Фрэнк Рибери
Фрэнк Билаль Рибери (фр. Franck Bilal Ribéry, 1983 оны дөрөвдүгээр сарын 7-нд төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд Бавари Мюнхен болон Францын шигшээд тоглодог. Зүүн жигүүрийн хагас хамгаалалтанд Рибери тун чадварлаг тоглодог.[2]
![]() Рибери Францын шигшээд (Евро-2012) | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Фрэнк Хенри Пьер Рибери[1] | ||
Төрсөн огноо | 1983 оны 4 сарын 7 | ||
Төрсөн газар | Франц, Булонь-сюр-Мер | ||
Өндөр | 1.70 м | ||
Байрлал | жигүүрийн хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Бавари Мюнхен | ||
Дугаар | 7 | ||
Өсвөрийн баг | |||
1989–1996 | Конти Булонь | ||
1996–1999 | Лилл | ||
1999–2000 | Булонь | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2000–2002 | Булонь | 28 | (6) |
2002–2003 | Алес | 19 | (1) |
2003–2004 | Брест | 35 | (3) |
2004–2005 | Мец | 20 | (1) |
2005 | Галатасарай | 14 | (0) |
2005–2007 | Марсель | 60 | (11) |
2007– | Бавари Мюнхен | 178 | (63) |
Шигшээ баг‡ | |||
2004–2006 | Франц (21-) | 13 | (2) |
2006– | Франц | 80 | (16) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 26. † Гараа (Гоол). |
ЗамналЗасварлах
Түүний хөлбөмбөгийн замналын тухайд 1989 онд Францын «Конти Булонь» хэмээх өсвөрийн багт элсээд 13 нас хүртлээ тоглосон байх ба Лилл багтай холбогдон гурван улирлыг үджээ. 2000 онд Булонь багтай мэргэжлийн гэрээ байгуулан хоёр улирал дээд лигт тоглосон Рибери Алес болон Брест гэх хоёрдугаар дивизийн багуудад тус тус нэг улирал тоглож байв. 2004 оны сүүлчээр дээд лигийн Мец багт элсэн зургаан сар тоглоод Туркийн Галатасарай багт мөн л зургаан сар тоглосон байх юм. Түүний дараагийн баг нь Марсель байв. 2005-2007 оны хооронд Марсель багт тоглохдоо 60 тоглолтонд 11 гоол оруулсан амжилттайгаар хоёр улирлыг үджээ.
2007 оны зургаадугаар сарын 7-нд Германы Бавари Мюнхен багтай дөрвөн жилийн гэрээг 25 сая еврогоор байгуулсанаа албан ёсоор зарлан Марсель багийн солилцоо наймааны шинэ түүхийн хуудсыг нээсэн юм.[3] Рибери тус багт домог болсон тоглогч Мехмет Шоллын 7 дугаарыг өвлөн улирлын сүүлийн хэд хэдэн тоглолтуудад оролцоод авчээ.[4][5]
Рибери Францын шигшээ багийн анхны гараагаа 2006 оны тавдугаар сарын 27-нд Мексикийн шигшээгийн эсрэг 74 дэх минутанд довтлогч Давид Трезегегээр сэлгэгдэн хийж байв.[6] Шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ДАШТ болон Евро 2008 тэмцээнүүдэд оролцох байлаа. Анхны гоолоо 2006 оны ДАШТ-ий Испанийн шигшээ багтай хийсэн тоглолтонд оруулсан бол онцлох тоглолт нь шигшээ тоглолтын Италийн шигшээ багтай хийсэн тоглолт байв. Рибери нь «Францын Оны шилдэг тоглогч» хоёронтоо шалгарч, УЕФА-гийн Оны шилдэг багд нэг удаа нэрлэгдэж байв.
ШагналуудЗасварлах
- Галатасарай
- Туркийн цом: 2005
- УЕФА Интертото цом: 2005
- Бавари Мюнхен;
- Германы аварга (4): 2006–07, 2009–10, 2012–13, 2013–14
- Германы цом: 2007, 2010, 2013
- Аваргуудын лиг: 2013
- Лигийн цом: 2007
- УЕФА Супер цом: 2013
- ДАШТ (клуб): 2013
- Хувийн
- «Францын Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны» UNFP-гийн цомын тэмцээний «Оны онцлох залуу тоглогч»: 2005–06
- Францын хөлбөмбөгийн лиг Оны онцлох гоол: 2005–06
- «Францын Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны» UNFP-гийн цомын тэмцээний «Сарын онцлох тоглогч»: 2004 оны VIII сар, 2005 оны X сар, 2005 оны XI сар, 2006 оны IV сар
- Оны шилдэг Франц тоглогч: 2007, 2008
- Бэлдэгдлийн баг (ESM ): 2007–08
- Германы Оны шилдэг хөлбөмбөгчин: 2008
- УЕФА-гийн Оны шилдэг баг: 2008
ЭшлэлЗасварлах
- ↑ "FIFA Club World Cup Morocco 2013: List of Players" (PDF), FIFA, 7 December 2013, p. 5. 7 December 2013-нд авсан.
- ↑ Franck Ribéry. fcbayern.de. 11 March 2009-д хандсан.
- ↑ German giants recruit Ribйry. Sky Sports (7 June 2006). 7 June 2006-д хандсан.
- ↑ FCB unveil star signings Ribйry and Toni. FCBayern.com (7 June 2006). 7 June 2006-д хандсан.
- ↑ "A Ferrari in the Bayern shirt", Bundesliga.de, 27 November 2007. 10 April 2010-нд авсан.
- ↑ Ribйry stats and timeline. footballdatabase.com. 26 March 2008-д хандсан.
ХолбоосЗасварлах
- Фрэнк Рибери Үзүүлэлт - Францын лиг (Франц)
- Фрэнк Рибери ФИФА-гийн үзүүлэлт
- Фрэнк Риберигийн үзүүлэлтүүд footballdatabase.com вэбсайтад
- Бүхий л үзүүлэлтүүд fussballdaten.de вэбсайтад (Герман)