Цаа буга (Rangifer tarandus) (Хойд Америкийн зэрлэг цаа бугыг карибу гэдэг) нь Арктик, Субарктикт тархсан бугын зүйл.

Цаа буга
Rangifer tarandus
Rangifer tarandus
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Салаа туруутан (Artiodactyla)
Овог: Бугынхан (Cervidae)
Төрөл: Rangifer
Зүйл: Цаа буга
Латин нэр
Rangifer tarandus
Карл Линней, 1758
Цаа бугын тархалтын зураг
Цаа бугын тархалтын зураг
 
Цаа буга

Цаа буга 50-р өргөргөөс хойш Скандинавын хойг, Зүүн Европ, Орос, Монгол, Хятадын нутагт анх тархжээ. Хойд Америкт Аляска, Канад, Вашингтоноос Мэн хүртэл АНУ-ын хойд нутгаар тархсан. Түүнчлэн Сахалин, Гренландад байсан бөгөөд дээр үед Шотланд, Ирландад ч тархаж байжээ. Хожуу Плейстоцений үед цаа буга өмнө зүгт Хойд Америкт Невада, Теннесси, Европт Испани хүртэл тархаж байсан.[1][2]

Гэршүүлсэн цаа буга Скандинавын хойг, Орос, Исланд (XVIII зуунд хүмүүс нутагшуулсан), Монголд бий. Европт зэрлэгээрээ үлдсэн цаа буга зөвхөн Норвегийн өмнөд хэсэгт л бий.[3]

XX зууны эхээр Норвегоос цөөн тооны цаа буга Өмнөд Атлантын Өмнөд Жоржиа аралд нутагшуулсан. Өнөөдөр тэнд мөсөн голоор тусгаарлагдсан хоёр тусдаа сүрэг үржин олширч байна. Нийтдээ хэдэн мянгаас илүү гарахгүй. Тус нутаг дэвсгэрийн далбаа, сүлдэнд цаа буга дүрслэгдсэн. 4000 орчим цаа буга Францын Антарктид хавийн ольтриг Кэргэлэн арлуудад нутагшуулсан.

  1. Ronald M. Nowak: Walker's Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
  2. Sommer R. S. and Nadachowski A.: Glacial refugia of mammals in Europe: evidence from fossil records. Mammal Rev. 2006, Volume 36, No. 4, 251-265.
  3. Europe's last wild reindeer herds in peril

Гадаад холбоос

засварлах
  Commons: Rangifer tarandus – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Rangifer tarandus-тай холбоотой мэдээлэл байна.

Карибугийн тухай гогцоонууд (Хойд Америк)