Михаил Булгаков

Михаил Афанасьевич Булгаков (1891 оны 5-р сарын 15 -нд Киев хотод төрсөн- 1940 оны 3-р сарын 10-нд Москва хотод нас барсан) нь 20-р зууны эхэн үеийн Оросын үргэлжилсэн үгийн зохиолч, театрын найруулагч, эмч юм. Түүний "Мастер Маргарита хоёр" романыг Английн "Таймс" сонин 20-р зууны шилдэг романаар тодруулсан бөгөөд уг зохиолоор олон арван кино хийж театрт жүжиг тавьсан байдаг юм.

Идэр залуу Булгаков, 1910-аад он

Михаил Булгаков 1891 оны 5-р сарын 15-нд (хуучин тооллоор) тэр үеийн Оросын Хаант Улс, одоогийн Украин улсын Киев хотод Киевийн Шашин Судлалын Академийн профессор Афанасий Иванович Булгаковын (1859—1907) эх гимназийн багш Варвара Михайловна Покровская (1869—1922) нарын ууган хүү болон мэндэлжээ.

Михаил хүү 1901-1904 оны хооронд Киевийн анхны гимназид элсэж, Орос болон Европын уран зохиол, театрыг ихээхэн сонирхож эхэлсэн байна.

Булгаковынх долоон хүүхэдтэй байсан: Михаил (1891—1940), Вера (1892—1972), Надежда (1893—1971), Варвара (1895—1956), Николай (1898—1966), Иван (1900—1969) и Елена (1902—1954).

1909 онд Михаил Булгаков Киевын нэгдүгээр гимнази төгсөөд Киевын Их сургуулийн анагаах ухааны ангид элссэн байна.

Дэлхийн 1-р дайн дэгдэх үеэр Булгаков Улаан Загалмайн Нийгэмлэгт сайн дураар ажиллаж эмч хийж байлаа. 1913 онд Татьяана Лаппа (1892—1982) гэдэг бүсгүйтэй гэрлэжээ. 1916 онд Киев хотын Их Сургуулийн анагаах ухааны салбарыг онц дүнтэй төгсөж эмч мэргэжилтэй болсон хэдий ч мэргэжлээрээ удаан ажиллаагүй юм. Дараа нь Украйны Цэргийн Армид элсэж, армид эмчээр ажиллаж байгаад Кавказад үлдэн тэндээ сэтгүүлчээр ажиллах болсон байна. 1918 онд Киев хот руу буцаж ирээд арс өнгөний хувийн эмчээр ажилласан байна.

 
Михаил Булгаков, 1937 он.

1921 онд эхнэр Татьяанатай цуг Москва руу нүүж зохиолч болох гараагаа эхэлсэн. 3 жилийн дараа анхны эхнэр Татьяанаас салж 1925 онд Любовь Евгеньевна Белозерская (1895—1987) гэдэг бүсгүйтэй гэрлэв. Энэ хугацаанд тэрээр хэд хэдэн бүтээл туурьвисан байв. 1927 онд шүүмждэгчид түүний бүтээлийг хэт ЗХУ-ын эсрэг байна гэж шүүмжилж байлаа. 1929 онд түүний ажил бүрмөсөн сүйрч түүний бүтээлүүдийг хэвлэх, тайзанд дээр тоглохыг хориглосон байлаа.

1930 онд Михаил Булгаков Ажилчин залуучуудын төв театрын найруулагчаар ажилласан бөгөөд 1930-1936 онд түүнийг МХАТ буюу Москвагийн урлагийн академик театрт туслах найруулагчаар авч ажлуулсан байна.

1931 онд Булгаков 3 дахь удаагаа Елена Сергеевна Шиловская (1893—1970) гэдэг бүсгүйтэй гэрлэлээ. Түүний 3 дахь эхнэр Елена Шиловская нь түүний алдарт роман болох Мастер Маргарита хоёрын Маргаритагийн дүр гэж үздэг. Амьдарлынхаа сүүлийн 10 жилд Булгаков Мастер Маргарита хоёр роман дээрээ ажилласаар байсан юм. Энэхүү романыг зохиолчыг нас барсаны 26 жилийн дараа 1966 онд анх "Москва" сэтгүүлд хэвлэгдэж түнд алдар нэр авчирсан юм.

Булгаков ЗХУ-ын улс төрийн дэглэмийг хэзээ ч дэмждэгүй байсан.

1940 оны 3 дугаар сарын 10-нд Михаил Булгаков бөөрний удамшлын өвчнөөр таалал төгссөн юм. Түүнийг оршуулах ажиллагаа Зөвлөлтийн зохиолчдын хорооны байранд болсон байна. Түүний бунхан Москва хотын Новодевичье-н оршуулгын газар байдаг.

Булгаков судлал

засварлах

Михаил Булгаковын бүтээлийг судлах анхны оролдлогыг "Юность" сэтгүүлд Е.Сидоров, "Простор" сэтгүүлд В.Скобелев нарын бичсэн тоймууд гэж үздэг; Зөвлөлтийн болон гадаадын хэвлэлүүдэд (В.Лакшина, И.Виноградов, Л.Скорино болон бусад) "Москва" сэтгүүлд анх хэвлэгдсэн "Мастер Маргарита хоёр" романы талаар нэлээд олон тооны тойм, нийтлэл гарсан. Булгаковын бүтээлийг олон арван жилийн турш судалж, олон эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад холбогдох бүтээлүүд хэвлэгджээ.

Дэлхийн уран зохиол дахь зохиолчийн анхны намтар судлаач зохиогч, түүний үндсэн бүтээлүүдийн цорын ганц мэргэжлийн шүүмжлэгч бол Лидия Яновская юм. Мөн Мариетта Чудаковагийн бүтээлээр төлөөлүүлсэн Булгаков судлалын судалгаанд академик утга зохиолын шүүмжлэлээр нөхдөг гэж хэлж болно.

Бүтээлүүд

засварлах

Роман болон Богино өгүүллэгүүд

засварлах

Театрын Бүтээлүүд

засварлах
  • Зойкагийн Сууц (1925)
  • Нөжирсөн Арал (1927)
  • Турбиныхны Өдөр Хоног (1926)

Цахим холбоос

засварлах
  Commons: Михаил Булгаков – Викимедиа зураг, бичлэг, дууны сан