Японы шинжлэх ухаан
Японы шинжлэх ухаан бол дэлхийд тэргүүлэгч шинжлэх ухааны нэг юм. Тус улс өндөр технологи, автомашины үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлт ба робот техник, анагаах ухаан, сансрын хайгуул зэрэг шинжлэх ухааны олон салбарт дэлхийн хэмжээнд өндөр байр суурь эзэлдэг.
Эртний болон Дундад зууны үед Япон дэлхийн бусад улс орнуудаас өөрийгөө тусгаарласан байсан бөгөөд хамгийн ойрын хөршүүд болох Хятад, Солонгосын хүчтэй соёлын нөлөөн дор байсан боловч 16-р зууны дунд үеэс европчуудтай идэвхтэй худалдаа арилжаа хийж эхэлсэн, ялангуяа Испани, Португалтай. Далайн чанадаас ирсэн худалдаачид галт зэвсэг, Христийн шашнаа авчирсан юм. Шинэ шашинд хүмүүс орж, сайн зэвсэглэсэн босогчид нэг бус удаа бослого гаргаж байжээ. Эдгээр бослогыг дарсны дараа шогун улсаа гадны нөлөөнөөс хамгаалж тусгаарлах бодлого сакоку (япон. 鎖国, "түгжигдмэл улс") хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр тус улсад нэвтрэхийг хааж, гадаадын шашин шүтлэг, уран зохиолыг хориглож, гадаадын иргэдийг хөөж, олон зууны турш Япон улсыг гадны нөлөөллөөс тусгаарлаж, зөвхөн Нидерланд, Хятадтай бага зэрэг худалдааны харилцаатай байсан юм.
Рангаку
засварлахХэдий хаалттай бодлого хэрэгжүүлж байсан ч Европын шинжлэх ухаан Японд багаар ч болов нэвтэрсээр байв. Нагасаки боомт дахь Дэжима хэмээх жижиг арал дээр байрладаг Голландын худалдааны төв нь рангаку (япон хэлээр "Голландын шинжлэх ухаан") гэж нэрлэгддэг мэдээллийн эх сурвалж болж байжээ. Нэгэн цагт Японд Христийн шашин дэлгэрүүлж үзээд хаширсан Японы эрх баригчид уг мэдлэгийг эхлээд аюултай гэж үзэж болгоомжилж байсан юм. Голланд номын япон орчуулгыг хатуу монопольчлолд оруулж, барууны мэдлэгийг японы хэв маягаар дахин бичсэн тусгайлан бэлтгэгдсэн орчуулагчдын цөөхөн хэдэн ажлыг дээдсийн хүрээнд түгээж иржээ. Судалгааны үндсэн чиглэлүүд нь газар зүй, анагаах ухаан, байгалийн ухаан, одон орон, урлаг, гадаад хэл, цахилгааны үзэгдэл, механикийн судалгаа байсан юм. Олж авсан мэдлэгийнхээ ачаар 18-р зуунд "вадокэй" хэмээх дуу цохидог цаг бүтээсэн нь Японы технологийн салбарын анхны бүтээлийн нэг болсон юм. 18-р зууны эхэн үед тусгаарлах бодлого суларсан, түүнчлэн япончуудын дийлэнх нь бичиг үсэгт тайлагдсан нь Европын шинжлэх ухааны мэдлэгийг өргөнөөр түгээх, сурталчлахад ихээхэн хувь нэмэр болсон юм. Үүний зэрэгцээ тус улсад гадаадын шинэ бүтээл болох инновацууд гарч ирэв. Үүнд телескоп, микроскоп, насос, механик цаг зэрэг бусад дэвшилтэт шинэ бүтээлүүд байсан юм. Япончуудын хамгийн их сонирхол татсан зүйл бол барууны эрдэмтдийн идэвхтэй хөгжүүлж буй анагаах ухаан, цахилгаан эрчим хүчний салбар дахь Европын шинэ туршлага байв. Японд алдсан цагаа хурдан нөхөж, шинжлэх ухааны мэдлэгийн салбарт Европтой маш хурдан ижил түвшинд хүрэх боломжийг олгосон нь рангаку төв болсон юм.
Мэйжийн үеийн шинэчлэл
засварлах1868 онд эзэн хаан Мүцүхито Мэйжи (японоор гэгээрсэн Засгийн газар) хэмээн нэрийдэж, Японыг европчуудад дахин нээж, барууны соёл иргэншлийн ололт амжилт ихээр орж ирж байлаа. Олж авсан бүх мэдлэг, бараа бүтээгдэхүүн, технологийг аль болох хурдан эзэмших, судлах, ашиглах хүсэл эрмэлзэл нь Японы олон зуун жилийн уламжлалын ач холбогдол бүдгэрч эхэлжээ. Япончууд богино хугацаанд байгалийн шинжлэх ухаан, ертөнцийн бүтэц, орон зай, хүний биеийн үйл ажиллагааны талаар маш олон шинэ мэдээлэл олж авсан байна.
Барууны шинжлэх ухаан, технологийг Японы сургуулиудад нарийвчлан судалж, үүний үр дүнд хамгийн богино хугацаанд япончууд хүлээн авсан мэдээллээ маш сайн эзэмшиж, бие даасан хөгжилд ашиглах боломжтой болсон. Үүний ачаар Японы Мэйжийн эрин үед хийсэн асар том аж үйлдвэрийн үсрэлт хийх боломжтой болсон.
Тэргүүлэх Их сургуулиуд
засварлах- Улсын Их сургуулиуд
- Хувийн Их сургуулиуд
- Физик: Юкава Хидэки (1949), Томонага Шин-ичиро (1965), Эсаки Рэо (1973), Кошиба Масатоши (2002), Кобаяши Макото (2008), Масүкава Тошихидэ (2008), Намбү Ёоичиро (2008), Акасаки Исамү (2014), Амано Хироши (2014), Накамура Шүүжи (2014), Кажита Такааки (2015).
- Хими: Фүкүи Кэн-ичи (1981), Ширакава Хидэки (2000), Ноёри Рёожи (2001), Танака Коичи (2002), Шимомүра Осамү (2008), Нэгиши Эйичи (2010), Сүзүки Акира (2010).
- Анагаах ухаан: Тонэгава Сүсүмү (1987), Яманака Шин-я (2012), Оомүра Сатоши (2015), Оосүми Ёшинори (2016), Хонжо Тасүкү (2018).
- Уран зохиол: Кавабата Ясүнари (1968), Ооэ Кэнзабүро (1994).
- Энхтайвны шагнал: Сато Эйсакү (1974) Японы Ерөнхий сайд байсан.