Юкава Хидэки
Юкава Хидэки (япон. 湯川 秀樹, 1907 оны 1-р сарын 23-нд Токио хотод төрж, 1981 оны 9-р сарын 8-нд Киото хотод нас барсан) — Японы онолын физикч бөгөөд 1949 онд Нобелийн шагнал хүртсэн анхны япон хүн.
Намтар
засварлахЮкава Их сургуулийн профессор, геологичийн гэр бүлд Токиод төрсөн. Тэрээр Киотогийн болон Осакагийн их сургууль, мөн АНУ-ын шинжлэх ухаан, боловсролын төвүүдэд судалгаа, багшийн ажил хийж байсан.
1935 онд электрон ба протоны массын хоорондох завсрын масстай шинэ төрлийн энгийн бөөмсийн оршин тогтнох тухай таамаглал дэвшүүлжээ.
1938 онд Осакагийн их сургуульд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд гол төлөв мезон байдаг тухай таамаглал дэвшүүлж, цөмийн хүчний мөн чанарын тухай онолын ажил хийсэн. Эдгээр шинжлэх ухааны ололт амжилт нь түүнд физикийн салбарт Нобелийн шагнал олгох үндэс болсон юм. 1940-өөд оны эцэс гэхэд энэ таамаглал батлагдаж, 1949 онд Юкава мезон байдаг тухай таамаглаж, цөмийн хүчний мөн чанарыг онолын хувьд судалсныхаа төлөө Нобелийн шагнал хүртсэн анхны Япон хүн болсон юм.