Хаалган
Хаалган хот буюу Жанчхүү (Хятад: 张家口, Монгол бичиг: ) нь Монголын Нууц Товчоонд Чуулалт Хаалга () нэрээр нэрлэгдсэн Түмэн Газрын Цагаан Хэрмийн үүдэн хот бөгөөд Бээжингийн баруун хойно байрлана. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй мужид харьяалагдах бөгөөд аймгийн зэрэглэл бүхий хот юм.
Хаалган
张家口市 Чанчякоу, Жанжякоу | |
---|---|
Pearl of the Great Wall (塞外明珠), Northern Gate of Beijing | |
Улс | Хятад |
Муж | Хэбэй |
Анхны суурин | МЭӨ 2500 он |
Байгуулагдсан | 11 сарын 15, 1983 |
Захиргааны төв | Чяодун дүүрэг |
Засаг захиргаа | |
• ХКН-ын НБД | Хүэй Жянь (回建) |
• Хотын дарга | Вү Вэйдун (武卫东) |
Газар нутаг | |
• Тойргийн энтэй хот | 36,861.56 км2 (14,232.33 бээр2) |
• Хотын нутаг | 407.21 км2 (157.22 бээр2) |
• Дүүргүүд[1] | 6,963.8 км2 (2,688.7 бээр2) |
Өндөр | 716 м (2,349 фут) |
Хүн ам (2010 тооллого) | |
• Тойргийн энтэй хот | 4,650,000 |
• Нягтрал | 130/км2 (330/бээр2) |
• Хотын нутаг | 1,435,000 |
• Нягтрал | 3,500/км2 (9,100/бээр2) |
• Дүүргүүд[1] | 2,137,000 |
Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
ISO 3166 код | CN-HE-07 |
Улсын дугаарын угтвар | 冀G |
Вэб сайт | www |
Хаалган | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||||||
Хялбаршуулсан | 张家口 | ||||||||||
Уламжлалт | 張家口 | ||||||||||
Шуудан | Changchiakow | ||||||||||
Шууд утга | "Жан гэрийн' хаалга" | ||||||||||
| |||||||||||
Хаалган | |||||||||||
Хялбаршуулсан | 喀拉干 | ||||||||||
Уламжлалт | 喀拉幹 | ||||||||||
| |||||||||||
Монгол нэр | |||||||||||
Монгол бичиг | ᠬᠠᠭᠠᠯᠭᠠᠨ | ||||||||||
|
Хуучин Монгол үндэстний олноор суудаг хот байсан ба Манжийн хаан тэнд оршин суугч Цахар Монголчуудыг баруун хязгаар Шинжаан уруу нүүлгэн Цахар Найман хошууг байгуулах зэргээр Монгол хүн амыг цөөлөх бодлого явуулж байжээ. Гэсэн хэдий ч Хаалган хот нь 19-р зууны эхэн хүртэл Монголчууд олноор суудаг хот байсан байна. Хиагт-Хүрээ-Хаалган өртөө нь алдартай байжээ.
Нэрийн гарал
засварлахБарууны буюу орос, герман хэлэнд Калган („Kalgan“) хэмээн хэрэглэдэг үг нь дундад зууны сүүлээр монгол хэлний „хаалга“ буюу „нэвтрэх хаалга“ гэсэн үгнээс гаралтай. БНХАУ-д Жанжиакоу (Жанчхүү) буюу "Жан овогтын (Байлдаант айлын) хаалга" гэж албан ёсоор нэрийднэ.
Түүх
засварлахХаалган нь Цагаан хэрэм дэх Монгол-хятадын хилийн застав болж байсан. Монголоос Хятад руу гарах гол гарц байсан юм. Цагаан хэрэмээс өмнө зүгт орших орчин үеийн хотын дүүргийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг нь Хятадын янз бүрийн төрийн байгууллагуудын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан бөгөөд хойд талаараа нүүдэлчин Монголчуудын нутаг байв.
1211 онд Чингис хаан хээрийн тулалдаанд хятадын цэргийг энд устгасан юм.
Шинхайн хувьсгалын дараа энэ бүс нутаг 1913 онд байгуулагдсан Чахарын онцгой бүсэд (хятад. 察哈尔特别区) багтаж, 1928 онд тусдаа Чахар муж болон хуваагджээ. 1935 онд Чахар аймгийн хойд хэсэг Японд эзлэгдсэн тул Дэ ван Дэмчигдонров тэнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, тусгаар тогтносон Монгол улсыг байгуулахаар зүтгэж эхэлсэн. Хятад-Японы бүрэн хэмжээний дайн эхэлсний дараа Японы Квантуны арми Чахар мужийг эзэлж, 1937 оны 8-р сарын 27-нд Хаалган руу орж иржээ.
1945 оны 8-р сард Зөвлөлт, Монголын цэргийн хүчинд Японыг бут ниргэсний дараа 11-р сард Хаалган хотод Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний нэгдсэн чуулган болж, улмаар Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан байна.
1949 онд Хятадын коммунист эрх баригчид энэ нутаг дэвсгэрт Хойд Чахарын онцгой бүс (察北专区), Өмнөд Чахарын онцгой бүсийг (察南专区) байгуулжээ.
Түнш хотууд
засварлах- Итали Өмнөд Тироль, Итали, 2007 оноос хойш
- Хятад Ичунь , Бүгд Найрамдах Хятад Ард Улс, 2012 оноос хойш
Эх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Ministry of Housing and Urban-Rural Development, ed. (2019). China Urban Construction Statistical Yearbook 2017. Beijing: China Statistics Press. p. 46. Эх хувилбараас архивласан: 18 Зургадугаар сар 2019. Татаж авсан: 11 January 2020.
{{cite book}}
: Check date values in:|archive-date=
(help)