Юго Легран (Франц: Ugo Legrand) — 1989 онд төрсөн, Францын 73 кг жинтэй жүдоч эр. Тэрээр идэвх, торгуулийг тооцож ухаан зарж барилддаг.[1]

Юго Легран
тамирчны тухай
Төрсөн өдөр1989 оны 1 сарын 22 (1989-01-22) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газарДээр Норманд мужийн Эргийн Сена
аймгийн Мон-Сент-Еньян суурин
Улс, орон Франц (БНФУ)
Тамир, спортэрэгтэй жүдо
2013-09-01-ий байдлаар мэдээлэв.
  • Легран 2011 оны ДАШТ-ийн хэсгийн барилдаанд Өмнө Солонгосын Ван Ги-чүнийг давж, хагас шигшээд Нидерландын Декс Элмонтод идэвхээр ялагдсан ч Казахстаны бөхийг дараа нь ялаад хүрэл медаль хүртсэн.
  • Легран 2010 онд тивийнхээ АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол Челябинскт цугласан 2012 оныход "Европын аварга" жүдоч болжээ.
  • Легран 2012 оны олимпод дахиад Элмонттой таарч цэвэр ялагдсан ч Тажикийн Расул Бокиевийг юкогоор, нөгөө Ван Ги-чүнийгаа вазариар хожиж хүрэл медаль хүртжээ.
  • Легран 2013 оны ДАШТ-д мөнгөн медаль зүүхдээ Монголын хоёр, Узбек, Казахстаны нэжгээд нэжгээд бөхийг дийлж шигшээд Японы Оно Шохэйд цэвэр ялагдаж байв.

Зүүлтийн тайлбар

засварлах
  1. Легранд 2012, 2013 онд Монголд ирж хамтарсан бэлтгэлд оролцсон. 2013 оны ДАШТ-д Цагаанбаатар, Ням-Очир хоёртой барилдахад "C1" телевизээр тайлбарласан жүдо бөхийн зүтгэлтэн түүнийг "толгой сайтай бөх" гэдгийг онцлон хэлж байв.

Эх сурвалж

засварлах