Хурган цахлай
Хурган цахлай (Hydrocoloeus minutus) нь Европ, Азийн хойд хэсгээр нутаглах жижиг цахлай юм. Мөн Канадын хойд хэсэгт бий. Тэд өвлийн улиралд нүүдэллэн Европын баруун эргүүд, Газар дундын тэнгис, мөн цөөн тоогоор АНУ-н зүүн хойд хэсэгт таарна. Мөн Ташгайн байгалийн нөөц газрын нууруудад ажиглагддаг.
Хурган цахлай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Залуу хурган цахлай
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Hydrocoloeus minutus (Pallas, 1776) | ||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||
Larus minutus |
Хурган цахлай нь олноор цуглан сүрэглэж цэнгэг уст намаг балчиг газар үүрлэн 2-3 өндөг гаргадаг. Энэ цахлай нь хамгийэ жижиг зүйл цахлай бөгөөд 25-27 см урт, далавчаа дэлгэхэд 75-80 см, биеийн жин нь 68-133 гр болно.
Нарийн хар хошуу, бараан улаан өнгийн хөлтэй. Дэгдээхэй нь 3 нас хүрч байж бие гүйцдэг.
Эшлэл
засварлах- BirdLife International (2004). Larus minutus. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
- Malling Olsen, Klaus and Hans Larsson, Gulls of Europe, Asia and North America ISBN 0-7136-7087-8
Цахим холбоос
засварлах Commons: Hydrocoloeus minutus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан