Карафүто
Карафүто (Япон: 樺太), Сахалины өмнөд хагас — 1905-1945 онд Японы мэдэлд байсан, Сахалин арлын өмнөд хагас.
Орос-Японы 1905 оны дайны үр дүнд Сахалин арлын тал хагас буюу х.ө. 50°-аас урагших нь Японд шилжжээ. 1907 онд Карафүто аймгийг үүсэн байгуулж Оотомари (одоо Корсаков), удалгүй Тоёохара (одоо Өмнөд Сахалинск)-д төвлөв.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Зөвлөлт Японыг байлдан хөөхөд Карафүтог эзлэн, 1905 оноос өмнөхийг эргүүлэн авчээ. 1949 онд Карафүто аймаг татан буугдаж, Сахалин бүрнээрээ Зөвлөлт Оросын мэдэлд орон Сахалин муж болсон.
1941 оны үед 406,577 хүнтэй болсон байв. Зөвлөлтөд очсоноор хязгаар нутаг болж хүн ам огцом буурч байлаа.