Чукотын тэнгис
Чукотын тэнгис (Орос: Чуко́тское мо́ре) нь Оросын Холбооны Улсын Сибирийн зүүн хойд хэсэг, Чукоткын өөртөө засах тойрог болон Америкийн Нэгдсэн Улсын Аляска мужийн баруун хойд хэсгээр хүрээлэгдсэн тэнгис юм. Умард мөсөн далайн хэсэгт тооцогддог бөгөөд өмнө талаараа Берингийн хоолойгоор дамжин Берингийн тэнгистэй холбогдоно. Баруун хойд талд нь Врангелийн арал байх бөгөөд түүгээр Дорнод Сибирийн тэнгисээс тусгаарлагддаг. Эх газрын тавцан дээр оршдог тул гүн нь 50метрээс илүү гарах нь ховор. Нийт талбай нь 595,000км² болно.
Чукотын тэнгис | |
---|---|
Дээрх улс төрийн газрын зургийн голд Чукотын тэнгис | |
Цутгадаг гол мөрөн | Амгуэма, Ноатак |
Ай савын улс орон | АНУ, ОХУ |
Мандлын талбай | 589,600 км² |
Эзлэхүүн | 45,400 км³ |
Дундаж гүн | 71 м |
Гүнзгий | 1,256 м |
Цахим холбоос
засварлах Commons: Чукотын тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан