Мэйжийн эрин
Мэйжийн эрин (япон. 明治時代 мэйдзи дзидай) 1868 оны 10-р сарын 23-нд эхэлж 1912 ны 7-р сарын 30-нд Эзэн хаан Мэйжи буюу эзэн хаан Муцухито үеийн хэлдэг.
1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж энэ эрин эхлэх суурийг тавьсан байна. Эзэн Хаан Мэйжи Шогуны засаглалыг халж эзэн хааны эрх мэдлийг сэргээсэн бөгөөд Токүгава Ёшинобү болон Шогунд үнэнч самурай нар Хоккайдо арал дээр Бүгд Найрамдах Эзо Улсыг байгуулан эзэн хааны армийн эсрэг тулалдаж байсан билээ.
Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт гүрэнг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалин аралын өмнөд хэсгийг эзлэв.