Хэтбуха
Хэтбуха (мөн Хитбуха; † 1260 оны есдүгээр сарын 3-нд Айн Жалутад) нь Ил Хаант Улсын цэргийн жанжин байв. Айн Жалутын тулаанд ялагдаж амь эрсэдсэн Монгол жанжин. Тэрбээр христийн несториан шашинтай нэгэн байсан ба Найман[1] гаралтай хүн байжээ. Тэр Хүлэгүгийн удирдлага дор байж байгаад 1252 онд толгойн сэргийлэхээр мордон, Альборзын нуруунд Низарит-Исмаилистуудын (Ассассин) бэхлэлтийг бүслэн, эзлэн авчээ.[1] Хэтбухаг Ассассинчууд алах гэж оролдсон оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд 1256 онд Хэтбуха Хүлэгүгийн үндсэн хүчийг ирэхэд нь хамтдаа Ассассинчуудын гол бэхлэлт болох Аламут цайзыг эзлэн авсан байна.
Хэтбуха нь Хүлэгү хааныг Иран, Иракийн үлдсэн газар нутгийг эзлэн авахад хүчээ өгсөн бөгөөд Хүлэгү хаан эзэлсэн газар нутагтаа Ил Хаант Улсыг үүсгэн байгуулжээ. 1258 онд Монголчууд Багдадыг эзлэхэд тэр Монгол цэргийн зүүн жигүүрийг удирдан байлдав.[2] Хэтбуха 1260 оны гуравдугаар сарын 1-нд Хэтбуха монголын их цэргийг удирдан Дамаскийг[3] эзлэн авсан ба түүний дараахан загалмайтны хот Сайдаг сүйрүүлсэн байна. Сайда хот руу довтлох шалтгаан нь тус хотын гүн Жюльен де Гренье монголчуудын довтолгооны өмнөхөн монголын эзэмшил нутагт дээрмийн ажиллагаа явуулсан учраас түүнийг дарах ажиллагаа байжээ.[4] 1259 оны наймдугаар сард их хаан Мөнх нас нөгчсөн учир Хүлэгү түүний залгамжлагчийг сонгох Их Хуралдайд оролцохоор Сириэс их цэргийнхээ ихэнхийг авч буцсан ба үлдсэн цэргээ Хэтбухыг захирах үүрэг өгчээ.[5]
Хэтбуха илэрхий багассан цэрэгтэйгээ египетийн Мамлюкчуудтай тулгарав.[5] 1260 оны наймдугаар сарын сүүлээр тэр Йордан голыг гатлан Галилеагийн зүүн хэсэгт нэвтрэн оров.[6] Хэтбуха 1260 оны есдүгээр сарын 3-нд хүчээр илүү давуу египетийн султан Сайф ад-Дин Күтүзийн бэлдсэн отоонд орсон ч Айн Жалутын ширүүн тулааны эцэст ялагдсан нь Монголчуудын хувьд анх удаагаа ялагдал хүлээсэн явдал болсон юм.[6] Тулалдааны дараа Хэтбухыг барин авч султанд хүргэсэн ба султан түүнийг элдвээр дайрч, доромжилсны эцэст түүний толгойг нь цавчуулжээ.[7]
Ном зүй
засварлах- Стивен Рансимен: Загалмайтны аян дайны түүх. C.H.Beck, München 1995, ISBN 3-40-639960-6, S. 1077 ff.
- Михаэль Вайерс: Монголчуудын түүх. W. Kohlhammer, Stuttgart 2004, ISBN 3-17-017206-9, S. 128 ff.