Мэйжи Их сургууль
Мэйжи Их сургууль (япон. 明治大学 Мэйжи дайгакү) — Японы нийслэл Токио хотын Очаномизү дүүрэгт байрлах нэр хүндтэй хувийн их сургууль. Тус Их сургуулийг 1881 онд Мэйжи эрин үеийн Кишимото Тацүо (1851–1912), Мияги Козо (1852–1893) болон Яширо Мисао (1852–1891) нарын гурван хуульч Мэйжи хуулийн сургууль (Meiji Law School) нэртэй үүсгэн байгуулсан түүхтэй. Мэйжи Их сургууль Токио хотын нэр хүндтэй 6 Их сургуулийн нэг юм.
Мэйжи их сургууль нь бакалаврын 10, аспирантурын 16 сургуультай бөгөөд Токио, Кавасаки хотод байрладаг Сүрүгадай, Изүми, Икүта, Накано гэсэн дөрвөн оюутны хотхонд 34,000 орчим оюутан сургадаг байна.
Мэйжи их сургуулийг төгссөн Мики Такэо (1974–1976), Мүраяма Томиичи (1994–1996) нар Японы Ерөнхий сайдаар ажилласан түүхтэй. Тус Их сургуулийн бусад алдартай төгсөгчдийн тоонд жүжигчин Осүги Рэн, зохиолч Кикүчи Кан нар багтдаг. Энэ их сургууль нь хожмын нэрт кино найруулагч Китано Такэшиг сургуулиасаа хөөж байсан гэдгээрээ алдартай. Түүнийг хөөгдсөнөөс хойш 34 жилийн дараа буюу 2004 онд тус их сургууль Китанод хүндэт бакалаврын зэрэг олгожээ.
Гадаад оюутнууд
засварлахМэйжи Их сургууль нь олон улсын оюутнуудыг сургахад анхаарч ажилладаг бөгөөд жил бүр олон улсын оюутнуудыг хүлээн авдаг. Дэлхийн 60 орчим орноос оюутан солилцооны бөгөөд Мэйжи элсэлтийн шалгалтаар оюутны хөтөлбөр (их сургууль хоорондын болон факультет хоорондын) болон богино хугацааны хөтөлбөрүүдээр дамжуулан оюутнуудыг хүлээн авдаг. Гадаадын оюутнууд нь Хятад (53%), Өмнөд Солонгос (26%), Малайз, Тайвань, АНУ-аас ирж сурдаг.
Их сургуулийн албан ёсны цахим хуудас: https://www.meiji.ac.jp/cip/english/index.html