I Жанибек (Казах)
Жанибек хан (1428-1480) бол Казахын Хант Улсын 2 дахь хан юм. Түүний эцэг, Зүчийн угсааны Барак хан бол Алтан Ордны Улсыг 1422-1428 оны хооронд захирч асан хүн юм. Жанибек 1450-иад оны дунд үеэс холын хамаатан Керейн хамтаар Казахын овог аймгуудыг нэгтгэх замаар Узбекийн хант улсаас салан тусгаарлах дайн өдүүлсээр эцэстээ амжилттай болсон. Үр дүнд нь 1465 онд Керей нь хан болж, улсын нэрээ Казах гэж нэрлэв. 1473 онд Керей хан нас барсны дараа түүнийг залгамжлаад 1480 он хүртэл хан суудлыг эзэлсэн юм. Түүний дараа Керей ханы хүү Бүрүндүк нь хан суув. Гэхдээ Бүрүндүкийн дараачаас Жанибек ханы үр удам хаанчилсан юм.
Гэр бүл
засварлах- Эцэг: Барак хан
- Эхнэр: Жаган бегим ханым
- Хөвгүүд: Еренши, Махмуд, Касым хан, Адик султан, Жаныш, Канбар, Тыныш, Узек, Жадик
- Охид: Суюмбике ханым, Аманбике ханым
- Эхнэр: Жаган бегим ханым
Холбоотой мэдээлэл
засварлахӨмнөх Керей хан |
Казахын хан 1473-1480 |
Дараах Бүрүндүк хан |