Дорнод Сибирийн тэнгис
Дорнод Сибирийн тэнгис (Орос: Восто́чно-Сиби́рское мо́ре;
сах. Илин Сибиирдээҕи байҕал) нь Хойд мөсөн далайн хэсэг бөгөөд Оросын Холбооны Улсын Новосибирскийн арлууд, Сибирь, Врангелийн арлаар хүрээлэгдсэн тэнгис юм. Баруун талаараа Лаптевын тэнгис, зүүн талаараа Чукотын тэнгистэй хиллэнэ.
Нийт талбай нь 913,000км² бөгөөд жилийн ихэнх хугацаанд мөсөн бүрхүүлтэй байдаг. 70% нь 50м-ээс гүехэн, хамгийн гүн газраа 155м гүнтэй, гүехэн тэнгис болно.
Дундаж температур нь зундаа 0-2℃, өвөлдөө -30℃ байдаг.
Дорнод Сибирийн тэнгис | |
---|---|
Дээрх газрын зургийн голд Дорнод Сибирийн тэнгис | |
Цутгадаг гол мөрөн | Индигир, Алазея, Колыма |
Ай савын улс орон | ОХУ |
Мандлын талбай | 936,000 км² |
Эзлэхүүн | 42,000 км³ |
Дундаж гүн | 45 м |
Гүнзгий | 155 м |