Хенрик Сиенкевич
Хенрик Сиенкевич (польш. Henryk Sienkiewicz, бүтэн овог нэр Хенрик Адам Александер Пиус Сиенкевич, польш. Henryk Adam Aleksander Pius Sienkiewicz, 1846 оны 5-р сарын 5-нд Оросын эзэт улсын бүрэлдэхүүн дахь Польшийн хант улсын Воля-Окжейскад төрсөн- 1916 оны 11-р сарын 6-нд Швейцарын Веве хотод нас барсан) польшийн зохиолч. Түүхэн романы зохиолч гэдгээрээ алдартай, 1905 оны утга зохиолын Нобелийн шагналтан. Элиза Оржешко, Болеслав Прус нарын хамт тэрээр 19-р зууны Польшийн шилдэг реалист зохиолчдын нэг байв.
Намтар
засварлахТүүний гэр бүл хэд хэдэн удаа нүүсэн боловч залуу Хенрик бага насаа Грабовце Гүрнэ, Венжичин, Бургец дахь гэр бүлийн эдлэнд өнгөрөөжээ. 1858 оны 9-р сард тэрээр Варшав хотод боловсрол эзэмшиж эхэлсэн бөгөөд 1861 онд гэр бүл нь Варшавын зүүн хэсгийн Прага дүүрэгт орон сууцны байшин худалдаж авч суурьшжээ. Тэрээр хүмүүнлэгийн ухаан, ялангуяа польш хэл, түүхийн хичээлээс бусад хичээлд харьцангуй муу дүн авдаг байжээ.
1866-1870 онд тэрээр Үндсэн сургуулийн (1869 оноос - Варшавын их сургууль) анагаах ухаан, түүх-филологийн факультетэд суралцсан . Тэрээр оюутан байхдаа "Долоо хоногийн тойм" ("Przegląd Tygodniowy", 1869) сэтгүүлд анхныхаа хэвлэмэл хуудаснаа гарч байжээ. 1873 оноос хойш тэрээр Польшийн сонины («Gazeta Polska») байнгын шог шүүмжлэгч /фельетонч/ байжээ. 1874 оноос долоо хоног тутмын "Нива" («Niwa») сэтгүүлийн утга зохиолын хэлтсийн эрхлэгч, 1882 оноос консерватив "Үг" («Słowo») сонины редактороор ажиллаж байв.
1881 онд Мария Шеткевич, 1893 онд Мария Володкович, 1904 онд өөрийн үеэл Мария Бабска-тай гурван удаа гэрлэж байжээ.
АНУ-д 1876—1879 онд аялаж «Аялалаас бичсэн захидлууд» (1876—1878) хэвлүүлсэн. Европод иргэж ирээд Парист, 1879 онд Львов, дараа нь Венеции, Ромд амьдарсан байна. Түүнээс хойш Австри, Англи, Итали, Литв, Франц, Швейцар зэрэг орнуудаар аялан амьдарч байжээ. 1886 онд Румын, Болгар, Турк, Грец, 1891 онд Египет болон Занзибар болон бусад орноор аялжээ.
Дэлхийн 1-р дайн эхлэхэд Швейцар руу гарч Польш дахь дайнд өртсөн хүмүүст туслах Хороог тэргүүлсэн байна.
Түүнийг Швейцар дахь Веве хотод нас бархад нутгийн католик сүмд оршуулад сүүлд 1924 онд Варшавын Гэгээн Иоанн Загалмайлагчийн сүмын доод давхарт шилжүүлэн оршуулжээ.
Уран бүтээл
засварлахХ.Сиенкевич амьд байхдаа Польшид болон гадаад ертөнцөд хамгийн алдартай зохиолч байсан. После трилогии «Галаар болон сэлмээр», «Үер», «Пан Володыёвский» гэх гурвалсан зохиол бичсэний дараа польшийн хамгийн өндөр цалинтай зохиолч байжээ.
Түүний уран бүтээлүүд польшийн урлагийн түүхэнд томоохон байр эзэлдэгээс гадна олон улсын нэр хүнд олсон (Нобелийн уран зохиолын 1905 оны шагнал) юм. Түүнийг Лев Толстой, Н.С.Лесков, Антон Чехов, А.И.Эртель, А.И.Куприн, А.М.Горький зэрэг оросын зохиолчид өндрөөр үнэлдэг байжээ. «Quo vadis» роман нь 40 гаруй хэл дээр орчуулагдсан байна.