Чулуунбилэгийн Лодойсамбуу
Чулуунбилэгийн Лодойсамбуу (1987 оны 3 сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн)-Монголын сэтгүүлч, продюссер хүн юм. “Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч.
Намтар
засварлахЧулуунбилэгийн Лодойсамбуу нь 2005-2009 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэн”-ийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежид сурч, төгссөн.
Ажилласан байдал
засварлах- 2007-2010 онд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, Дизайны албаны даргаар ажилласан.
- 2010-2011 онд “ShuuD.mn[1]” сайтад гэрэл зургийн сурвалжлагч,
- 2011 оны эхэн үеэс “Шууд” телевизид “Гамбир” ток шоуг хөтөлж байсан, мэдээний албаны сурвалжлагчаар ажиллаж байсан.
- 2012-2016 онд Боловсролын Яамны сайд Лу.Гантөмөрийн Хэвлэлийн албанд ажилласан.
2016 онд ярилцлага, товч тойм бүхий "Улаан бал" нэвтрүүлгийг хийх санаа түүнд төрж байсан гэдэг. Улмаар "ТВ6" сувгаар анх нэвтрүүлгээ хүргэж байжээ. NTV телевизэд Улаан бал нэвтрүүлгээ 250 саяар зарсан гэдэг бөгөөд зочдоосоо ямар ч мөнгө авдаггүй “над шиг хүмүүс хэзээ ч хүний халаасанд ордоггүй юм” хэмээн тэр хэлдэг.
Намын харъяалал
засварлах- 2024 оны УИХ-ын сонгуульд сэтгүүлч Ч.Лодойсамбууг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлээд байна.
Улс төрд
засварлах- 2024-2028 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гавьяа шагнал
засварлах- 2009 онд “Өнөөгийн төр” гэрэл зургаараа “Оны шилдэг гэрэл зураг” Гран при шагнал хүртсэн.
Цахим холбоос
засварлах- Ч.Лодойсамбуу
- Ч.Лодойсамбуу
- Ч.Лодойсамбуу ФБ албан ёсны хаяг
- Улаан бал youtube албан ёсны хаяг
- Чулуунбилэгийн Лодойсамбуу
- Ам нээвэл сэтгүүлч Ч.Лодойсамбуу
- Подкаст тойм | Ч.Лодойсамбуу: "Улаан бал" нэвтрүүлэг 500 сая төгрөгөөр үнэлэгдсэн
- "ӨНӨӨГИЙН ТӨР" БҮТЭЭЛИЙН ЭЗЭН ГРАН ПРИ ХҮРТЛЭЭ
- Ч.Лодойсамбуу: Гүтгэлэггүй сонгууль хийцгээе!
- Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн сарын орлого 30 саяас буудаггүй
- Хан-Уул дүүргээс Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу, Ж.Алдаржавхлан нар сонгогдлоо
Эх сурвалж
засварлах- ↑ "Shuud.mn - Өнөөдрөөс сайхан маргааш". www.shuud.mn. Татаж авсан: 2024-06-23.