Уго Алмейда

Португалийн хөлбөмбөгчин

Уго Мигел Перейра ди Алмейда (порт. Hugo Miguel Pereira de Almeida, 1984 оны тавдугаар сарын 23-нд Фигейра да Фош хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд Бешикташ болон Португалын шигшээд тоглодог.

Уго Алмейда
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрУго Мигел Перейра ди Алмейда
Төрсөн огноо1984 оны 5 сарын 23 (1984-05-23) (39 настай)
Төрсөн газарПортугал, Фигейра да Фош
Өндөр1.91 метр
Байрлалтөвийн довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багБешикташ
Дугаар9
Өсвөрийн баг
1997–2000Навал
2000–2002Порто
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2002–2005Порто Б25(21)
2003Униан Лейриа
(зээл)
13(3)
2003–2007Порто33(4)
2004Униан Лейриа
(зээл)
15(2)
2005Боавишта
(зээл)
14(3)
2006–2007Вердер Бремен
(зээл)
28(5)
2007–2010Вердер Бремен89(36)
2011–2014Бешикташ88(37)
Шигшээ баг
2004–2007Португал (21-)27(16)
2004–Португал52(17)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 18.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 18

Замнал засварлах

Фигейра да Фош хотын уугуул Алмейда Навал, Портогийн академид суралцжээ. Мэргэжлийн гараагаа Униан Лейриад зээлээр эхэлж, 2003 онд Портотой албан ёсоор гэрээлсэн байдаг.Мирослав Клозег Баварид алдсан[1] Вердер Бремен Портогоос довтлогч Алмейдаг 4 сая еврогоор элсүүлсэн юм.[2] Тэр 2007-2008 онд лигт 16-11 бөмбөг оруулахдаа аварга дахин горилогч Штутгартын хаалганд дубльдэв. Дараа жил, мөн 16 бөмбөг оруулав. 2009-2010 онд сэлгээнээс тоглож хоёр оронтой бөмбөг оруулсаны 3 нь УЕФА Аваргуудын лигийн сонгонд оржээ.

2010 оны арванхоёрдугаар сарын 24, 21 тоглолтонд 11 бөмбөг оруулсан Алмейдагаа Бремен туркийн Бешикташид 2 сая еврогоор зарсан.[3][4][5]

Шигшээ засварлах

2004 оны хоёрдугаар сарын 18, Португал болон Английн нөхөрсөг тоглолтод Алмейда эхний гараагаа хийсэн юм.[6]

Тэрээр 2008 оны ЕАШТ болон 2010 оны ДАШТ-ий сонгонуудад Азербайжен, Армени, Мальт болон Албаний хаалганд 6 бөмбөг оруулсан.[7][8] 2010 оны зургаадугаар сарын 21, ДАШТ-д G хэсгийн Португал Хойд Солонгосын 7-0 харьцаагаар өндөрлөсөн тоглолтонд Алмейда хэт-трикдэж байв.[9]

Амжилт засварлах

Эшлэл засварлах

  1. "Klose heeds Bayern call at last". UEFA.com. 26 June 2007. Retrieved 9 January 2010.
  2. Алмейда перешел в «Вердер»
  3. Уго Алмейда подписал контракт с «Бешикташем»
  4. «Бешикташ» заплатил «Вердеру» за Алмейду € 2 млн
  5. "Hugo Almeida Beşiktaş'ta" (in турк). Beşiktaş JK. 24.12.2010. Archived from the original on 2010-12-27. Retrieved 24 December 2010. {{cite web}}: Check date values in: |date= (help); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  6. "Scolari gives youth a chance". UEFA.com. 12 November 2004. Retrieved 9 January 2010.
  7. "Almeida takes Portugal to the brink". UEFA.com. 17 November 2007. Retrieved 9 January 2010.
  8. "Almeida takes Portugal to the brink". UEFA.com. 17 November 2007. Retrieved 9 January 2010.
  9. "Portugal pours it on in second half". The New York Times. 21 June 2010. Retrieved 9 November 2012.

Холбоос засварлах


Загвар:2004 оны зуны олимпт Португалын хөлбөмбөгийн шигшээ