Энхбатын Ёндоншарав
Энхбатын Ёндоншарав | |
---|---|
| |
Төрсөн: | 1987 он Хэнтий аймаг Жаргалтхаан сум |
Ажил үйл | Жүжигчин, найруулагч |
Улс орон | Монгол Улс |
Боловсрол | Дээд |
Төрөл | Театр |
Шагнал | Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан (2014) |
Намтар
засварлахЭнхбатын Ёндоншарав (1987 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн) Монголын театрын найруулагч.
Боловсрол
засварлах- 2005-2009 онд СУИС-ийн жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн.
- 2015-2022 онд ОХУ-ийн Театр урлагийн академи ГИТИС-ийг найруулагч мэргэжлээр суралцаж дүүргэсэн.
Ажил
засварлах- 2011-2015 онд УДЭТ-т туслах найруулагч, 2021 оноос найруулагчаар ажиллаж байна.
Уран бүтээл
засварлах- А.Очирбат “Буруугүй буруутан” драмын жүжиг – ерөнхий найруулагч
- Еврипидийн “Электра” /Грек улс Афина хот/ – ерөнхий найруулагч
- Михаил Булгаков “Морфий” /ОХУ Москва хот/ – ерөнхий найруулагч
- М.Камолетт “Бойнг Бойнг” /Украин улс/ – ерөнхий найруулагч
- Д.Мэндсайхан “Жангар” хүүхдийн жүжиг /Завхан аймаг/ – ерөнхий найруулагч
- Б.Цогнэмэх “Хаадын хаан: Андгай” түүхэн туульсын жүжиг /ассистент найруулагч/
- Б.Брехт “Сычуны сайн хүн” гротеск драм – ерөнхий найруулагч
- Н.Гоголь “Тоглоомчид” – ерөнхий найруулагч
- Цэрэндоржийн Балдорж “Шөнө буусан аадар” – ерөнхий найруулагч
- Бавуугийн Лхагвасүрэн “Тамгагүй төр” түүхэн жүжиг – ассистент найруулагч
- Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны ассистент найруулагчаар тус тус ажилласан.
Гавьяа, шагнал
засварлах• 2021 он “Гэгээн муза-16” олон улсын театрын фестиваль, Шилдэг найруулагч шагнал. “Жангар” хүүхдийн жүжиг бүтээлээр.
• 2014 он Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан