Фёдор Иванович Толбухин (1894 оны зургаадугаар сарын 16 - 1949 оны аравдугаар сарын 17)нь Зөвлөлтийн цэргийн жанжин байв.

Фёдор Толбухин
1894 оны 6 сарын 161949 оны 10 сарын 17

Зөвлөлт Холбоот Улсын Маршал Фёдор Толбухин
Төрсөн газар Андроники, Ярослав, Оросын Хаант Улс
Нас барсан газар Москва, Зөвлөлт Холбоот Улс
Эх орон  Хаант Орос Улс (1914-1917)
 Зөвлөлт Холбоот Улс (1917-1949)
Албан үүргийн он жилүүд 1914-1949
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Нэгж Зөвлөлтийн арми
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн I дайн
Оросын Иргэний дайн
Дэлхийн II дайн
Шагналууд Зөвлөлт Холбоот Улсын баатар
Лениний одон (2)
Улаан тугийн одон (3)
Суворовын I зэргийн одон (2)
Кутузовын I зэргийн одон
Ялалтын одон

Толбухин Москвагийн зүүн хойд нутгийн Ярослав мужид тариачин гэр бүлд мэндэлжээ. 1914 онд Эзэн хааны Армид сайн дураараа элсэн орж Дэлхийн I дайнд байлдаж байв. Эргэлт буцалгүйгээр цэргийн эгнээнд шилжсэн Толбухин 1916 онд ахмад цол хүртжээ.

1918 оы наймдугаар сард Толбухин Улаан Армийн эгнээнд элсч буудлагын 56 дугаар дивизийн штбаын даргаар томилогдон улмаар 1921 онд Оросын Иргэний дайн дуусах үед дарга нь болсон байв. М. В. Фрунзийн нэрэмжит Цэргийн академид элсэн суралцаж байх хугацаандаа штабын бүрэлдэхүүнд дадлагажиж 1931 онд сургуулиа дүүргэсэн байна. 1937 онд Толбухин дивизийн командлагчаар томилогдон ажиллаж, дараа жил нь Өвөр Кавказын цэргийн тойргийн штабыг удирдах болсон байна.

Толбухин «Барбароссын операц»-ийг 1941 оны наймдугаар сард эхлэх хүртэл дээрх албан тушаалыг хашиж байгаад Крымын Фронтын штабын даргаар 1942 оны гуравдугаар сар хүртэл ажиллажээ. 1942 оны тавдугаар сараас долоодугаар сарыг хүртэл Сталинградын цэргийн тойргийн командлагчийн туслахаар байж байгаад дараа нь 1943 оны гуравдугаар сарыг хүртэл 58 дугаар армийн командлагчийн албыг хашив. 58 дугаар арми тэр дундаа Толбухин онцгой үүрэгтэйгээр Сталинградын тулалдаанд оролцсон бөгөөд түүний командлалын бүрэлдэхүүн болон цэргийн ур чадвар онцгой байсныг хурандаа генерал Андрей Еременко сайшаасан нь бий. Дараа нь түүнийг 57 армийн командлагчаар томилсон бөгөөд удалгүй Өмнөд фронтын цэргийн командлагчаар томилсон байдаг байна.

1943 оны аравдугаар сард Өмнөд фронтыг Украйны 4 дүгээр фронт болгон өөрчилсөн бөгөөд Родион Малиновскийгийн удирдсан Украйны 3 дугаар фронттой хүч хавсран «Доод Днеприйн операци» болон «Днепр-Карпатын операци»-д тус тус оролцов. Толбухин 1944 оны тавдугаар сард Украйны 3 дугаар фронтын командлагчаар томилогдон тухайн оны зургаадугаар сараас аравдугаар сарыг хүртэл Малиновскийн цэргийн нэгтгэлтэй хамтран Балканы дайралт болон Румыныг эзлэн авах төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ийн онцгой гавъяа байгуулсан Малиновский 1944 оны есдүгээр сарын 12-нд, Толбухин хоёр хоногийн дараа Зөвлөлт Холбоот Улсын Маршал цолыг тус тус хүртсэн юм. Энэ завсар Малиновскийн нэгтгэл баруун хойд тал руу шилжиж, Болгарыг чөлөөлсөн Толбухины нэгтгэл Унгар болон Югослав тийш чиглэн тулалдаж тус тус чөлөөлсөн билээ.

Дайны дараа Толбухин Өмнөд бүлгийн командлагчаар ажиллаж байгаад 1947 оны нэгдүгээр сард Өвөр Кавказын цэргийн тойргийн командлагчаар томилогдон 1949 оны аравдугаар сарын 17-нд таалал төгсөх хүртлээ уг албыг хашсан юм.

Цахим холбоос

засварлах