Цэнхэр цанцаахай
Цэнхэр цанцаахай (Cyanopica cyana), урьд Цэнхэр шаазгай гэж байсан, нь Хэрээнийхэн овгийн шувуу юм.
Цэнхэр цанцаахай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||||
Cyanopica cyana
Pallas, 1776 |
Гадаад төрх
засварлахЭнэ шувуу нь 31–35 см урт ба биеийн хэлбэрээр Алаг шаазгайтай (Pica pica) тун төстэй ба арай нарийн биетэй бөгөөд, хөл хошуу нь жижиг байна. Тэд толгойн орой хэсэгт гялалзсан хар ба цагаан хоолойтой. Далавч болон сүүл нь цэнхэрдүү өнгөтэй, нуруу, өвөр хэсэг нь цавар саарал юм.
Тархалт
засварлахЦэнхэр цанцаахай амьдрах газарзүйн бүсээр хуваагдан 2 бүлэг байх ба нэг нь баруун Европ, Иберийн хойг, Испани, Португал зэрэгт, нөгөө нь зүүн Азид, Хятад, Солонгос, Япон, Монголд нутаглана.
Тэд гэр бүлээр эсвэл хэд хэдэн бүл нийлж 30 ба түүнээс дээш тоогоор сүрэглэн хоол тэжээл хайж иднэ. Гол идэш тэжээл нь царсны боргоцой болон нарсны самар, авгалдай, зөөлөн жимс жимсгэнэ болно.
Цэнхэр цанцаахай 6-8 өндөг гаргаж, 15 хоног даран ангаахай гардаг.
Зургийн цомог
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Цэнхэр цанцаахай – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Викизүйлд Cyanopica cyana-тай холбоотой мэдээлэл байна. |