Эрээнхавирга хахилаг
Эрээнхавирга хахилаг, Alectoris chukar, нь Гургуулынхан овгийн шувуу юм.
Эрээнхавирга хахилаг | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Alectoris chukar (Грей, 1830) | ||||||||||||||
Эрээнхавирга хахилаг тархалт (ногоон)
| ||||||||||||||
Дэд зүйлүүд | ||||||||||||||
Alectoris chukar chukar |
Гадаад төрх
засварлахТэд бөөрөнхийдүү 32-35 см урт бие, цайвар бор нуруу, саарал цээж, бор шаргалдуу гэдэстэй. Нэрнийхээ дагуу хажуу хавирга нь эрээн судалтай, хөл нь улаан байдаг. Үргэж цочихдоо нисэхээсээ гүйж зугтах ба хэрэгцээтэй үед богино зайд ниснэ.
Тархац ба зан авир
засварлахЭрээнхавирга хахилаг нь Евразиас гаралтай ба Энэтхэгийн хойд хэсэг, Пакистан, Афганистан, зүүн өмнөд Европын зүүн хэсгээр нутаглана. Мөн спорт агнуурын зорилгоор АНУ-н Хадат уул болон Канад, Шинэ Зеландад нэвтрүүлэн оруулж өргөнөөр суурьшсан. Энэхүү шувуу нь хад чулуурхаг, цавчим уулын хуурай энгэр бэлээр нутаглана. Газар үүрээ засаж, 8-20 өндөг гаргадаг. Тэд янз бүрийн ургамлын үр, шавьж зэргээр хооллоно.