Улаан-Уул сум
Улаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 10,000 орчим км² газар нутагтай. 2000 оны байдлаар 3,726 хүн оршин суудгийн олонхи нь дархад ястан болно. Сумын төв Төгөл нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 171 км, нийслэл Улаанбаатараас 942 км зайд оршино.
Улаан-Уул сум
ᠤᠯᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Хөвсгөл |
Байгуулагдсан | 1933 он |
Газар нутаг | |
• Нийт | 10,057.5 км2 (3,883.2 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 4,344 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Түүх
засварлахУлаан-Уул сумыг 1931 онд Баянзүрх сумын ихэнх нутгийг тасалж байгуулжээ. 1956 - 1990 онд "Жаргалант Амьдрал" нэгдэл тус суманд байв
Эдийн засаг
засварлах2004 оны байдлаар 72,000 орчим толгой малтай. Үүнд, 23,000 ямаа, 24,000 хонь, 17,000 үхэр,сарлаг, хайнаг, 7,000 адуу, 216 тэмээ байв[1].
Эшлэл
засварлах- ↑ "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Татаж авсан: 2007-03-22.
Ном зүй
засварлахМ.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.144