Евразийн шаазгай буюу Алаг шаазгай (Pica pica) нь Хэрээний овгийн шувуу бөгөөд энэ төрлийн шувуу Европ, Азийн ихэнх хэсэг болон Баруун Хойд Африкт амьдардаг.

Алаг шаазгай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хэрээнийхэн
Төрөл: Шаазгай, Pica
Зүйл: P. pica
Латин нэр
Pica pica
Карл Линней, (1758)
Pica pica pica

Алаг шаазгай нь дунджаар 40-51 см урт байдаг. Толгой хүзүү, цээж нь гялалзсан хар өдтэй ба ногоон хөхдүү туяатай. Нэг өнгийн монохром шувуу юм. Гэдэс, далны орчим өд нь цагаан байдаг. Сүүл нь ногоовтор солонгорсон хар өнгөтэй. Эр нь эмээс биеэр арай том юм.

Идэш тэжээл

засварлах

Шаазгай холимог идэшт шувуу бөгөөд жижиг хөхтөн амьтан, сэг зэм, царсны боргоцой, шавж хорхой, модны үр жимс гэх мэтээр хооллоно. Хүрэлзгэнэ, чихүүр хорхой зэрэг газар, хөрсөнд байх хорхойг мөн иддэг. Намар болоход царцаа барьж иддэг ашигтай шувуу юм.

1-р сарын дундаас үүр засах газар хайж олон, 3 сарын дундуур гэхэд модны мөчир, сүрэл гэх мэт ашиглан үүрээ барьж дуусдаг. Үл мэдэг ногоондуу туяатай 5-6 өндөг гаргах ба 20 өдрийн дараа хагаран ангаахай болдог.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Алаг шаазгай – Викимедиа дуу дүрсний сан