Сахалин
Сахалин — Азийн дорнод эрэг хавьд байдаг Оросын хамгийн том арал. Захиргааны хувьд ОХУ-ын Сахалин мужид харьяалагддаг, байршлаараа Агнуурын болон Япон тэнгисийн хооронд хавчуулагдсан байдаг.
Сахалин арал умардаас өмнө зүгт сунан тогтсон хэлбэртэй бөгөөд урт нь 948 км, өргөн нь 26-160 км байдаг. Нийт талбай нь 76,6 мянган км2.
Судалсан түүх
засварлах1805 онд И.Ф.Крузенштернээр удирдуулсан Оросын "Надежда" хөлөг Сахалины эрэг орчмын ихэнх хэсгийг судалсан боловч Сахалиныг тойрч чадаагүй тул Сахалин арал уу, хойг уу гэдэг асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн ажээ. 1808 онд Мацүда Дэнжүүро (1769-1843), Мамия Ринзо (1780-1844) нарын Японы экспедицүүд Сахалин арлыг бүтэн тойрч үзсэний дараа нотолсон юм.
Аралын эзэмшлийн түүх
засварлахМонголчууд Цин гүрнийг эзлэн авсны дараа (1234) Сахалин дахь Нивх, Үдэгэ нарын үндэстнийг эрхшээсэн байна. Монголчууд 1263 онд Амар, Амгун мөрний уулзвар дахь Нурган (одоогийн Оросын Амар мөрний баруун эрэг дэх нутаг) гэдэг газар засаг захиргааны байр байгуулж, хоёр ард түмнийг дагаар оруулахыг тулгажээ. Нивхүүд монголчуудад бууж өгсөн нь үндсэндээ газар нутгийг нь эзлэн түрэмгийлсэн айнучуудын эсрэг цэргийн холбоо байгуулах зорилготой байсан юм. Юань улсын түүхэнд дурдсанаар Сахалинаас Гувэй (骨嵬; Гǔwéi, нивх нэрээр Айну) гэгддэг хэсэг хүмүүс жил бүр жилими (Нивх хүмүүс)-тэй довтолж, байлдаж байжээ. 1264 оны 11-р сарын 30-нд монголчууд айну руу довтлов. Айну нар Монголын ноёрхлыг эсэргүүцэж, 1284 онд бослого гаргасан боловч 1308 он гэхэд дарагдсан байв. Тэд Вулихэ, Нангхар, Болуохэ зэрэг газруудад Монгол Юань гүрэнд хүндэтгэл үзүүлж өргөл барьдаг байв.
Сүүлд Сахалин арал нь Манж Чин гүрний нэг хэсэг байсан ч тэдний хяналт сул байжээ. Хожим нь 1635-1809 онд Японы эзэмшилд байсан. 1809 оноос оросуудад эзлэх сонирхол үүсч эдгээр маргаан нь заримдаа цэргийн мөргөлдөөнд хүргэж байсан. 1875 онд Япон хойд Курилийн арлуудыг авч, Сахалиныг Орост өгчээ. 1905 оны Орос-Японы дайны дараа арал хуваагдаж, өмнөд хэсэг нь Япон руу шилжсэн байна.
Орос 1945 онд Дэлхийн 2-р дайны дуусахад Сахалины Японы хэсгийг, мөн бүх Курилийн арлуудыг өөртөө авснаас хойш арлыг бүхэлд нь эзэмшиж байна. Япон улс Сахалины өмнөд хэсгийг эзэмшихээ больсон ч өмнөд Курилийн арлуудыг эзэмшдэг байсан тул буцааж авах сонирхлоо илэрхийлсээр байгаа. 1949 онд япончуудыг арлаас нүүлгэн шилжүүлэх үед Сахалин дахь ихэнх айнучууд Ла Перусын хоолойгоор өмнө зүгт 43 км (27 миль) зайд орших Хоккайдо руу нүүжээ.
Цахим холбоос
засварлах- Sachalin News (орос, англиар)