Хээрийн хавтгаалж

Хээрийн хавтгаалж (Vanellus gregarius) нь Хиазынхан овгийн ус гатлагч шувуу юм.

Хээрийн хавтгаалж
Германы нэвтэрхий толин дахь зураг.
Германы нэвтэрхий толин дахь зураг.
Ховордолтын зэрэглэл

Нэн ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хиазынхан
Төрөл: Vanellus
Зүйл: V. gregarius
Латин нэр
Vanellus gregarius
(Pallas, 1771)
Ижил утгатай нэршил

Chaetusia gregaria Charadrius gregarius Cheltusia gregaria Chettusia gregaria Chetusia gregaria Choetusia gregaria

Vanellus gregarius

Тэд Орос , Монгол, Казахстаны өвсөрхөг задгай газар нутаглана. Газар үүрээ засаж 3-5 өндөг гаргадаг. Нүүдлийн шувуу тул Тажикистан, Узбекистан, Туркменистан, Афганистан, Армени, Иран, Ирак, Саудын Араб, Сири, Турк, Энэтхэг зэрэгт өвөлжинө.

Хээрийн хавтгаалж дунд зэргийн хэмжээтэй, уртавтар хар хөл, богино хар хошуутай. Зуны улиралд нас бие гүйцсэн нь саарал нуруу, цээж, бараан хэвлийтэй байна. Толгойдоо судалтай, орой хэсэг болон нүдний орчимд хар зураастай.

Цахим холбоос засварлах

  Commons: Хээрийн хавтгаалж (Vanellus gregarius) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан