Эйду (манжаар: ᡝᡳᡩᡠ, хятадаар: 額亦都, 1562–1622) хэмээгч нь Манжийн Чин гүрнийг үндэслэгч Нурхач хааны таван шадар жанжны нэг, чадварлаг жанжин, төрийн зүтгэлтэн баййжээ. Ниохуру овогтон.

Эйдугийн өвөг дээдэс нь Чанбай уулын зүүн талд Енгэ нэрт хөндийд тосгон байгуулж аж төрж байсан ч, түүнийг бага байхад нь хөрш овгийн дайралтад өртөж гэр бүл нь алуулжээ. 12 нас хүрэх үедээ өшөөт хүнээ алж, Гиямуху хотын эзний гэргий болсон авга эгч рүүгээ зугтаж очин тэднийг түшив. Улмаар тэнд байхдаа үеэл Гахасан Хашутай нөхөрлөж байсан нь Нурхачитай ойртож дотносоход нөлөөлжээ. 1580 онд Нурхачи Гиямуху цайзад очиж, захирагчийн гэрт хэсэг зуур суухад Эйду түүнтэй ойр дотно нөхөрлсөн нь Эйдугийн улс төрийн карьер нэмэгдэхэд нөлөөлжээ.

  • 1583 оноос эхлэн Нурхачийг дагаж дайн байлдаанд орж эхлэв.
  • 1587 онд Барда хотыг эзлэн авах тулаанд гавьяа байгуулсанд түүнд Батуру (монголоор баатар гэсэн үг) цол соёрхжээ.
  • Олон удаагийн дайнд ялалт байгуулсны дараа 1615 онд найман хошууны нэг хөвөөт шар хошуунд багтан орж, Нурхачийн таван өрлөг жанжны нэгд тооцогдох болсон.
  • 1617 онд Аньфиянгу жанжинтай хамтран Мин улстай байлдаж хэд хэдэн хотыг эзлэн авав.
  • 1619 онд Мин улсын жанжин Ян Хаогийн удирдсан 100,000 гаруй цэргийн эсрэг дайнд оролцож гавьяа байгуулсан тул, Нурхачи өөрийн 4-р гэг Мүкүшэнийг Эйдугийн хатан болгож өгөв.

1621 онд түүнийг өөд болсны дараа 8-р хөвгүүн Түргэй залгамжлав. 1636 онд Дээд Эрдэмт хааны зарлигаар гүн цолоор нэхэн өргөмжилж, Эбилүньд залгамжлуулав. Мөн бунхныг нь Нурхачийн бунхны ойролцоо шилжүүлэн бунхалж, 1654 онд гэрэлт хөшөө босгов.

Үр хойчис

засварлах

Эйду нь 4 хатан, бусад татвар эмсээс нийт 17 хөвгүүн, 12 охинтой болсны 4 охин нь нас биед хүрчээ.

Угсаа гарал тодорхойгүй ахайтан (失姓氏夫人)

  • Баньши (班席), 1-р хөвгүүн
  • Түрши (图尔席), 9-р хөвгүүн

Гиоро овгийн ахайтан (觉罗氏夫人)

  • Даци (达启), 2-р хөвгүүн
  • Чэргэ (车尔格), 3-р хөвгүүн
  • Далунга (达隆), 6-р хөвгүүн
  • Маохай (冒海), 7-р хөвгүүн
  • Түргэй (图尔格), 8-р хөвгүүн
  • Ирдэн (益而登), 10-р хөвгүүн
  • Эсэн (额森), 12-р хөвгүүн
  • Чаохар (超哈而), 13-р хөвгүүн
  • Гэртэ (格而特), 14-р хөвгүүн
  • Суохуань (索欢), 15-р хөвгүүн

Тонинь овгийн ахайтан (佟殷氏)

  • Ханьдай (涵岱), 4-р хөвгүүн
  • Адахай (阿达海), 5-р хөвгүүн

Айсингиоро овгийн ахайтан Мүкүшэн (穆庫什), Нурхачийн охин

  • Эбилүнь (遏必隆), 16-р хөвгүүн
  • Фиянгу (费扬古), 17-р хөвгүүн
  • Ниохуру ахайтай (钮祜禄氏), 2-р охин: Нурхачийн хөвгүүн Цүень бэйлийн хүү Никань вангийн хатан болсон.

Ши овогт татвар эм (妾室氏)

  • Аодэ (熬德), 11-р хөвгүүн

Эх тодорхойгүй:

Холбоотой хуудас

засварлах