Хан боргоцой (Ananas comosus) нь халуун оронд ургадаг, идэж болох ургамал ба түүний жимс юм. Энэхүү ургамал нь Парагвай болон Бразилын өмнөд хэсгээс гаралтай аж.

Хан боргоцой
Ургаж буй хан боргоцой
Ургаж буй хан боргоцой
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Monocots
(зэрэглэлгүй) Commelinids
Баг: Poales
Овог: Bromeliaceae
Дэд овог: Bromelioideae
Төрөл: Ananas
Зүйл: A. comosus
Латин нэр
Ananas comosus
(Карл Линней) Merr.
Ижил утгатай нэршил

Ananas sativus

Хан боргоцой нь олон наст ургамал ба 1-1.5 м өндөртэй, 30 ба түүнээс дээш тооны тал тал тийш салаалан ургасан 30-100 см урт навчнуудтай. Энэ навчнуудын голд жимс нь боловсрох ба хурааж авсны дараа дахин жимс ургадаг. Гэхдээ дараа дараагийн жимсний хэмжээ нь жижгэрдэг тул нэг бутыг 3 жилээс илүү хэрэглэдэггүй байна.

Тариалалт

засварлах

2018 онд дэлхийн хан боргоцойны тариалалт 27.9 сая тонн байсан бөгөөд Коста Рика, Филиппин, Бразил, Тайланд улсууд тэргүүлжээ.[1]

Хан боргоцойн тариалалт – 2018
Улс (сая тонн)
  Коста-Рика 3.4
  Филиппин 2.7
  Бразил 2.6
  Тайланд 2.1
  Индонез 1.8
  Энэтхэг 1.7
Дэлхий нийт 27.9
Эх сурвалж: НҮБ-ын ХХААБСМС[1]

Энэхүү жимс нь эрүүл мэндэд сайн аминдэм, бодисоор баялаг юм. С витамин гэхэд л 10Ог хан боргоцойд 15-76 мг бий. Мөн минерал ба бичил элементүүдээр баялаг. Ялангуяа кали маш их, 320 мг хүртэл агуулагддаг. Мөн уураг задалдаг бромелин байхаас гадна цусны даралт бууруулж, судсуудын хананаас өөхөн хуримтлалыг арилгаж, цусны эргэлт сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Хан боргоцой биеэс ус гадагшлуулж, хаванг буулгадаг. Мөн гэдэс хямрах, ходоод өвдөхөд тустай. Нойр булчирхайн ажиллагааг хөнгөвчилж, арьсны нөсөө, сэвхийг арилгадаг сайн талтай гэгддэг.

  1. 1.0 1.1 "Pineapple production in 2018, Crops/Regions/World list/Production Quantity (pick lists)". UN Food and Agriculture Organization, Corporate Statistical Database (FAOSTAT). 2019. Татаж авсан: 8 March 2020.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Ananas comosus – Викимедиа дуу дүрсний сан