Чинбатын Номин
Чинбатын Номин нь Монголын бизнес эрхлэгч эмэгтэй, Монгол телевизийн захирлаар ажиллаж байгаад 2021 оны 1-р сарын 29-нд Соёлын сайдаар томилогджээ. Тэрбээр УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульд 11-р тойрог, Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин сонгогдож, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайдаар томилогдон ажиллаж байна.
Чинбатын Номин | |
---|---|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд | |
Албан тушаалаа авсан 2024 оны 7 сарын 10 | |
Ерөнхий Сайд | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ |
Өмнөх | албан тушаал бий болсон |
Соёлын сайд | |
Албан тушаал хашсан 2021 оны 1 сарын 29 – 2024 оны 7 сарын 10 | |
Ерөнхий Сайд | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ |
Өмнөх | Сампилдондовын Чулуун |
Дараах | албан тушаал үгүй болсон |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1983 Монгол улс, Улаанбаатар |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Намтар
засварлахЧинбатын Номин нь 1983 оны 6 сарын 10-нд төржээ. Тэр ажил хөдөлмөрийн гараагаа хувийн хэвшил, тэр тундаа үндэсний аялал жуулчлалын салбараас эхэлсэн юм.
Англи Улсад эдийн засаг/нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцсан. Ч.Номин нь захиргаадалтын дэглэмээс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж байсан манай улсад зочдыг хүлээн авах үйлчилгээ, үйлчилгээний соёл, найрсаг байдлын дэлхийн стандартыг нэвтрүүлж, энэ салбарын суурийг Монголын анхны 5 одтой зочид буудлыг бүтээн байгуулж өөрчилсөн юм. Түүний зочид буудал нь жуулчдын заавал очдог газруудын нэг болсон төдийгүй үйл ажиллагаагаа явуулдаг тус хотхоны хамгийн том ажил олгогч бөгөөд татвар төлөгч юм. Тэрээр эдүгээ соён гэгээрүүлэх салбарт 10 гаруй жил ажилласан туршлага дээрээ үндэслэн, улсынхаа соёл урлаг, соён гэгээрлийн салбарт хувь нэмрээ оруулахаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд, улмаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байна.
Боловсрол
засварлах- 2001-2003: Кембриджийн Аббэй Коллеж, ИБУИНВУ
- 2003-2006: Зүүн Английн Их Сургууль, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэг, ИБУИНВУ
- 2016-2018: Харвардын Бизнесийн Сургууль, удирдах менежмент
Ажилласан туршлага
засварлах- 2003-2007: Гацуурт Групп, Гадаад харилцааны захирал
- 2008-2021: Тэрэлж Зочид Буудал, үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
- 2011-2021: Монгол Телевиз ХХК, Гүйцэтгэх захирал
- 2015-2021: Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Тэргүүн
- 2021-2024: Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд
- 2021-Одоо: МАН-ын УЗ-ийн гишүүн
- 2021-Одоо: СДМЭХ-ны дэд Ерөнхийлөгч
- 2021-Одоо: Азийн улс төрийн намуудын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн
- 2021-Одоо: Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн Үндэсний хорооны дарга
- 2024-Одоо: УИХ, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Монгол ТВ
засварлах2011 оноос 2021 он хүртэл Монгол HD телевизийн захирлаар ажиллаж, Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, телевизийн контентын бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийн, энэ үйл явцдаа бусдыгаа ч уриалан, манлайлж байгаа тэдний арга туршлага салбарынхны анхаарлыг эрхгүй татдаг. Дотоодын төдийгүй олон улсад ч тэдний үйл хэргийг үнэлж 2013 онд Ч.Номин нь телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан билээ. Ажлын цагийн 10 хувь л "Тэрэлж" зочид буудалд зарцуулагдаж харин 90 хувиа "Монгол ТВ" телевизэд зарцуулж байв.
The Voice of Mongolia нэвтрүүлэг нь Монголын шинэ дуу хоолой, өнгө төрхийг шалгаруулах зорилготой тэмцээн юм. Эхний улирлын анхны дугаар 2018 оны 1-р сарын 21-нд Монгол Телевизээр дамжуулагдан үзэгчдэд хүрчээ. Хамгийн анх телевизийн продьюсер Жон де Мол-ын санаачлагаар The Voice of Holland нэртэйгээр зохиогдож байсан The Voice шоуны монгол дахь хувилбар ийнхүү Монголчуудын хүртээл болсон билээ.
The Apprentice Mongolia бол дэлхийн олон улсад амжилттай бүтээгдэж шинэ залуу, шилдэг бизнесийн удирдагчдыг эдийн засаг бизнесийн талбарын оргилд гаргадаг бизнесийн № 1 реалити шоу нэвтрүүлэг юм.
Mongolia’s Got Talent шоунд Монгол улсын өнцөг булан бүрээс өөрийн авьяас чадвараа харуулахыг зорьсон хүн бүр оролцох боломжтой хамгийн ардчилсан шоу нэвтрүүлэг билээ. Мөн шоуны хамгийн том онцлог бол бүх төрлийн авьяас чадвар нэгэн тайзнаа цуглаж чаддагт оршдог юм.
Шарк Танк Монгол шоу нь Дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хийгдсэн бизнесийн #1 реалити шоу нэвтрүүлэг юм. Энэ шоу нь оргилуун их хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчдийн мөрөөдлөө биелүүлэх, санхүүжилтээ бий болгох газар боловч оролцогчид маань эхлээд шаркууд буюу хөрөнгө оруулагчдыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй болно.
Улс төрийн замнал
засварлах2021 оны 1-р сарын 29-нд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганд танилцуулснаар Ч.Номин танхимын Соёлын сайдаар ажиллахаар томилогджээ. [1]
Тэрбээр Соёлын сайдаар томилогдсон цагаас хойш салбарын гол хуулиудыг УИХ-д өргөн барьж батлуулсан. Тодруулбал Соёлын тухай хуульд сүүлийн 15 жил өөрчлөлт ороогүй байсан. Энэ хуулийн үндсэн агуулга нь Монголын соёлын өвийг хадгалах, шинэ тутам орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хамгаалах, өв соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон зохицуулалт хийсэн.
Мөн музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, музейн сан хөмрөг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах Музейн тухай хууль болон кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.
Түүнчлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын салбарын эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцэгдэхээр дэмжигдсэн юм. 2023 оны байдлаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийг эзэлж байгаа бөгөөд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсанаар соёлын салбарын ДНБ-д эзлэх хувь 2030 он гэхэд 4.0 хувьд хүрэх боломжтой хэмээн тооцоолсон.
Засгийн газрын 2023 оны 3-р сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны даргаар Ч.Номинг томилсон. Энэ хүрээнд өв соёлоороо дамжуулан Монгол Улсаа сурталчлах, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урих нөгөө талаас гадаад улсад монгол уран бүтээлчид уран бүтээлээ толилуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан.
Тэрбээр улс төр дэх жендерийн эрх тэгш байдлыг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, дуу хоолой болж, тэгш боломж, тэгш оролцоог хангах чиглэлээр үзэл бодлоо идэвхтэй илэрхийлсээр ирсэн бөгөөд 2023 оны 8-р сарын 5-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдааны үеэр Азийн улс төрийн намуудын олон улсын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр сонгогдсон.
Шүүмж
засварлахСоёлын сайд Ч.Номин 2021 оны 11-р сарын 14-нд Улсын их хурлын гишүүдэд Гацуурт компанийн ургацын төмс тараасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байв.[2]
"Богд Зонхова" цогцолбор байгуулахаар 2022 оны улсын төсөвт 32 тэрбум төгрөг суулгасныг нийгмийн сүлжээгээр эрс шүүмжлэв. Улмаар 2021 оны 11-р сарын 22-нд "Богд Зонхова" цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй гэдгээ өөрийн фейсбүүк хуудсаараа мэдэгджээ.[3]
Гэр бүл
засварлахАав Л.Чинбат нь 1998 онд “Гацуурт” ХХК-г үүсгэн байгуулж өөрийн бизнесээ эхлүүлсэн эрхэм байдаг. Нөхөр Г.Бат-Эрдэнэ нь Монгол телевизийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, Монголын Телевизүүдийн Холбооны ТУЗ-ийн даргын алба хашдаг. Тэд 3 хүүхдийн эцэг эх болсон.
Нийгмийн хариуцлага
засварлах2017 – 2021
2016 – 2021 2015 – 2021 2011 – 2016 2013 – 2014 |
Монголын Оюун Өмч Хамгаалах Холбоо, ТУЗ-н гишүүн Дэлхийн Эдийн засгийн форумын Дэлхийн Залуу Манлайлагч Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Тэргүүн Дэлхийн Эдийн засгийн форумын Дэлхийн Чиг хандлагыг тодорхойлогч Дэлхийн Чиг хандлагыг тодорхойлогч нийгэмлэгийн Улаанбаатар салбарын куратор |
Гавьяа шагнал
засварлахОлон Улсын: | |
2019
2015 2014 2013 |
Хамгийн нэр хүндтэй продюсерт нэр дэвшсэн, 23 дах Азийн Телевизүүдийн Шагнал гардуулах ёслол
Шилдэг шинийг санаачлагч эмэгтэй, Realscreen сэтгүүл Ньюз Эйжа Сувгийн “Азийн Эрх мэдэл эзэмшигчд”-ийн жагсаалтад орсон Холливүүдийн Дэлхийн телевизийн салбарын 25 шилдэг Манлайлагч эмэгтэйчүүдийн нэг |
Монгол Улсын: | |
2017
2017 2016
2015 2012 2011 2010 |
Шилжилтийн 25 жилийн “Бүтээгч бизнесмэн залуу Монголын Залуучуудын холбоо, Залуу удирдагч сан
30 хүртэлх 30 залуу, Forbes Mongolia сэтгүүл Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яамнаас шалгаруулсан таван “Монголын эмэгтэй манлайлагч”-дын нэг болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын 21 “Эмэгтэй манлайлагч”-дын нэг болсон. “Шилдэг Эмэгтэй Бизнес эрхлэгч” цол, Монгол Улсын Үндэстний Худалдаа, аж үйлдвэрийн танхим Монголын Сэтгүүлчдийн холбооны “Шилдэг Сэтгүүлч” цол Монголын Космополитан сэтгүүлийн “Хамгийн Хөгжилтэй, Зоригтой Эмэгтэй” Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Шилдэг Эмэгтэй” шагнал |
Цахим сүлжээ
засварлахLinkedIn: https://mn.linkedin.com/in/nomin-chinbat-07903b14?trk=people-guest_people_search-card[4]
Facebook: https://www.facebook.com/NominChinbatM[5]
Instagram: https://www.instagram.com/nomin.chinbat/[6]