Эйвери Брэдли
Эйвери Брэдли | |
Avery Bradley | |
Эйвери Брэдли 2010 онд | |
«Бостон Селтикс» — № 0 | |
Шидэгч-хамгаалагч / Холбон тоглогч | |
Өндөр: | 188 см |
Жин: | 82 кг |
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс |
Мэндэлсэн: | 1990 оны 11 сарын 26 |
Ахлах сургууль: | Хендерсон Интернейшнл |
Их сургууль: | Техас (2009—2010) |
Драфт: | 19, 2010, Бостон Селтикс |
Тоглогчийн замнал | |
|
Эйвери Брэдли (Англи: Avery Bradley; 1990 оны арваннэгдүгээр сарын 26-нд Вашингтон мужийн Такома хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Бостон Селтикс» хамгаалагчаар тоглодог.
Замнал
засварлах2010 оны НБА-гийн драфтын №19 тэрээр «Бостон Селтикст» хуваарилагдаад долоодугаар сарын 2-нд 'рууки гэрээ' байгуулжээ.[1] 2011 оны аравдугаар сард НБА-гийн ажил хаялтын үеэр Израйлийн «Хапоэль Иерусалим» багтай гэрээлсэн ажээ.[2] Тэнд гурван тоглолтонд 13.7 оноо дунджилаад НБА-д эргэн ирсэн юм.
2014 оны долоодугаар сард чөлөөт тоглогч болсон Брэдлид багууд 3.6 сая долларын жилийн цалинтай тоглох санал тавьсан ба бэртэлийн улмаас улирал өнжсөн Ражон Рондог давгүй орлосоныг үнэлэн «Бостоноос» долоодугаар сарын 15-нд[3] 32 сая долларын дөрвөн жилийн гэрээг санал болгосон билээ.[4][5] 2014 оны арваннэгдүгээр сарын 3-нд «Даллас Мавериксийн» эсрэг (113:118) тэр хувийн дээд 32 оноогоо авав.[6]
НБА-гийн үзүүлэлт
засварлахТаних тэмдэг | |||||
---|---|---|---|---|---|
ОТ | Оролцсон тоглолт | ГГ | Гараанд гарсан | ТДМ | Тоглосон дундаж минут |
ШХ% | Шидэлтийн хувь | 3ОШ% | 3 онооны шидэлтийн хувь | ЧШ% | Чөлөөт шидэлтийн хувь |
Сам | Самбараас бөмбөг авсан дундаж | Дам | Дамжуулалтын дундаж per game | Тас | Бөмбөг таслалтын дундаж |
Хаа | Хаалтын дундаж | ОД | Онооны дундаж | Тод | Замналын шилдэг үзүүлэлт |
Улирал
засварлахОн | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2010-11 | Бостон | 31 | 0 | 5.2 | .343 | .000 | .500 | .5 | .4 | .3 | .0 | 1.7 |
2011-12 | Бостон | 64 | 28 | 21.4 | .498 | .407 | .795 | 1.8 | 1.4 | .7 | .2 | 7.6 |
2012-13 | Бостон | 50 | 50 | 28.7 | .402 | .317 | .755 | 2.2 | 2.1 | 1.3 | .4 | 9.2 |
2013-14 | Бостон | 60 | 58 | 30.9 | .438 | .395 | .804 | 3.8 | 1.4 | 1.1 | .2 | 14.9 |
Замнал | 205 | 136 | 23.5 | .438 | .366 | .777 | 2.3 | 1.4 | .9 | .2 | 9.2 |
Плей-офф
засварлахОн | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2012 | Бостон | 10 | 10 | 24.8 | .368 | .227 | .667 | 2.0 | .8 | .8 | .6 | 6.7 |
2013 | Бостон | 6 | 6 | 31.8 | .405 | .250 | 1.000 | 2.2 | 1.3 | 1.8 | .2 | 6.7 |
Замнал | 16 | 16 | 27.4 | .382 | .233 | .727 | 2.1 | 1.0 | 1.2 | .4 | 6.7 |
Лавлах холбоос
засварлахГадны холбоос
засварлах- НБА-гийн албан ёсны цахим хуудас - Профайл (англ.)
- Профайл - Basketball-Reference (англ.)
- Эйвери Брэдли (англ.) - Twitter (закрыт)