Хаалган

(Жанчхүү-с чиглүүлэгдэв)

Хаалган хот буюу Жанчхүү (хят. 张家口, Монгол бичиг: Qaghalghan.svg) нь Монголын Нууц Товчоонд Чуулалт Хаалга (Cighulaltu qaghalgha.svg) нэрээр нэрлэгдсэн Түмэн Газрын Цагаан Хэрмийн үүдэн хот бөгөөд Бээжингийн баруун хойно байрлана. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй мужид харьяалагдах бөгөөд аймгийн зэрэглэл бүхий хот юм.

Хаалган хот
张家口
Qaghalghan.svg
Хотын зураг

Хаалган хот-н байршил
Хэбэй муж дахь Хаалган хотын байршил

Солбицол: 40°49′N 114°53′E
Улс ХятадХятад Хятад
Муж Хэбэй
Засаглал  
 - Захирагч Женг Шуэби
Газар нутаг  
 - Нийт 36,947 км²
Хүн ам  
 - Нийт () 4.3 сая
 - Нягтрал /км²
Цагийн бүс UTC+8

Хуучин Монгол үндэстний олноор суудаг хот байсан ба Манжийн хаан тэнд оршин суугч Цахар Монголчуудыг баруун хязгаар Шинжаан уруу нүүлгэн Цахар Найман хошууг байгуулах зэргээр Монгол хүн амыг цөөлөх бодлого явуулж байжээ. Гэсэн хэдий ч Хаалган хот нь 19-р зууны эхэн хүртэл Монголчууд олноор суудаг хот байсан байна. Хиагт-Хүрээ-Хаалган өртөө нь алдартай байжээ.

Нэрийн гаралЗасварлах

Барууны буюу орос, герман хэлэнд Калган („Kalgan“) хэмээн хэрэглэдэг үг нь дундад зууны сүүлээр монгол хэлнийхаалга“ буюу „нэвтрэх хаалга“ гэсэн үгнээс гаралтай. БНХАУ-д Жанжиакоу (Жанчхүү) буюу "Жан овогтын (Байлдаант айлын) хаалга" гэж албан ёсоор нэрийднэ.

Түнш хотуудЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Zhangjiakou – Викимедиа зураг, бичлэг, дууны сан