Соёл Урлагийн Их Сургууль

(СУИС-с чиглүүлэгдэв)

Соёл Урлагийн Их Сургууль нь 1957 онд үүсгэн байгуулагдсан улсын их сургууль бөгөөд нийслэл Улаанбаатар болон Улиастай хотуудад салбартай соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургууль юм. Монгол улсын соёл, урлагийн салбарын эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээлийн үндэсний цөм байж, олон улсын жишигт нийцэхүйц тэргүүлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх дорно дахины уран сайхны сэтгэлгээний төв болох.

Соёл Урлагийн Их Сургууль

Товч түүх

засварлах

Соёл, урлагийн их сургуулийн эх суурь анх Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг анх Ардын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1945 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хамтарсан 34/30 тоот тогтоолоор уран сайхны байгууллагуудын уран бүтээлийн хийгээд удирдах боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн дунд сургуулиуд байгуулах хүрээнд Зураг урлалын дунд сургуулийг байгуулж, 2 анги 24 сурагчтайгаар хичээллэж эхэлсэн байна.

1949 онд Урлагийн Хэрэг эрхлэх хорооны харьяа тусгай дунд сургуулиудыг нэгтгэн Театр хөгжмийн сургууль болгон өргөтгөж, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэх болсон.

1951 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд дууны анги нээсэн.

МУИС-д 1957 онд театрын найруулагч, УБИС-д 1959 онд кино-драмын жүжигчин, 1967 онд дуулаач, 1989 онд ардын хөгжмийн мэргэжлээр бэлтгэж эхэлснээр тавигдан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 ины 6-р сарын 8-ны өдрийн 292 тоот тогтоолооор Соёл, урлагийн дээд сургуулийг бие даалган байгуулжээ.

1992 онд Монгол Улсын Боловсролын сайд, Үндэсний хөгжлийн сайд, Засгийн газрын дэргэдэх Соёл, урлагийн хөгжлийн хорооны даргын 1992 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 85/46/42 тоот хамтарсан тушаалаар Соёл урлагийн дээд сургууль, Соёл, урлагийн хөгжлийн хорооны Соёл, урлагийн эрдэм шинжилгээний хүрээлэнг нэгтгэн Урлагийн үндэсний их сургууль болгон өөрчлөн байгуулсан байна.

2003 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, соёл, боловсролын сайдын 2003 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 03 тоот тушаалаар Дизайн урлагийн сургуулийн харьяаллыг өөрчилж, “Барилга, архитектур” корпорацад харьяалуулсан.

2005 он Монгол Улсын Шинжлэх ухаан, соёл, боловсролын сайдын 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155 тоот тушаалаар Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын коллежийг Соёлын дээд сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан.

Монгол улсын их, дээд сургуулиудын консорциумыг үндэслэгчдийн нэг нь СУИС юм. СУИС өнөөдөр урлаг, соёлын салбарын бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг эрдэм шинжилгээ- сургалтын тэргүүлэх төв болж хувирлаа.

Бүрэлдэхүүн сургуулиуд

засварлах

Соёл, урлагийн их сургуульд дараах бүтцийн сургууль, институт, ахлах сургууль, хүрээлэн, коллеж харъяалагддаг. Үүнд:

  • Бүжгийн урлагийн сургууль
  • Дүрслэх дизайн урлагийн сургууль
  • Радио, телевиз медиа урлагийн сургууль
  • Соёлын сургууль
  • Театрын урлагийн сургууль
  • Хөгжмийн урлагийн сургууль
  • Гадаад хэлний институт
  • Бадмаараг ахлах сургууль
  • Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж
  • Соёл, урлаг судлалын хүрээлэн

Гадаад харилцаа

засварлах

СУИС-ийн гадаад харилцаа өргөжиж, Английн Лондон хотын Вимбледоны урлагийн сургууль, Францын Лион хотын Хөгжмийн консерватори, ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл, урлагийн Улсын Академи, Кемерово мужийн Соёл, урлагийн Улсын Академи, Екатеринбург хотын Хөгжмийн Академи, Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн Академи, ХБНГУ-ын Мюнхен хотын Телевиз, киноны дээд сургууль, Японы Сока их сургууль, БНХАУ-ын өМөЗО-ны Багшийн их сургууль, Урлагийн дээд сургууль, Солонгос улын Чунг-Ангийн их сургууль, Югославын Белградын Соёл, урлагийн Академитай хамтран ажиллаж байна.

-Соёл, Урлагийн Их Сурууль ОХУ-ын Екатеринбург хотын академи
-Москва хотын Гнесины нэрэмжит хөгжмийн академи
-Улаан-Үдийн Дорнод Сибирийн соёл
-Урлагийн академи
-ОХУ-ын Кемерово мужийн Соёл урлагийн улсын академи
-БНСУ-ын Чунг Ангийн их сургууль
-Германы Мюнхений телевиз, киноны сургууль
-БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэсний их сургууль
-ӨМӨЗО-ны Хөх хотын Улсын их сургууль
-Багшийн их сургууль
-тэдгээрийн харъяа сургуулиуд
-Францын Лион хотын хөгжмийн дээд сургууль
-Югославын Белоград хотын Соёл урлагийн академи
-АНУ-ын Хойд Каролины их сургууль
-Английн Вимбельдоны урлагийн сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд багш, оюутан, сургалтын материал солилцох, эрдэм шинжилгээний хурал, семинар сургалт, ярилцлага зохион байгуулах, сургалтын удирдлага, зохион байгуулалт, ажлын арга барилаас харилцан суралцах, тоглолт хийх, үзэсгэлэн гаргах хэлбэрээр хамтран ажиллаж байна.

СУИС 1993 оноос докторын сургалтыг явуулж байна. Соёл, урлаг судлалын салбарт докторын зэрэг хамгаалуулах Зөвлөл ажилладаг.

СУИС–д жил бүр профессор багш нарын болон оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. СУИС-ийн профессор-багш нар улсын хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд өргөнөөр оролцдог. СУИС-ийн уран бүтээлчид гадаад орнуудад, тоглолт хийдэг, олон улсын фестивалиас шагнал хүртэгсэд цөөнгүй байдаг. СУИС-ийн бүрэлдэхүүнд Соёл, урлаг судлалын хүрээлэн ажилладаг. Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ажилтнууд, СУИС-ийн пхрофессор багш нарын хүчээр нүүдэлчдийн соёлын уламжлал, шинэчлэл, хөгжим, театр, дүрслэх урлагийн хөгжил, соёлын менежмент, маркетингийн асуудлаар судлагааны олон бүтээл туурвив. 2000 онд “Монголын соёлын түүх” 3 боть суурь бүтээл хэвлүүлэв.

Цахим холбоос

засварлах