Хөх толбо (Англи: Mongolian spot) буюу Монгол толбо нь зүүн Азийн хүн амын дунд элбэг бөгөөд зарим орны хүн амын 90-95% д тохиолдох бөгөөд мөн Зүүн Африк, Америкийн Индианчуудад элбэг тохиолддог энэхүү тэмдгийг 3 ангилдаг:

  1. Жирийн хөх толбо нь голдуу өгзөг, ууц нуруун дээр байдаг бөгөөд 10 жилийн дотор арилдаг
  2. Гүн хөх толбо нь гар орчим байдаг бөгөөд залуу нас хүртэл байж болно
  3. Хөнгөн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг юм.
Өгзөг дээрээ хөх толботой хүүхэд

Гарал засварлах

Хөх толбо нь арьсанд байрлах нөсөөт эсүүдээс (меланоцит) үүсдэг бөгөөд ихэнхдээ нуруу, өгзөг, мөр, гарны орчим тохиолддог хүүхдийн хүйснээс хамаардаггүй байна. Энэхүү үр хөврөлийн хөгжлийн үлдэц нь мелацотины өмнөх шатлалаас (меланобластен) мэдрэлийн сувгийн (үүнээс сүүлд нь нугас үүсдэг) эдийн давхаргаас арьс руу нүүдэг байна.

Хөх толбо нь ихэнхдээ хүүхэд насанд оройтлоо гэхэд шилжилтийн насанд хүрэхэд уусан алга болдог.[1]

Хамгийн анх үүнийг шинжлэх ухаанд хүний биеийн онцлог шинж чанар хэмээн 19-р зууны сүүлээр германы антропологич Эрвин Баелц бүртгэн авсан байдаг.[2] 20-р зуунд францын судлаачид хөх толбыг Хүннүчүүдээс тархсан хэмээн тодорхойлжээ. Хөх толбо нь бас америк тивийн уугуул иргэдэд байдаг. Францын антропологич Роберт Гессайн хөх толбыг сонирхон судалсан бөгөөд тэрбээр эхлээд Гренландад, дараа нь Мексикийн Идальго муж улс дахь Уэуэтлод нэлээд хэдэн жилийн ажиглалт хийснийхээ дараа хөх толбо нь эхлээд Инуитчүүдээс гарсан байх хэмээх таамгийг дэвшүүлсэн байдаг.[3]

Тархалт засварлах

Монголчууд, Түрэгүүд, Хятадууд, Япончууд, Солонгосчууд, Вьетнамчууд, Индианчууд ба Инуитчүүдийн хүүхдүүд төрөхдөө 99 % нь энэхүү толботой төрдөг байна. Мөн Энэтхэгийн ойролцоох газар нутгийн, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг улс оронд бас тохиолддог. Мөн түүнчлэн Өрнөд Азид ч бараг л энэ хэмжээний толботой төрдөг. Тархалтын хувьд Азид 95-100 хувьтай байх бол Дорнод Африкт 90-95 %-тай байна.[4]. Газар дундын тэнгис орчмын европчуудад дунд цөөн тоогоор илэрдэг.[5]

Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна.

Мөн үзэх засварлах

Эшлэл засварлах

  1. Johannes Petres, Rainer Rompel: Operative Dermatologie: Lehrbuch und Atlas. 2. Auflage. Springer-Verlag, Heidelberg 2007, ISBN 978-3-540-34086-7, S. 275.
  2. Baelz, E. Die körperlichen Eigenschaften der Japaner. (1885) Mittheil.d.deutschen Gesell. f. Natur- und Völkerkunde Ostasiens. Bd. 4, H. 32
  3. Gessain, Robert (1953). „La tache pigmentaire congénitale chez les Eskimo d'Angmassalik“. Journal de la Société des Américanistes 42: 301–332.
  4. www.tokyo-med.ac.jp: Mongolian Spot
  5. Johannes Petres, Rainer Rompel: Operative Dermatologie: Lehrbuch und Atlas. 2. Auflage, Springer-Verlag, Heidelberg 2007, ISBN 978-3-540-34086-7, S. 275.