Манжийн Хөвөөт цагаан хошуу
Хөвөөт цагаан хошуу (манж хэл: ᡴᡠᠪᡠᡥᡝ ᡧᠠᠩᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ; галиг: kubuhe šanggiyan gūsa) хэмээх нь Манжийн Дайчин гүрний цэргийн гол хүч найман хошууны нэг юм. 1615 онд Нурхач баатар өөрийн харъяаны дөрвөн хошууны цэрэгт шинэчлэлт хийхдээ хөвөөтэй дөрвөн хошуу байгуулсны нэг нь энэ хошуу юм. Хошууны туг нь цагаан өнгийн тугийг улаан өнгөөр хөвөөлж, тугийн дунд хэсэгт лууны дүрстэй байдаг. Найман хошууны дүрмээр доод ангилалын хошуунд тооцогддог. Хошууны анхны эзэн нь Хошой Сү чин ван Хүүгэ юм. Хүүгэ нь Дээд эрдэмт хааны ууган хөвгүүн. Бадаргуулт төрийн үед тус хошуу нь нийтдээ 84 сумын 26000 цэрэг, 130,000 гаруй хүн амтай болсон байв. Тэдгээр сумууд нь хаан угсааны 1 сум, гиоро сум 1, монгол сум 4, манж сум 78 байжээ.