Гурвалсан холбоо

Гурвалсан холбоо (англи. The Triple Alliance) 1882 оны 5-р сарын 20-нд байгуулагдсан Герман, Австри-Унгар, Итали улсуудын цэрэг-улс төрийн нэгдэл бөгөөд сүүлд Дэлхийн нэгдүгээр дайныг бэлтгэх, дэгдээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Гурвалсан холбооны орнуудын тэргүүн нар

Гурвалсан холбооны гол санаачлагч нь Герман, Австри-Унгар улсууд байв. Эдгээр улсын аль нэгний эсрэг чиглэсэн аливаа эвсэл, гэрээ хэлэлцээрт оролцохгүй, улс төр, эдийн засгийн шинж чанартай асуудлаар зөвлөлдөж, харилцан дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн байна. Гэрээний хугацаа 5 жил байсан бөгөөд 1887, 1891 онд шинэчилж нэмэлт, тодруулга хийсэн байна. Мөн Гэрээг 1902, 1912 онд автоматаар сунгасан юм.

Герман, Австри хоёрын холбоотны шинэ түнш болох Италийг гэрээнд татан оруулсан нь юуны түрүүнд Германтай хийх гэж буй дайнд өшөө авахаар хорсож буй Францын эсрэг хил, Италийн колоничлолын нэхэмжлэлийг ашиглах хүсэлтэй байв.

Италийн хааны засгийн газар 1882 оны 5-р сарын 20-нд Итали, Австри-Унгар, Германы хооронд байгуулсан нууц гэрээний заалтыг урьд нь тохиролцсончлан ямар ч тохиолдолд Английн эсрэг чиглэсэн гэж үзэж болохгүй гэж Гадаад хэргийн сайд нар мэдэгдэв.

Гурвалсан холбоо байгуулагдсаны хариуд 1891-1894 онд Франц-Оросын холбоо байгуулагдав. 1904 онд Англи-Францын гэрээ, 1907 онд Англи-Оросын хэлэлцээр байгуулагдаж, үүний үр дүнд Орос, Франц, Англи зэрэг орнууд Антанта гурвалсан холбоо байгуулжээ.

Дэлхийн 1-р дайны эхэн үед Итали холбоотны үүргээ үл харгалзан Германы эзэнт гүрэн, Австри-Унгарын талд дайнд орохоос зайлсхийж 1915 оны 4-р сарын 26-нд Лондонгийн гэрээ байгуулжээ. 1915 оны 5-р сарын 3-нд Италийн засгийн газар Гурвалсан холбооноос гарчээ. 1915 оны 5-р сарын 23-нд Итали Антантын талд Дэлхийн 1-р дайнд орж, Гурвалсан холбоо татан буугдсан байна.

Үүнээс өмнөх нь 1914 оны 10-р сарын 29-нд Османы эзэнт гүрэн Гурвалсан холбоонд нэгдсэн. Итали улс тус холбооноос гарсны дараа Болгар улс 1915 оны 10-р сарын 14-нд түүнд нэгдэж, "Дөрвөлсөн Холбоо" буюу "Төвийн гүрнүүдийн блок" болжээ.