Хэвлэл мэдээллийн зөвлөл
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (МХМЗ) нь 2015 онд байгуулагдсан нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ) юм. МХМЗ-ийн хороод нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, сэтгүүлчийн мэргэжлийн хэм хэмжээг сахиулах замаар сэтгүүл зүйн салбарт ёс зүйг төлөвшүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Ингэснээр сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагааг "ёс зүйгүй" гэж хатуу шүүж, маргаж мэтгэдэг асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд хянан шийдвэрлэх, сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдол хүлээн авч барагдуулж байна.
Үндсэн үйл ажиллагаа
засварлахМХМЗ нь сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх, сахиулах хүрээнд дараах хоёр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.
- “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг батлах, сайжруулж, боловсронгуй болгох
- "Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ыг мөрдөж ажиллах
- Хэвлэл мэдээллийн салбар дахь Өөрийн зохицуулалтын тогтолцоог төлөвшүүлэх
Ёс зүйн хороод
засварлах- Сонин сэтгүүл, сайтын ёс зүйн хороо
- Радио, телевизийн ёс зүйн хороо
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн ёс зүй
МХМЗ нь 2015 оны зургаадугаар сарын 24-нд баталсан "Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн ёс зүйн дүрэм" баримталж ажилладаг.
Гомдол мэдүүлэлт
засварлах“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзсэн аливаа этгээд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол гаргаж болдог.
Гомдлыг МХМЗ-ийн Ажлын алба хүлээн авч бүртгэдэг.
Гомдол шийдвэрлэлт
засварлахГомдол хүлээж авах, барагдуулах журам баримталж ажилладаг.
Гомдлыг үнэ төлбөргүй шийдвэрлэдэг байна.