Энэхүү мэдээлэлд төрийн бус, арилжааны банкны талаар танилцуулав. Монгол Улсын Төв банкны талаарх мэдээллийг Монголбанк хуудсаас үзнэ үү.

ХААН Банк
Хууль эрх зүйн хэлбэрХувьцаат компани
Аж үйлдвэрийн салбарБанк санхүү
Үүсгэн байгуулагдсан1991 он
Төв байрУлаанбаатар, Монгол
Удирдах хүмүүсТ.Дарьбум (ТУЗ-ийн дарга)
Р.Мөнхтуяа (Гүйцэтгэх захирал)
Үзүүлдэг үйлчилгээИргэдийн банк, Байгууллагын банк, Ипотекийн зээл, Хувийн банк, Кредит карт
Үйл ажиллагааны орлого₮386 тэрбум (2021)[1]
Цэвэр орлого₮291.5 тэрбум (2021)[1]
Нийт хөрөнгө₮13.572 их наяд (2021)[1]
Эзэмшигч(ид)Савада Холдингс (41.3%)

Таван Богд Трейд ХХК (22.96%)
Д.Хулан (13.32%)
Эйч Эс Интернэйшнл (13.1%)

Олон улсын санхүүгийн корпораци (9.32%)[2]
Ажилчид6,500
Цахим хуудасkhanbank.com

ХААН Банк нь Монгол Улсын нийслэл Улаанбаатарт төвтэй үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк бөгөөд Монгол орны 21 аймагт байрлах 550 гаруй салбар, тооцооны төвөөрөө дамжуулан нийт айл өрхийн 80 гаруй хувьд буюу 2.7 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлж байна[3]. Мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан ХААН Банк АТМ, интернэт банк, мобайл банк болон бусад олон шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд анхлан нэвтрүүлэн Монгол орон даяар хамгийн өргөн цахим сүлжээг бүрдүүлэн ажиллаж буй бөгөөд үүгээрээ уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилсэн юм. Тухайлбал,

  • 1,700,000 гаруй Цахим банк хэрэглэгч̥,
  • 160 гаруй Экспресс банк,
  • 1,500 гаруй АТМ,
  • 340 гаруй Киоск машин[4]
  • 19,600 Картаар Үйлчлэгч Байгууллага,
  • 25,000 гаруй ПОС машин

2021 оны жилийн эцсийн байдлаар орон даяар хийгдэж буй интернэт банкны нийт гүйлгээний 73%, мобайл банкны гүйлгээний 95%, телефон банкны гүйлгээний 100%, АТМ-ийн гүйлгээний 80%, киоскын гүйлгээний 100%, ПОС машины гүйлгээний 46%-ийг ХААН Банк дангаар гүйцэтгэж байна.[5]

ХААН Банк 1991 онд Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр орон даяар салбар нэгжтэй байгуулагдсан цагаасаа хойш 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд олон улсын банк, санхүүгийн шилдгийг шалгаруулдаг The Banker, Euromoney, Asiamoney, Global Finance, FinanceAsia, Global Banking and Finance Review тэргүүтэй сэтгүүлээс Монгол Улсын шилдэг банк, Шилдэг цахим банк, Шилдэг Иргэдийн банкаар[6] тогтмол шалгарч, Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банк, Азийн хөгжлийн банкны худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк болон Шилдэг хамтрагч банкаар жил бүр нэрлэгддэг. Мөн тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Asia Corporate Excellence and Sustainability awards-аас Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллагаар 2019 онд шалгарсан[7].

Олон улсын томоохон нэр хүндтэй шагналаас гадна Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй 100 шилдэг аж ахуйн нэгж-ийг жил бүр шалгаруулдаг бөгөөд ХААН Банк сүүлийн 3 жил дараалан тус жагсаалтын эхний дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж ирсэн[8]. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар 2015 оноос хойш ХААН Банкийг Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар өргөмжилж буй бол Татварын ерөнхий газраас "Хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгж"-ийн эхний 5 байрт тогтмол орж байсан. Тус банк 2019 оны байдлаар нийт 7,546 хүнийг ажлын байраар хангасан байна[9].

ХААН Банк нь нэг шатлал бүхий улсын банкны тогтолцоо задарсан үе буюу 1991 онд орон даяар салбар нэгжтэйгээр Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын банк нэртэйгээр байгуулагдсан[10]. Улмаар улсын банкны хөдөө орон нутаг дахь хөрөнгө, үйл ажиллагааг өөртөө шилжүүлэн авч банк хувьчлагдсан ч бизнесийн үйл ажиллагаа нь төр засгийн хүчтэй нөлөөллөөс ангид байсангүй. Ингэснээр 1999 онд банк ашигт болон үйл ажиллагааны доголдолд орж, Монголбанкны эрх хүлээн авагчид шилжсэн байна. Үүний дараа 2000 онд Дэлхийнбанкны удирдлага дор банкийг эрүүлжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, тухайн үеийн Засгийн газраас банкийг өөрийн өмчлөлд авч, нэмэлт дахин хөрөнгөжүүлэх ажлыг хийсэн бөгөөд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн тусламжтай удирдлагын шинэ баг томилогдон ажиллаж эхэлсэн[11]. Олон улсын банк, санхүүгийн туршлагатай менежер, ноён Ж.Питер Морроу ХААН Банкны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд оновчтой менежмент явуулж, санхүүгийн хувьд найдвартай, тогтвортой, үр ашигтай банк болгох, улмаар хувьчлалд бэлтгэх ажлыг амжилттай удирдаж зохион байгуулсны дүнд 2003 онд олон улсын тендер зарлан хувьчилсан билээ. Тухайн үед банкны 100%-ийн хувьцааг Япон улс дахь Савада Холдингс (Sawada Holdings) компани эзэмшиж байсан бөгөөд хожим нь Таван Богд Трейд (Tavan Bogd Trade) ХХК-д нийт хувьцааныхаа 40%-ийг худалдсан.[12] Ингэснээр 2006 онд банк нэрээ өөрчлөн ХААН Банк ХХК болсон.

Үйл ажиллагаа

засварлах

ХААН Банкны гадаад зах зээл өргөжин АНУ, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ зэрэг орны томоохон банкуудтай харилцаа холбоо тогтоож, олон улсын мөнгөн гуйвуулгын Western Union сүлжээгээр Израиль, АНУ, Герман, Унгар, Ирланд, Их Британи, Япон, Сингапур, Франц зэрэг орноос илгээсэн мөнгийг банкныхаа өргөн сүлжээг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэх ажлыг хэрэгжүүлж буй.

ХААН Банк бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээний хувьд ийнхүү өргөжихийн зэрэгцээ банкны бизнесийн үйл ажиллагааны цөм болсон зээлийн үйл ажиллагааг богино хугацаанд сэргээж, манай орны жижиг дунд бизнес эрхлэгчид, малчид, газар тариалан эрхлэгчид, өмчийн бүх хэвшилд ажиллагсад, нийгмийн халамж хүртэгсдийн хэрэгцээг олж харан, тэдний мөнгөний урсгалд нь тохирсон зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд бага эрсдэлтэйгээр нийлүүлж эхэлсэн. Ингэснээр хот хөдөөгийн хүн амын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд түлхэц болсон. Улмаар банк нь зөв зохион байгуулалт, хяналт бүхий зээлийн багцтай болсноор өндөр үр ашигтай ажиллаж, улс орны эдийн засагт оруулах хувь нэмэр нь нэмэгдсэн билээ.

Цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ

засварлах

ХААН Банк технологийн дэвшилд ихээхэн хөрөнгө оруулж, цахим шилжилтэд ихээхэн анхаарал хандуулснаар банкны бараг бүх үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлж чадсан. Одоогийн байдлаар тус банкны харилцагчид вэбд суурилсан Интернэт банк, ухаалаг гар утсанд суурилсан Khan Bank аппликэйшн, 2G утсаар ашиглаж болох Мобайл банкаар[13] дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ авдаг. Үүнээс гадна, QR кодоор төлбөр төлөх Q-Pay, сар тутмын төлөвлөгөөт төлбөрийн И-биллинг, сошиал сүлжээ болон байршлын мэдээлэл ашиглан шилжүүлэг хийх Khan Pay, Телефон банкны үйлчилгээ, Ухаалаг мэдээ санал болгож буй. Түүнчлэн ХААН Банк онлайнаар зээл авах[14], хадгаламж болон данс нээх үйлчилгээ нэвтрүүлж, улсын томоохон эмнэлгүүдэд цахим төлбөр тооцооны систем суурилуулан бэлэн мөнгөний хэрэглээг багасгах зорилттойгоор ажиллаж байна. Монголын Apple Store болон Play Store-оос хамгийн их татсан, эрэлттэй аппуудын[15] жагсаалтын эхний аравдугаарт Khan Bank апп үргэлж багтдагаас эрэлт хэрэгцээ, хүртээмж нь харагдах биз ээ. Тус банк 2020 оны 7-р сарын эхээр ухаалаг хэтэвч Pass-ийг зах зээлд нэвтрүүлсэн[16]. Pass нь төлбөрийн картуудаа апптай холбосноор ПОС төхөөрөмж дэх QR кодыг уншуулж төлбөрөө төлдөг гар утасны апп билээ. Монгол Улсад хамгийн олон картаар үйлчлэгч байгууллага буюу мерчанттай ХААН Банк нь тус аппыг гаргаснаар дотоодын цахим төлбөрийн хөгжил шинэ шатанд гарна гэж салбарынхан харж буй.

ХААН Банк 2020 оны эхээр өөрөө өөртөө үйлчлэх Киоск машиныг нийслэл болон 21 аймаг дахь салбар, тооцооны төвд 100 ширхгийг нэмж байршуулсан[17] нь банкны салбарт дижитал шилжилт хийхэд томоохон ахиц болж чадсан. Киоск машины тусламжтайгаар харилцагч дансны хуулга цахим шуудан руу авах болон хэвлэх, өндөр дүнтэй гүйлгээ хийх, тодорхойлолт авах, зээлийн хүсэлт илгээх зэрэг үйлчилгээг хурууны хээгээ ашиглан 24 цагийн турш авах бололцоо бүрдсэн. Киоск нь харагдах байдлаараа АТМ-тэй төстэй боловч банкны ажилтантай Video Call хийж туслалцаа авах гэх мэтээр хүчин чадлын хувьд хавьгүй илүү юм. 2020 оны 7-р сард ХААН Банкны цахим сувгийн мэдээллийн үйлчилгээ буюу онлайн чат 24/7 цагаар үйлчилж эхэлсэн бөгөөд автомат хариулагч биш, банкны мэдээллийн ажилтнууд харилцагчдад үйлчилдгээрээ салбартаа шинэлэг байв.[18]

Иргэдийн банк

засварлах

Монгол орны 21 аймаг дахь 554 салбар, тооцооны төвөөрөө дамжуулан ХААН Банк харилцагчдад банк, санхүүгийн бүхий л үйлчилгээг цаг алдалгүй, найдвартай хийж гүйцэтгэх нь ХААН Банкны эрхэм зорилгуудын нэг[19]. ХААН Банк нь банкны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, банк санхүүгийн үйлчилгээг харилцагчдын сэтгэл ханамжид нийцүүлэхийг зорьдог. Одоо харилцагч өөрт ойр байрлах салбартаа очих, эсвэл цахимаар авах, санал, хүсэлтээ тус банк ны Харилцагчдын мэдээллийн төвд хандан өгөх боломжтой. Тус банк дуудлага хүлээн авах шугамын хүчин чадлаа 33 хувиар нэмэгдүүлж, 2019 онд нийт 3.3 сая дуудлага хүлээн авсан[20] аж. Мөн харилцагчдын зүгээс сайшааж байгаа бас нэгэн хичээл зүтгэл нь банкныхаа бүх салбар, тооцооны төвийг нэг ижил стандарт интериортой болгосон явдал байлаа. Өөрөөр хэлбэл, энэ нь хотын төвийн харилцагчдад тав тухтай орчинд үйлчилж, алслагдмал бүсийг үл тоон, ялгаварлахгүй гэсэн энгийн ёс суртахууны илрэл юм.

ХААН Банк бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цогцоор нь шуурхай хүргэх үүднээс 2010 онд Хувийн банк буюу Private banking үйлчилгээг бий болгож, Сигначур гэх сегмент анх нэвтрүүлжээ. Мөн жилийн дараа ХААН Приорити сегмент үүссэн. Энэхүү үйлчилгээнд нэгдсэн харилцагчдад хувийн харилцааны менежерүүд тусгайлан сэтгэлд нийцсэн банкны үйлчилгээг түргэн шуурхай байдлаар хүргэдэг. Түүнчлэн, приорити харилцагчдыг хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж оролцуулан, онцгой урамшуулал, хөнгөлөлт эдлэх эрхийг тогтмол олгож, тусгай Приорити дебит карт болон Платинум кредит картуудыг санал болгодог байна. Харин ХААН Сигначур үйлчилгээ нь завгүй амьдралын хэв маягт тохирсон дебит болон кредит карт, сэтгэлд хүрэх хөнгөлөлт урамшуулал, бизнесийн уулзалт, арга хэмжээг санал болгосон бүтээгдэхүүн аж. Мэргэшсэн харилцааны менежерүүдтэй онлайнаар уулзалт товлож Сигначур салбараар үйлчлүүлэх зэргээр олон улсын банкны салбарын жишгийг даган хөгжиж буй.

Байгууллагын банк

засварлах

ХААН Банк дотоодын барилга угсралт, худалдаа, шатахууны импорт, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Үүнд, харилцах болон хадгаламжийн данс, бизнесийн, цахим банк болон картын, гадаад төлбөр тооцооны, зээлийн болон худалдааны санхүүжилтийн үйлчилгээ багтдаг байна. Байгууллага бүр тусгайлсан харилцааны менежертэйгээ харилцаж, үйл ажиллагаандаа тохирсон олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийдэг.

ХААН Бизнес

засварлах

ХААН Бизнес нь жижиг, дунд бизнесүүдийг бодитоор дэмжин, цар хүрээг нь тэлж, хөгжлийн шинэ шатанд хүргэх зорилготой ба хамтын оффис буюу инкубатор төв[21], бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалт, тусгай арга хэмжээ, бүх төрлийн зээлийн бүтээгдэхүүн зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг. Энэ хүрээнд Европын холбоо, Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, Европын Сэргээн Босголт ба Хөгжлийн Банктай хамтран B2B уулзалт, хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг байна[22]. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дотоодын чадварлаг бизнесийн зөвлөхүүд энэхүү арга хэмжээгээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, салбарын мэргэжилтнүүд онцлох трэнд, удирдлагын төлөвлөлт зэрэг амин чухал сэдвүүдээр ярилцдаг аж. ХААН Банк нь бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2006 онд Инкубатор төвийг санаачлан байгуулж байсан бөгөөд 2018 оноос Жижиг дунд бизнесийг дэмжих төв болгон өргөжүүлсэн[23]. Энэ нь орон нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж буй ЖДҮ эрхлэгчдэд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд туслах анхны дэмжих төв байсан юм.

ХААН Банк Сан

засварлах
 
ХААН Банк Тогтвортой хөгжлийн загварыг дараах байдлаар тодорхойлон ажиллаж байна.

ХААН Банк боловсрол, соёл урлаг, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, байгаль орчны хамгаалал, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг чиглэлийн төсөл, хөтөлбөрийг нэгтгэж, системтэйгээр зохион байгуулах зорилгоор хувийн хэвшлүүдээс анхлан дэргэдээ 2007 онд ХААН Банк Санг[24] байгуулж, одоогоор 430 орчим төсөл, хөтөлбөрийг 4.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.[25]

Компанийн нийгмийн хариуцлага

засварлах

ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд үндэсний хэмжээнд томоохон төслүүдийг тогтвортой хэрэгжүүлж ирсэн. Эрүүл мэндийн "Хавдрын эсрэг үндэсний аян"[26]-ыг Хавдар судлалын үндэсний төв-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран 2012 оноос хойш жил бүр зохион байгуулж байна[27]. Өнгөрсөн хугацаанд нийт 150,000 гаруй хүнийг хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 610 тохиолдлыг илрүүлэн, 500 гаруй яаралтай мэс ажилбар гүйцэтгэжээ. Харин "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"[28]-нд ХААН Банк Сангаас гадна П.Н.Шастины нэрэмжит улсын III эмнэлэг хамтарч, хүрээнд мэргэжлийн эмч нар хөдөө сумдад очиж үнэ төлбөргүй оношилгоо хийж̤ энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл өгдөг. ХААН Банк Сангаас мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд 2007 оноос хойш ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 1,785 оюутны сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлжээ.[29]

Тогтвортой хөгжил

засварлах

“Хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулна” гэх эрхэм зорилгынхоо дагуу ХААН Банк Сан банкны хэмжээнд тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын бодлогуудыг авч хэрэгжүүлдэг. ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 оноос эхлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас тодорхойлсон Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн 17 зорилгыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Улмаар хоёр жилийн дараа НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд нэгдэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг банкны үйл ажиллагааны үе шат бүхэнд шингээж, хэрэгжүүлэхээр олон улсын туршлагыг судалж буй. Ингэхдээ, Тогтвортой санхүүжилт, Тогтвортой үйл ажиллагаа, Тогтвортой нийгмийн хөрөнгө оруулалт, Тогтвортой хамтын ажиллагаа зэрэг үндсэн чиглэлүүд барьж хөрөнгө оруулалтаа жил бүр нэмэгдүүлж[30] байна. Түүнчлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа ногоон ажлын байрны зарчмыг баримтлах, эко бизнес, ногоон санхүүжилтийг дэмжих болон хүний эрхийг дээдлэн урт хугацаанд тогтвортой ажиллах зэрэг эрхэм зорилгуудыг өмнөө тавин хэрэгжүүлж эхэлсэн. ХААН Банк 2019 онд дотооддоо мөрдөн ажиллах анхны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлсэн явдал билээ.[31]

ХААН Банк Сан Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнесийг дэмжих, “ногоон” тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох замаар тэдний хариуцлагатай үйл ажиллагаа, хэрэглээний тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг.

Гишүүнчлэл

засварлах
  1. 1.0 1.1 1.2 "ХААН банкны 2018 оны жилийн тайлан" (PDF). Archived from the original (PDF) on 2022-12-05. Татаж авсан: 2022-06-28.
  2. "ХААН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД". khanbank.com. Archived from the original on 2020-06-15. Татаж авсан: 2020-06-15.
  3. "ХААН Банкны товч танилцуулга. 2020". Archived from the original on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  4. "ХААН Банк, Монголын банкны холбоо". Archived from the original on 2018-10-03. Татаж авсан: 2020-05-26.
  5. "ХААН Банк, Монголын банкны холбоо". Archived from the original on 2018-10-03. Татаж авсан: 2020-05-26.
  6. "Шагнал, хөндлөнгийн үнэлгээ. ХААН Банк 2020". Archived from the original on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  7. ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллагаар тодорлоо
  8. Монгол Улсын 2019 оны ТОП100 ААН-үүд тодорлоо.
  9. "ХААН Банк 2019 онд хамгийн олон хүнийг ажлын байраар хангасан аан-ийн нэг боллоо". Archived from the original on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  10. "ХААН Банк, Монголын банкны холбоо". Archived from the original on 2018-10-03. Татаж авсан: 2020-05-26.
  11. "ХААН Банкны товч танилцуулга. 2020". Archived from the original on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  12. "ХААН Банкны хувьцаа эзэмшигчид - 2020". Archived from the original on 2020-06-15. Татаж авсан: 2020-06-15.
  13. ХААН Банкны цахим үйлчилгээ - 2020
  14. ХААН Банк Монголд анх удаа цалингийн орлоготой иргэдэд зориулан онлайн зээл олгож эхэллээ
  15. Монголын App Store, Play Store дахь эрэлттэй аппууд - 2020
  16. Бүх картаа гар утсандаа - Ухаалаг түрийвчтэй болмоор байна уу? 2020
  17. "ХААН Банк орон даяар 100 киоск машин суурилуулж, банкны үйлчилгээг 24/7 болголоо". Archived from the original on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  18. Автомат хариулагч бус, банкны ажилтан танд 24/7 онлайн чатаар үйлчилгээ үзүүлнэ.
  19. "ХААН Банкны Эрхэм зорилго. Бидний тухай". Archived from the original on 2020-06-08. Татаж авсан: 2020-06-08.
  20. "ХААН Банкны товч танилцуулга. 2020". Archived from the original on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  21. ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв үүдээ нээлээ. 2019.03.22/
  22. Т.Хулан: Зөвлөх үйлчилгээ авсан компаниудын борлуулалт 25 хувиар, бүтээмж 40 хувиар өссөн
  23. ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв үүдээ нээлээ
  24. "ХААН Банк Сан. Компанийн нийгмийн хариуцлага". Archived from the original on 2022-10-05. Татаж авсан: 2020-06-14.
  25. "Тогтвортой хөгжлийн тайлан - 2019. ХААН Банк" (PDF). Archived from the original (PDF) on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  26. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 10 дахь жилдээ хэрэгжүүлнэ.
  27. ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Азийн шилдэг байгууллагаар тодорлоо Archive 2019.11.17
  28. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ.
  29. "ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 60 сурагч тодорлоо. 2019". Archived from the original on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.
  30. "Тогтвортой хөгжлийн жилийн тайлан". Archived from the original on 2020-06-09. Татаж авсан: 2020-06-09.
  31. "Тогтвортой хөгжлийн тайлан - 2019. Хуудас-10, ХААН Банк" (PDF). Archived from the original (PDF) on 2020-07-24. Татаж авсан: 2020-07-24.