Кембрижийн Их Сургууль
Кембрижийн Их сургууль (англи. University of Cambridge, лат. Universitas Cantabrigiensis) - Байгуулагдсан хугацаагаараа Их Британид Оксфордын Их сургуулийн араас хоёрт болон дэлхийд 4 дүгээр ордог Их сургууль юм.
Их сургуулийн албан ёсны статус бол онцгой шаардлагатай буяны бус байгууллага (exempt charity). Төрийн боловсролын сан (Higher Education Funding Council), оюутан / аспирантуудын хандив, ивээн тэтгэгчдийн сан, Cambridge University Press-ийн хэвлэлийн орлого, «Рассел» группын болон бусад эх үүсвэрээр санхүүждэг байна.
2019 оны 7-р сарын 31-ний өдөр нэгдсэн төсөв 2,192 тэрбум фунт стерлинг болж үүнээс 592,4 сая фунт стерлинг санхүүгийн буцалтгүй тусламжаас бүрдсэн байна.
Кембриж бол хандив болон нийт хөрөнгийн хэмжээгээрээ Нэгдсэн Вант улсын хамгийн баян Их сургууль юм. Их сургууль олон тооны холбоодын гишүүн бөгөөд Английн их дээд сургуулиудын Кембриж, Лондон, Оксфорд гэсэн "алтан гурвалжин"-гийн нэг юм.
Кембриж нь нэр хүндтэй математикч, эрдэмтэн, улс төрч, хуульч, философич, зохиолч, жүжигчид, хаад болон төрийн тэргүүнүүд зэрэг олон нэр хүндтэй төгсөгчдийг бэлтгэсэн. 2020 оны 10-р сарын байдлаар 121 Нобелийн шагналтан, 11 Фильдсийн медальтан, Тюринг шагналын 7 эзэн, Их Британийн 14 Ерөнхий сайд нар Кэмбрижийг төгсөгч, багш, судалгааны ажилтнаар ажиллаж байжээ.
Түүх
засварлахТүүхийн эх сурвалжид тус их сургуулийг 1209 онд Оксфорд хотыг орхин гарсан эрдэмтдийн холбоо үүсгэн байгуулсан байна. Бусад эх сурвалжийн мэдээлснээр энэ нь Дундад зууны үеийн сүм хийдүүдийн боловсролын хөтөлбөрийн зөрүүгээс бий болсон гэдэг. 1214 онд Их сургуулийн албан ёсны дүрэм журам гарсан. Түүний дагуу ректорыг томилж, сургалтын эцэст шалгалт авдаг хөтөлбөрийг баталдаг байжээ. Их сургууль болон сүм хийдийн сургуулийн гол ялгаа нь шинжлэх ухаан, гүн ухаан, логик, математикийн хичээл заадагт байсан.
1249 болон 1260 онд Кембриж хотын оршин суугчид болон их сургуулийн багш нарын хооронд ширүүн мөргөлдөөн болсон. Хотын ард түмний эсрэг хаан хэлмэгдүүлэлт хийсэн ч зарим эрдэмтэд үүний дараа аюулгүй байдлаа бодоод 1261-1265 онд Нортхэмптон руу дүрэвсэн ажээ. Улмаар Нортхэмптон их сургууль богино хугацаанд оршин тогтнож байжээ. Кембрижийн коллежийн анхны Питерхаусыг 1284 онд Элийн бишоп Хюго де Балшам үүсгэн байгуулжээ.
1318 онд XXII Пап лам Иоанн Кембрижид Католик сүмийн албан ёсны их сургууль (studium generale) статусыг олгосон байна. Түүхийнхээ ихэнх хугацаанд Их сургууль нь үндсэндээ шашны боловсролын байгууллага байсан. Их сургуулийн зөвлөлийн гишүүд 1871 он хүртэл шашны албан тушаал давхар авах шаардлагатай байжээ.
Кембрижийн Их сургууль төгссөн монголчууд
засварлахМонгол дахь Кембриж, Оксфорд төгсөгчдийн холбоо байдаг байна. Ерөнхийлөгчөөр нь Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин сонгогдсон байдаг байна. Нийтдээ 2021 оны байдлаар 33 хүн байдаг гэж Б.Мөнхжин ярилцлага даа дурьджээ.
Бүтэц
засварлахЗахиргааны хувьд Кембрижийн Их сургууль нь 31 коллежуудын нэгдэл юм. Коллеж бүр өөрийн гэсэн өмчтэй, номын сан, оюутнуудад зориулсан дотуур байр, найрал дуу, хөгжимтэй (протестант) сүм гэх мэт. Коллежийн амьдралыг өөрсдийн тус бүрийн дүрмээр зохицуулдаг (жишээлбэл, хүйс, насны хязгаарлалт). Коллеж тус бүр Их сургуулийн Зөвлөлд өөрийн гэсэн төлөөлөгчтэй байдаг. Үүний зэрэгцээ аль ч коллежийн оюутнууд Кэмбрижийн их сургуулийн алдартай номын сан, Кембрижийн ажиглалтын төв, Кавендиш лаборатори зэрэг их сургуулийн ерөнхий ангиудыг ашиглах боломжтой байдаг байна.
Оюутнууд, аспирантуудын боловсрол, шинжлэх ухааны ажлыг тус сургуулийн зургаан "сургууль"-д зохион байгуулдаг. "Сургууль" бүр нь захиргааны хувьд хэд хэдэн факультет (тэнхимийн багц), эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораторийн сэдэвчилсэн (асуудал) бүлэг болдог юм.
- Arts and Humanities (хүмүүнлэгийн шинжлэх ухаан)
- Faculty of Architecture and History of Art (архитектур ба урлаг судлал)
- Faculty of Asian and Middle Eastern Studies (Дорно судлал)
- Faculty of Classics (латин, эртний грек хэл)
- Faculty of Divinity (шашин судлал)
- Faculty of English (англи хэл)
- Faculty of Modern and Medieval Languages (орчин үеийн болон дундад зууны хэлнүүд)
- Faculty of Music (хөгжим судлал, ардын хөгжим)
- Faculty of Philosophy (философи)
- Centre for Research in the Arts, Social Sciences and Humanities (хүмүүнлэгийн судалгааны төвүүд)
- The Language Centre (Хэл судлалын хүрээлэнгүүд)
- Humanities and Social Sciences (Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан)
- Faculty of Human, Social and Political Science (социологи, улс төр судлал)
- Faculty of Economics (эдийн засаг)
- Faculty of Education (сурган хүмүүжүүлэх ухаан)
- Faculty of History (түүх)
- Department of History and Philosophy of Science (түүх, философи)
- Faculty of Law (хууль зүй)
- Institute of Criminology (эрүүгийн эрх зүй судлал)
- Department of Land Economy (ардын аж ахуй, эколог)
- Biological Sciences (биологи)
- Physical Sciences (байгалийн шинжлэх ухаан)
- Clinical Medicine (анагаах ухаан)
- Technology (техник, технологи)
Коллежүүд
засварлах- Питерхаус (англ. Peterhouse), 1284
- Клэрын коллеж (англ. Clare College), 1326
- Пемброк-коллеж (англ. Pembroke College), 1347
- Коллеж Гонвил ба Киз (англ. Gonville & Caius College), 1348
- Тринити Холл (англ. Trinity Hall), 1350
- Корпус-Кристи Коллеж (англ. Corpus Christi College), 1352
- Магдалинагийн Коллеж (англ. Magdalene College), 1428
- Хааны коллеж (англ. King's College), 1441
- Хатан хааны коллеж (англ. Queens' College), 1448
- Гэгээн Катаринагийн Коллеж (англ. St Catharine’s College), 1473
- Есүүс коллеж (англ. Jesus College), 1496
- Христын Коллеж (англ. Christ's College), 1505
- Гэгээн Жоны Колледж (англ. St John’s College), 1511
- Тринити-коллеж (англ. Trinity College), 1546
- Эммануил-коллеж (англ. Emmanuel College), 1584
- Сидни-Сассекс-коллеж (англ. Sidney Sussex College), 1596
- Даунинг-коллеж (англ. Downing College), 1800
- Гёртон-коллеж (англ. Girton College), 1869
- Фицуильям-коллеж (англ. Fitzwilliam College), 1869
- Ньюнхэм-коллеж (англ. Newnham College), 1871
- Селвин-коллеж (англ. Selwyn College), 1882
- Хьюз Холл (англ. Hughes Hall), 1885
- Гэгээн Эдмундын Коллеж (англ. St Edmund’s College), 1896
- Мюррей Эдвардсын Коллеж (англ. Murray Edwards College), 1954
- Черчиллийн Коллеж (англ. Churchill College), 1958
- Дарвины Коллеж (англ. Darwin College), 1964
- Волфсоны Коллеж (англ. Wolfson College), 1965
- Люси Кавендишийн Коллеж (англ. Lucy Cavendish College), 1965
- Клэр Холл (англ. Clare Hall), 1966
- Хомертон-коллеж (англ. Homerton College), 1976
- Робинсоны Коллеж (англ. Robinson College), 1977