Ардын жүжигчин А.Нэргүй, Ардын жүжигчин А.Дашпэлжээ
УрсгалАрдын урлаг
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын Гавьяат жүжигчин

Ажил, амьдрал

засварлах

Сумынхаа бага сургууль төгсч, орон нутагтаа мал маллан аж төрж байгаад 1970 оноос аймгийнхаа соёлын ордон, ХДТ, Театр, киноны хүрээлэнд дуучин, гоцлол дуучнаар ажилласаар иржээ.

Бүтээсэн дүр, уран бүтээл

засварлах
  • "Түмэн эх",
  • "Уяхан замбуутивийн наран",
  • "Энх мэндийн баяр" гэх мэт монгол ардын уртын дуугаар нэрд гарсан уран бүтээлч ажээ.
  • "Харц хатан",
  • "Худалч эхнэр" зэрэг олон жүжгийн гол, туслах дүрийг амжилттай бүтээж, эх орны нийслэлд төрийн концертод удаа дараа уригдан дуулсан байна.

Ардын уртын дууны өв санг өсвөр залуу үед сургаж эзэмшүүлэхэд санаачилгатай ажиллаж дугуйланд багшилж, олон хүүхдэд уртын дуугаа зааж сургасан бөгөөд 1998 онд Улаанбаатарт зохиосон Дундговь аймгийн хүүхдийн урлагийн наадамд 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй уртын дууны чуулгыг оролцуулсны дотроос зарим шавь нь алтан медаль хүртсэн байна[1].

2019 онд Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 3000 уртын дууч, морин хуурчийг гол цөмөө болгосон “Уяхан замбуу тивийн наран” урлаг соёлын цогц үйл ажиллагааг санаачлан амжилттай зохион байгуулжээ.

Гавьяа шагнал

засварлах
  1. "Archive copy". Archived from the original on 2020-01-06. Татаж авсан: 2021-03-07.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)