Уве Хюнемайер (Герман: Uwe Hünemeier; 1986 оны нэгдүгээр сарын 9, Гютерсло) — Германы хөлбөмбөгчин, «Падерборн 07» багийн хамгаалагч, ахлагч.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Уве Хюнемайер
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1986 оны 1 сарын 9
Герман, Гютерсло
Иргэншил Германы далбаа Герман
Өндөр 188 см
Байрлал хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Германы далбаа Падерборн 07
Дугаар 2
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
1992—1997 Германы далбаа DJK Bokel
1997—2000 Германы далбаа Гютерсло
2000—2004 Германы далбаа Боруссиа (Д)
Багийн замнал*
2004—2010 Германы далбаа Боруссиа (Д) II 150 (19)
2005—2010 Германы далбаа Боруссиа (Д) 5 (0)
2010—2013 Германы далбаа Энерги Коттбус 78 (10)
2013— Германы далбаа Падерборн 07 61 (4)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 4 сарын 26-нд шинэчлэв.


Тэрээр «Боруссиа Дортмунд» багийн II бүрэлдэхүүнд 2004—2010 онд идэвхитэй тоглохдоо лигийн 150 тоглолтонд 19 гоолтойгоор оролцож, үндсэн бүрэлдэхүүнд ердөө 5 удаа л гараалж байв. Чингэхдээ 2005 оны арванхоёрдугаар сарын 17-нд «Бавари Мюнхений» эсрэг Бундеслигт бүхэл бүтэн 90 минутаар дебют тоглолтоо хийсэн байдаг.[1] 2010—2013 онд «Энерги Коттбус» багт амжилттай тоглоод одоогийн «Падерборндоо» элссэн. 2013/2014 онд Бундеслигт багаараа дэвшсэн «Падерборнчууд» туршлагатай тоглогч Хюнемайерийг ахлагчаараа 2014 онд дэвшүүлсэн.

Лавлах холбоос засварлах

  1. Endres, Kai (17 December 2005). "Rekorde, Rekorde, Rekorde". fussballdaten.de (in German). Retrieved 16 July 2010.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)

Гадны холбоос засварлах

Энэ Германы хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.