Берингийн тэнгис
Берингийн тэнгис (Англи: Bering Sea, Орос: Бе́рингово мо́ре) нь Камчаткын хойг ба Чукотын хойг, Аляска, Аляскын хойг, Алеутын арлуудаар хашигдсан, Номхон далайн хамгийн хойд талын тэнгис. Берингийн хоолойгоор Умард мөсөн далайгаас тусгаарлагдана.
Берингийн тэнгис | |
---|---|
Номхон далайгаас ялгарах Берингийн тэнгисийн байршил | |
Цутгадаг гол мөрөн | Юкон, Анадырь |
Ай савын улс орон | АНУ, ОХУ |
Урт | 2,400 км |
Өргөн, эн | 1,600 км |
Мандлын талбай | 2,315,000 км² |
Эзлэхүүн | 3,796,000 км³ |
Дундаж гүн | 1,600 м |
Гүнзгий | 4,151 м |
Сент Лоренс арал, Прибилофийн арлууд зэрэг арлуудтай. Нийт талбай нь 2 сая 310 мянган км2.
Европчуудаас анхлан Еврази ба Америкийн эх газрууд нь далайгаар тусгаарлагдсан болохыг нотолсон Витус Берингийн нэрээр нэрлэгджээ.