Эх сурвалж (Англи: Source Code) нь Данкан Жонсын найруулсан адал явдалт технотриллер төрлийн 2011 оны Америкийн кино юм. Тус киноны гол дүрүүдэд Жейк Жилленхол, Мишель Монахэн, Вера Фармига, Жеффри Райт, Расселл Питерс нар тоглосон ба 2011 оны дөрөвдүгээр сарын 10-нд нээлтээ хийжээ.

Эх код
Театрын зурагт хуудас
Найруулагч:Данкан Жонс
Продюсер:Марк Гордон
Жордан Винн
Филипп Рузелет
Зохиол:Бен Риплей
Дүрүүдэд:Жейк Жилленхол
Мишель Монахэн
Вера Фармига
Жеффри Райт
Расселл Питерс
Хөгжмийн
зохиолч:
Крис П. Бэйкон
Зураглаач:Дон Бёржесс
Эвлүүлэгч:Пол Хирсч
Студи:The Mark Gordon Company
Vendôme Pictures
КомпаниSummit Entertainment
Нээлт:2011 оны дөрөвдүгээр сарын 10
Хугацаа:93 минут
Улс:АНУ
Франц
Хэл:Англи
Төсөв:32 сая доллар[1]
Орлого:$84,509,042[2]

Афганистанд цэргийн ажиллагаанд оролцож байгаад үхлийн хүнд шарх авсан нисгэгч ахмад Колтер Стивенсийг Чикаго хотод галт тэргээр дамжуулан террорист халдлага хийхээр төлөвлөсөн Дерек Фрост гэгчийн үйлдлийг таслан зогсоох "Эх код" ажиллагаанд ашиглаж буй талаар энд гарч буй. Ажиллагааны үндсэн зорилго нь галт тэргэнд сууж явсан Кристина болон бусад хүмүүсийн амийг аврах гол биш гагцхүү 1 сая хүний аминд хүрэх террористийн хоёр дахь оролдлого цөмийн бөмбөгийн аюулыг зайлуулах явдал байв.

Дүрүүдэд

засварлах

Кино хэрхэн бүтсэн нь

засварлах

Киноны зураг авалт 2010 оны гуравдугаар сарын 1-нд Канадын Монреаль хотноо эхэлж 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд дуусчээ.[3] Мөн Иллиной муж улсын Чикаго хотын «Миллениум парк» хүрээлэнд зураг авалтаа хийсэн байна.

Дэлгэцэнд гарахын өмнө

засварлах

Лос-Анжелес хотод киноны эвлүүлгийг хийсэн ба 2010 оны долоодугаар сард визуаль эффект хийж дуусчээ.[4] Хөгжмийн бүтээл дээр Английн хөгжимчин Клинт Мэнселл ажиллахаар[5][6] төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас Крис П. Бэйкон хөгжмийг бичжээ.

Нээлтийн ажиллагаа

засварлах

Шүүмжлэлчдийн санал

засварлах

«Роттен Томато» кино шүүмжлэгчдийн вэбсайтад Эх код кинонд хийсэн 196 үзэгчдийн дунд явуулсан судалгаанд 7.4/10 үнэлгээ авсан байна.

Бокс оффис

засварлах

Эх код нь 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нд Америкийн Нэгдсэн Улс болон Канад улсад 2,961 кино театрт зэрэг нээлтээ хийж[7] эхний өдрөө 5,053,494 долларын ашиг олжээ.[8] Харин нээлтээ хийсэн тухайн долоо хоногтоо 14,812,094 долларын орлогоороо «Бокс оффисын» жагсаалтын 2 дугаарт эрэмбэлэгдэж байв.

  1. Kaufman, Amy (March 31, 2011). "Movie Projector: "Hop" will jump over rivals this weekend". Los Angeles Times. Tribune Company. Татаж авсан: April 1, 2011.
  2. "Source Code (2011)". Box Office Mojo. Retrieved April 16, 2011.
  3. "Source Code Filming Completes Today". ManMadeMovies.co.uk. 2010-04-29. Татаж авсан: 2010-11-22. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  4. "Exclusive: Duncan Jones on MOON, Source Code & Judge Dredd". 2010-07-28. Татаж авсан: 2010-11-22.
  5. Warmoth, Brian (2010-09-21). "Source Code' Bringing Duncan Jones And Clint Mansell Back Together". Archived from the original on 2011-11-15. Татаж авсан: 2010-11-22.
  6. "Duncan Jones". Twitter. 2010-12-15. Татаж авсан: 2011-01-14. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  7. "Weekend Box Office Results for April 1-3, 2011". Box Office Mojo. Retrieved 2011-04-27.
  8. "Source Code (2011) - Daily Box Office Results". Box Office Mojo. Retrieved 2011-04-27.

Холбоос

засварлах

Загвар:Данкан Жонс