Цэрэг-улс төрийн холбоо

Цэрэг-улс төрийн холбоо гэж олон улсын хэлэлцээрээр харилцан хамтарсан хамгаалах буюу довтолох зорилгоор улс орнуудын эвсэл (блок) болохыг хэлнэ.

Улс, овог аймгууд, ард түмэн, үндэстэн бүрэлдэхээс өмнө сайн дурын үндсэн дээр эсвэл албадлагын үндсэн дээр холбоод (блок, нэгдэл) байгуулдаг байв. Үүний гол ач холбогдол нь хөршүүдийнхээ тоо, материаллаг баялгийн хувьд давуу байсан бөгөөд үүгээрээ тухайн үед хөршүүдээ ялж байсан юм. Соёл иргэншлийн хөгжлийн явцад блок, эвслийн төрлүүд өөр өөр хэлбэртэй болж байсан боловч тэдний гол зорилго нь хэвээр байсан байна. Хүний тоо, зэвсэгийн илүүгээр давуу байдал үүсгэдэг байв. Хожим нь цэрэг-улс төрийн блок гэдэг нь нийтлэг дайсанаас хамтын довтолгоо хийх эсвэл хамгаалах (хамгаалах) зорилгоор байгуулагдсан хэд хэдэн улс (талуудын холбоо) гэж тодорхойлсон бөгөөд дайсан нь санал нийлэхгүй байгаа хөршүүдийн аль нэг нь байж болно.

Древний мир

засварлах
  • Ассирийн эсрэг эвсэл (МЭӨ 691 он), (Вавилони, Элам, Миди)
  • Фокидын холбоо
  • Пелопоннесын холбоо (МЭӨ 6-4-р зуун)
  • Персийн эсрэг холбоо (МЭӨ 547 — ? он), (Вавилони, Эртний Египет, Лиди)
  • Латины холбоо (МЭӨ 6 зуун— МЭӨ 338 он)
  • Делосын буюу Афины эсрэг далайн холбоо (МЭӨ 477 он— МЭӨ 426 он) Персийн эсрэг
  • Халкидын холбоо
  • Грекийн Беот аймгийн холбоо
  • Эллины холбоо
  • Этолийн холбоо (МЭӨ 322 он— МЭӨ 189 он)
  • Эртний Грек дахь Ахейн холбоо

Дундад зуун

засварлах
  • Кёльны холбоо (1367 он) → Ганза — XIV зуун (умард германы хотуудын холбоо).
  • Кальмарын уния буюу холбоо (1397 — 1???), (Дани, Норвеги, Швед)
  • Самбайн лиг, (1508 —) (7 орон)
  • Ариун лиг 1511, 1571 он, (Ватикан, Испани, Венец)
  • Ариун лиг (1684—1699), (Ариун Ромын эзэнт улс, Польш-литвийн Бүгд найрамдах улс, Венецийн Бүгд найрамдах улс, 1686 оноос Оросын хаант улс) Османы эзэн улсын эсрэг.
  • Парисын лиг (1585 —)
  • Протестант холбоо (1608—1621)
  • Католик лиг (1609—1635)
  • Гурвалсан холбоо (1668) (1668 — ?), (Англи, Голланд, Швед)
  • Гурвалсан холбоо (1790), (Их Британи, Австри, Прусс) Франц, Бельгийн эсрэг.
  • Хувьсгалын эсрэг анхны холбоо (1792-), (Англи, Орос, Австри, Прусс) Францын хувьсгалын эсрэг.
  • Хоёр дахь холбоо (1798 —), (Их Британи, Орос, Австри, Түрк) Францын эсрэг.
  • Гурав дахь холбоо, (1805 —), (Их Британи, Орос, Австри, Сицилийн хаант улс) Францын эсрэг.
  • Дөрөв дахь холбоо 1806 —), (Их Британи, Орос, Австри, Прусс, Швед) Францын эсрэг.
  • Тав дахь холбоо 1809, (Их Британи, Австри) Францын эсрэг
  • Зургаа дахь холбоо (1813 —), (Их Британи, Орос, Прусс, Швед, Испани, Португали) Францын эсрэг.
  • Ариун холбоо (1815—1832), (Австри, Прусс, Орос) Европ дахь эргэлт (хувьсгалын) эсрэг.
  • Лондоны бага хурал (1827), (Орос, Их Британи, Франц) Түрк, Египтын эсрэг.
  • Крымын холбоо (1853-), (Их Британи, Франц, Түрк) Оросын эсрэг.
  • Гурван Эзэн хааны холбоо (1873—1886), (Герман, Австр-Унгар, Орос) Францын эсрэг.
  • Гурвалсан холбоо 1882, (1882—1917), (Герман, Австр-Унгар, Итали) Франц, Оросын эсрэг.
  • Франц-оросын холбоо (1891—1917) (Франц, Орос) Герман, Австр-Унгар, Италийн эсрэг.
  •  
    Хүйтэн дайн үеийн цэрэг-улс төрийн холбоод
    (1904— 1917 оны 11-р сар) — Антанта (Оросын эзэнт улс, Британий эзэнт улс, Францын 3 дахь Бүгд найрамдах улс) Гурвалсан холбооны эсрэг.
  • (1915—1918) — Дөрвөлсөн холбоо (Герман, Австр-Унгар, Османы эзэнт улс, Болгарын хаант улс) Антантын эсрэг.
  • (1921—1922) — Бага Антанта, (Чехословак, Югослав, Румын)- Унгар үндэстнийг нэгтгэж хаант улс сэргээн байгуулахын эсрэг.
  • (1936—1945) — Коминтерны эсрэг пакт (Герман, Итали, Япон болон бусад).
  • (1941—1945) — Хитлерын эсрэг холбоо (ЗХУ, Их Британи, АНУ и другие) Германы болон Коминтерны эсрэг пактыг орнуудын эсрэг.
  • (1948—2011) —  Баруун европын холбоо.
  • (1955—1991) —  Варшавын гэрээний байгууллага НАТО (NATO — OTAN)-ийн эсрэг.
  • (1955—1977) —  СЕАТО (англи. SEATO, South-East Asia Treaty Organization, франц. Organisation du Traité de l'Asie du Sud-Est. OTASE) Зүүн Өмнөд Азийн гэрээний орнууд.
  • (1955—1979) —  СЕНТО буюу Багдадын гэрээ (англи. The Central Treaty Organization, The Baghdad Pact, турк. Merkezi Antlaşma Teşkilatı, Bağdat Paktı, перс. سازمان پیمان مرکزی ‎, араб. حلف بغداد ‎).
  • (1971—1975) — ANZUK буюу АНЗЮК (англи. Australia, New Zealand, United Kingdom. ANZUK)

Орчин үеийн цэрэг-улс төрийн холбоод

засварлах
  1. НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага
  2. АНЗЮС (англи. ANZUS Security Treaty — Australia, New Zealand, United States) Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын цэргийн холбоо.
  3. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (орос. Организация Договора о коллективной безопасности) -Орос, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикистан улс гишүүн юм.
  4. Люблины гурвалжин (лит.Liublino trikampis, пол.Trójkąt Lubelski, укр.Люблінський трикутник) - 2020 оны 7-р сард Люблин хотод Украин, Польш, Литва улсуудын хооронд цэрэг, улс төр, эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгууллага.
  5. Орос, Беларусь Холбоотон улсууд (орос. Союзное государство России и Белоруссии )- 1996 онд байгуулагдсан цэрэг-улстөр, эдийн засгийн холбоо.
  6. АНУ, Япон улсын харилцан хамтын ажиллагааны гэрээ (англи. Treaty of Mutual Cooperation and Security between the United States and Japan, (япон. 日本国とアメリカ合衆国との間の相互協力及び安全保障条約).